| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00106/И |
| Дугаар | 302/ШШ2025/00145 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/00145
| 2025 02 18 | 302/ШШ2025/00145 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Юнескогийн гудамж-00, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулах, М ББСБ ХХК
Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Ш.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 916,799 /есөн зуун арван зургаан мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ш.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 916,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ш.Б нь М ББСБ-ийн цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 140000730865 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95784246 дугаараас хүсэлт гарган зээл авч, төлж байсан. Ш.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 460,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд Ш.Быг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Ш.Бы үндсэн зээлийн үлдэгдэл 460,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 789 хоногийн зээлийн хүү 383,515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,284 төгрөг нийт 916,799 төгрөг байна. Иймд Ш.Баас зээлийн гэрээний үүрэгт үүрэгт 916,799 /есөн зуун арван зургаан мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ш.Б хариу тайлбартаа Миний бие Ш.Б нь М ББСБ ХХК-иас зээл авсан маань үнэн болно. Тус компани шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би зээлийн үлэгдэл 916,799 төгрөгийг төлж өгөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ш.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 916,799 /есөн зуун арван зургаан мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 916,799 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,553 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 13,276 төгрөг, мөн хариуцагч Ш.Баас 13,276 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.Б нь зээлийн гэрээний үүрэгт 916,799 /есөн зуун арван зургаан мянга долоон зуун ерэн есөн/ төгрөгийг нэхэмжлэгч М ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 13,276 төгрөг, мөн хариуцагч Ш.Баас 13,276 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК