| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2025/00014/И |
| Дугаар | 191/ШШ2025/01882 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01882
2025 03 10 191/ШШ2025/01882
Хүсэлт гаргагч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, Х тоотод оршин суух, Мо овогтой Чу-ын Мө /Иргэний бүртгэлийн дугаар ........./-ийн хүсэлттэй
Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Мө нь Б.Мө-тэй 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр танилцаж, улмаар 2020 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн.
2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Мө-г төрүүлсэн. Тэр цагаас хойш Ч дүүрэг, дугаар хороо, Х В, дүгээр гудамж, тоотод хамт амьдарч ирсэн.
Б.Мө нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр R99 оношоор нас барсан тул хүү Б.Мө-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон. Иймд Б.Мө-тэй 2020 оны 6 дугаар сараас эхлэн 2024 оны 9 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Ч.Мө шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүү М.Мө-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Мө нь хамтрын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч хүү М.Мө-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагагүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хүсэлт гаргагчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Мө-ийн хүсэлттэй, хамтрын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хүсэлт гаргагч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, хүсэлт гаргагч Ч.Мө-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ