2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01992

 

 

 

 

 

 

 

 

 

 

25 03 191/ШШ25/01992

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгчч: хаягт оршин суух,  овогт Б.******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 24 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 24 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгч Б.*******,

Гэрч Д.*******, Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.******* миний бие 1987 онд Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгсөөд ******* аймагт хуваарилагдсан. Аймгийн хороо, Гүйцэтгэх захиргааны хурлаар орж, Аймгийн ХААУГазрын 1987 оны 07 дугаар сарын -ны өдрийн тушаалаар ******* сумын ******* ******* хоршоололд инженерээр томилогдсон.

******* ******* хоршоолол 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр татан буугдсан учир мөн сумынхаа ******* нэгдэлд засварын инженерээр томилогдон ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс фермд эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Хоршоолол, нэгдэл, ферм маань сүү, ногооны чиглэлтэй байсан. Дээрх газарт ажиллаж байсантай холбоотой 1987.07.-ны өдрөөс 1989.04.01-ний өдөр хүртэлх хугацааны тушаал архиваас гарч ирсэн учир шүүхээр тогтоолгохгүй.

Харин 1989.04.10-ны өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуус*******х хугацаанд дээрх газарт инженерээр ажиллаж байсантай холбоотой баримт нь архивт байхгүй, шатсан гээд гарч ирэхгүй байна. Үүнтэй холбоотой өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрч байна.

Иймд гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг, бусад баримтыг үндэслэн 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуус*******х хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* ******* хоршоолол, ******* нэгдэл, фермд инженерээр ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

 

2. Гэрч Д.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Б.******* нь 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг инженерээр төгсөж ирсэн, тэгээд ******* нэгдэлд инженерээр томилогдоод автомашин, техник хэрэгслээ хариуцдаг байсан. Миний бие 1998 онд дээд сургуульд суралцахаар явах хүртэл ажиллаж байсан, үүнээс хойш хэдийг хүртэл ажилласныг мэдэхгүй байна... гэв.

3. Гэрч Л.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Намайг нэгдлийн жолоочоор ажилладаг байхад Б.******* инженерээр томилогдож ирсэн. Тухайн үед нэгдэлд 2 инженер байсан, нэгийг нь том , нөгөөг нь жижиг ******* гэдэг байсан. Б.******* нь нэгдэлд 1987-1994 он хүртэл ажиллаж байсан... гэв.

4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох :

4а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, Үндэсний төв архивын 24.12.11-ний өдрийн дүгээр албан бичиг, Нийслэлийн архивын газрын 24.12.11-ний өдрийн дугаартай албан бичиг, ******* аймгийн архивын тасгийн 24.10.10-ны дугаартай тодорхойлолт, ******* аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газар, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1987.07.21-ний өдрийн дугаартай тушаал, хавсралт, ******* аймгийн ******* сумын Алтан гадас одонт ******* нэгдлийн даргын 1989.04.10-ны өдрийн дугаартай тушаал, хавсралт, гэрч Д.*******, Л.******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тэдний ажиллаж байсантай холбоотой баримтууд,  дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, НДХэлсийн байцаагч Б. тодорхололт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн болон дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 1-23/,

4б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын газрын 25.01.24-ний өдрийн , Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 25.01.29-ний өдрийн , Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25.01.29-ний өдрийн , ******* аймгийн архивын тасгийн 25.02.03-ны өдрийн , ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 25.01.27-ны өдрийн , ******* аймгийн ******* сумын Засаг даргын 25.02.17-ны өдрийн албан бичиг, тэдгээрийн хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн бүртгэлтэй холбоотой баримт /хх 31-67/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын ******* ******* хоршоолол, ******* нэгдэл, фермд инженерээр 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуус*******х хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд томилогдсон тушаал холбогдох архивт хадгалагдсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаал хадгалагдаагүйгээс дээр дурдсан хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.

 

3. Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт ******* аймгийн ******* сумын ******* ******* хоршоолол, ******* нэгдэл, голын ферм-ийн баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй болохыг 25 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/47, 25 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тоот тоот албан бичгээр,

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ...1987-1989 оны ******* ******* хоршоо, 1989-1191 оны ******* нэгдлийн захиргаа аж ахуйн цалингийн цэс, 1991-1993 оны Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн баримт архивт шижигдэн ирээгүй, ******* нэгдлийн даргын тушаалд ээлжийн амралт олгосон, шагнаж урамшуулсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал олдохгүй байна,

******* аймгийн Алдаархаан сумын Засаг даргын Тамгын газраас ...архивын байр 1993 онд шатсан. 19-1993 оны дугаар дансны 3 хадгаламжийн нэгж, 1994-17 оны байнга хадгалах хадгаламжийн нэгж нь аймгийн төрийн архивын тасагт шилжсэн болно гэжээ. /хх 53-60/

 

4. Дээр дурдсан архивын тодорхойлолт, холбогдох баримтаас үзэхэд Б.*******ийг 1989.04.10-ны өдрөөс 1993.12.31-ний өдрийг дуус*******х хугацаанд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.*******ийн, ******* аймгийн ******* сумын ******* ******* хоршоолол, ******* нэгдэл, фермд 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуус*******х хугацаанд инженерээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

 

6. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн,

6а. ******* аймгийн Алдаархаан сумын Алтан гадас одонт ******* нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Ажилд томилох тухай тушаалын 1-т ******* ******* хоршооллоос шилжиж ирсэн албан хаагчдыг хавсралт №1-ээр...04-р сарын 01-нээс эхлэн тус тусын ажилд томилсугай, уг тушаалын хавсралт №1-ийн 12-т ...Б.*******-инженер гэх /хх 54-55/,

6б. ...1990 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар Хариуцлагатай томилох тухай тушаалын 4-т Хариуцлагатай ууд, тэдгээрийн ажиллах өдөр, цагийн хуваарийг хавсралтаар ба*******сугай, тушаалын хавсралтын 11-т Б.******* өдөр-27/II, эхлэх, дуусах хугацаа-07,00-11,00 ...гэх /хх 56-57/,

6в. ... 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр Орон тоо буй болгож ажилд томилох тухай тушаалаар 400 үнээний фермийг ашиглалтанд оруулж, тэнд ажиллах орон тоог тооцож, ажиллах хүмүүсийг томилох тухай ерөнхий хорооны гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Тушаах нь хэсгийн 1-т фермийн эрхлэгч инженер 1, тушаалын хавсралтын 1-т Б.******* ф/э инженер сарын цалин 1 сарын 09-нөөс 16 хүртэл 825, 1 сарын 16 наас эхлэн 1650... гэх /хх 58-60/,

7. ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 25.01.27-ны өдрийн дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод: Б.*******ийн ажиллаж байсан ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан ХК нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуус******* Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно гэх /хх 40/

8.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн,

8а. ...1990.11.12-ны өдөр Б.*******, М. нарын гэрлэснийг бүртгэх анкет №00-т ажилладаг байгууллага-******* нэгдэл, эрхэлдэг ажил-инженер гэх /хх 47/,

8б. БНМАУ-ын Хүн амын регистрийн карт -т ажилладаг байгууллага-******* ******* хоршоолол, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил-инженер гэх /хх 48/,

8в. ...1990 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн *******ийн Баярсайханы төрснийг бүртгэх анкет -т эцгийн ажилладаг байгууллага-******* нэгдэл, эрхэлдэг ажил-инженер гэх бүртгэл хийгдсэн байдал/хх 50/,

9. ХААДС-ийн ректороос 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон дугаар хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсгийн 08-т 1993.12.10. Хүсэлтийн дагуу шилжих болсон учир компанийн фермийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилт /хх 23/ зэрэг баримтууд болно.

 

10. Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтыг гэрч Д.*******, Л.******* нарын мэдүүлэг зэрэгтэй харьцуулан дүгнэхэд овогт Б.******* /рд:*******/ нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэл, ХК-ийн фермд 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуус*******х хугацаанд инженерээр ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,0 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-т заасныг баримтлан, овогт Б.******* /рд:*******/-ийн, ******* аймгийн ******* сумын ******* нэгдэл, ХК-ийн фермд 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуус*******х хугацаанд инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хоног өнгөрснөөс хойш зохигч хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй *******д шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ