2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02185

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18 191/ШШ2025/02185

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг,  дугаар хороо, Р хороолол,  байр,  тоотод оршин суух, Ба овогт Тө-гийн Тө /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хот, Б дүүрэг,  дугаар хороо, Н худалдааны төв,  дугаар давхар,  тоотод байрлах, Би ХХК /РД:....../-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Тө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Би ХХК-тай машин захиалах даалгаврын гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлсэн.

Гэрээ байгуулснаас хойш 1 сар 20 хоногийн хугацаанд машин захиалж өгөөгүй тул 12 дугаар сарын 20-ны өдөр бичгээр өргөдөл гаргаж гэрээгээ цуцалж урьдчилгаа төлбөрөө авах өргөдөл өгсөн. 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 60,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгөөгүй.

Иймд хариуцагчаас 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Би ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.Тө-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгч Т.Тө, нөгөө талаас хариуцагчийн төлөөлөгч А.Га нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Тө нь хариуцагч Би ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Би ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.Тө-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Т.Тө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгөөс 228,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 228,975 төгрөг болон хариуцагч Би ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Тө-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.Тө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Би ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Би ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.Төд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Тө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгөөс 228,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 228,975 төгрөг болон хариуцагч Би ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Тө-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ