| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2025/00008/И |
| Дугаар | 302/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00123
| 2025 02 13 | 302/ШШ2025/00123 |
|
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Р.Ө.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын 5 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 01 дугаар сарын 30-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.Ө нь хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Миний бие 1992 оноос Ц сумын 5 дугаар баг Борбургас гэх газар хувиараа мал маллаж амьдарч байсан бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж 3 жил 5 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Мөн 2002-2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн.
1.2. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт хандахад Ц сумын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримтаас 1998-2000, 2002-2005, 2008-2010 онуудын баримтууд гарсан боловч 2006-2007 онуудын баримтыг архив шилжүүлээгүй тул лавлагаа авах боломжгүй болсон. Ах, дүү, хамаатан, садан, нутгийн иргэд бүгдээрээ Ө гэдэг нэрээр дууддаг байсны улмаас дээрх архиваас гарсан мал тооллогын А дансны баримтууд бүгдээрээ Ө нэрээр бүртгэгдсэн байна.
1.3. Иймд С овогт Р-ийн Ө нь Б аймгийн Ц сумын 5-р баг Борбургас гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай Архивын лавлагаа, 1998, 1999, 2000, 2002-2005, 2008-2010 онуудын мал тооллогын баримтууд, Р.Өт 2005 онд олгосон 0017960 дугаартай, 1998 онд олгосон 00000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, Р.Ө нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж 3 жил 5 сараар нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас, Р.Өт 2013 оны 05 дугаар сарын 9-ний өдөр олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн тогтоол, хамт ажиллаж байсан Т.Т, Х.А, Н.А нарын тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 12/28 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р.Ө болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, цахим мэдээллийн сангаас Ц сумын 5-р багт бүртгэлтэй иргэдээс Ө, Ө нэртэй иргэдийн мэдээлэл, Т.Т, Х.А, Н.А нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: С овогт Р.Ө нь Б аймгийн Ц сумын 5-р баг Борбургас гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэжээ.
5. Хүсэлт гаргагч Р.Ө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу малчин байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6. Хүсэлт гаргагч Р.Ө нь Б аймгийн Ц сумын 5 дугаар баг Борбургас гэх газарт 2002 оноос 2005, 2007 оноос 2010 онуудад мал маллаж, малчин байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6.1. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын 5 дугаар багийн мал тооллогын А дансны 2002 оны баримтын 8-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:5, 16-аас дээш насны нийт малчдын тоо:2, 35-59 насны: 2, 2002 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-195 ... гэж, 2003 оны баримтад 1-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:5, 16-аас дээш насны нийт малчдын тоо:2, 2003 оны эцсээр тоологдсон мал бүгд-194 ... гэж , 2004 оны баримтын 21-рт хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:6, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:6, 16-аас дээш насны нийт малчдын тоо:2, 2004 оны эцсээр тоологдсон мал 237 ... гэж, 2005 оны баримтад 9-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:6, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо: малчдын тоо:2, 2005 оны эцсээр тоологдсон мал 199 ... гэж, 2008 оны баримтад 7-рт Р.Ө, малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:6, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:6, малчдын тоо:2, үүнээс 35-59 насны 2, 2007 оны эцсийн тооллогоор байсан малын тоо бүгд 236, 2008 оны эцэст бэлэн тоологдсон мал бүгд 282 ... гэж, 2009 оны баримтад 24-рт Р.Ө хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:7, 2009 оны эцэст бэлэн тоологдсон мал 195, ... гэж, 2010 оны баримтад 5-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрхийн түүний ам бүлийн тоо:5,2010 оны эцэст бэлэн тоологдсон мал 107 гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.2. Хүсэлт гаргагч С овгийн Р.Ө нь 2002-2010 онуудад сайн дурын даатгуулагчаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь Р.Өт 2005 онд олгосон 0017960 дугаартай, 1998 онд олгосон 279005 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдээр тогтоогджээ.
6.3. Хамт ажиллаж байсан гэж Н.А, Т.Т, Х.А нараас ... Р.Ө нь Ц сумын 5 дугаар багт олон жил мал маллаж амьдарч байгаа. Хурдан морь уяж сойдог аймгийн алдарт уяач, малчин өрх юм. Манай нутгийн иргэд Р.Өийг Ө гэж нэрлэн дууддаг нь үнэн болно гэж тодорхойлж, мөн дээрх хүмүүс гэрчээр өгсөн мэдүүлэгт Р.Ө нь Ц сумын 5-р багт 1998 оноос эхлэн тасралтгүй мал маллаж амьдарч байгаа. Р.Ө нь Ц сумын 5-р баг Бор бургас гэх газар өвөлжиж, Сыргалы гэх газар зусдаг. Бид түүнийг багаасаа Ө гэж дууддаг. Түүнийг бичиг баримтад байгаа нэр нь Ө болохыг саяхан мэдсэн гэж тус тус мэдүүлжээ.
7. Харин Р.Өийн 1998-2000 он, 2006 онуудад малчин байсныг тогтоолгох тухай шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь Р.Өийн 279005 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд Р.Ө нь Нефть хангамжийн газрын Ц сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж нийгмийн даатгал төлөгдөж байсан нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Р.Ө нь 1998-2000 онуудад улирлын чанартай ажиллаж байсан талаар тайлбарласан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно гэж заасан байх ба хүсэлт гаргагч нь Р.Ө нь 1998-2000 онуудад үндсэн орлогоо мал аж ахуй эрхэлж олсон гэж үзэх боломжгүй байна. Мөн 2006 онд мал маллаж малчин байсан тухай шууд нотлох баримт байхгүй байгаа тул хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1998-2000, 2006 онуудад малчин байсныг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
8. Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Р.Ө нь Б аймгийн Ц сумын 5 дугаар баг Борбургас гэх газарт 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Санырау кербез овогт Рахметийн Ө нь Б аймгийн Ц сумын 5 дугаар баг Борбургас гэх газарт 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК