Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00208

 

 

 

 

2025 03 13 302/ШШ2025/00208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 7 дугаар багт оршин суух, Ж овогт Д.С.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Б аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч нь Д.С нь Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Б аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч нь Д.С нь Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Б аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоолгох хүсэлт гаргаж байна.

1.2. Учир нь Д.Сыг тухайн үед тус байгууллагад асрагчаар томилсон, чөлөөлсөн тушаалууд тус аймгийн архиваас гарахгүй байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, мөн эрхлэгчийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай орон тоо цомхотгох тухай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн болон эх хувийг, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэр, Д.Сад 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгосон 0984593 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Д.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж 3 жил 10 сараар нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 536 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай архивын лавлагаа, Архивын тасгаас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б аймгийн Ө сумын 7 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч М.К-ны мал маллаж байсан хугацааг түүвэрлэж өгсөн түүвэр, М.Кы мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017, 2020 онуудын тооллого, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00666 дугаартай шийдвэр, М.К, Д.С нарын гэрлэлтийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/216 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 87 дүгээр албан бичиг, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

  3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4. Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Д.Сыг Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт асрагчаар томилсон, чөлөөлсөн тушаалууд аймгийн архиваас гарахгүй байгаа тул Д.С нь Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Б аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.

5. Хүсэлт гаргагч Д.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6. Хүсэлт гаргагч Д.С нь Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1 Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын нэг дэх заалтаар асрагч Дина нь нөхрийн хамт Казакстанд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь 1991 оны 7 дугаар сарын 10-аас эхлэн чөлөөлж, гурав дахь заалтаар мөн өдрөөс эхлэн ээлжийн асрагчаар Даривхан овогтой Сархытыг авч ажиллуулсан байна.

6.2. Мөн Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай орон тоо цомхотгох тухай тушаалаар хавсралт 1-д дурдсан 4 хүний орон тоог 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цомхотгосон байх ба уг тушаалын хавсралтад ... овог нэр: Даривхан Сархыт, албан тушаал: асрагч, ... гэж бичигдсэн байна.

6.3. Б аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай шийдвэрээр 1991 онд нээгдсэн №404584 дугаартай Даривханы Сархыт гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Даривханы Сахат мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

6.4. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж 3 жил 10 сараар нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудсаар Д.С нь 1997 оны 3 сараас 2000 оны 12 дугаар сар хүртэл 3 жил 10 сараар нөхөн тооцсон, 2016 оны 6 дугаар сараас 8 дугаар сар хртэл сайн дурын даатгал төлсөн болох нь тогтоогджээ.

7. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн ажилд авах болон ажлаас чөлөөлөх Д.Сархыт гэж бичигдсэн байгаа боловч хэрэгт авагдсан баримтууд болох Д.Сын ХААТР маягтуудад С, С нэрээр давхар бичигдсэн болон овгийн хувьд Д гэж зөрү******* бичигдсэн байдал, мөн шүүхийн шийдвэрээр Д.С гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.С болохыг тогтоож байсан байх тул уг тушаалууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдсан үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Иймд хүсэлт гаргагч Д.С нь Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

9. Хүсэлт гаргагчийн Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1995 оноос 1997 онуудад, мөн Б аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг нотлох шууд нотлох баримт байхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн ба хүсэлт гаргагч Д.С нь 1995-1997 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан тухай, мөн 2016-2019 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар болон нөхөн тооцуулсан тухай нолх баримтгүй байна

10. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно гэж заасан байх ба хүсэлт гаргагч Д.С нь Б аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог байсныг нотлох баримтгүй байна. Тухайлбал 1998-2000, 2016 онуудын мал тооллогын баримт байхгүй байх ба Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 87 дугаар албан бичигт Ө сумын Хотгор 7-р байгаа нь 1998-2000, 2016 онуудын мал тооллогын баримтыг шилжүүлээгүй талаар дурдсан байх тул мал маллаж, малчин байсан талаар шууд нотлох баримтгүй гэж үзсэн болно.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С нь Б аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК