| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00019/И |
| Дугаар | 302/ШШ2025/00122 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00122
| 2025 02 13 | 302/ШШ2025/00122 |
|
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт М.Б,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.Б нь Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаад Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж халагдаж ирсэн.
1.3 Гэтэл Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3918 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд миний нэрийг Берикбол гэж бичсэний улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.
1.4 Иймд Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3918 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэр, зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 100 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 12/98 дугаар албан бичгээр ирүүлсэн М.Бий ХААТР маягтууд, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/585 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Б аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтуудыг бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Би 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаад Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж халагдаж ирсэн боловч Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3918 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд миний нэрийг Берикбол гэж бичигдсэн байх тул 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
5.Хүсэлт гаргагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1 Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3918 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд Мауитханы Берикбол нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Б аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 144 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 641946 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн байна.
6.2 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12/98 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Бий БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад овог Мауитхан, нэр Бекен, 1970 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, цэргийн алба хаасан эсэх: хаасан , мөн маягтын 17 дугаарт эцэг Д.М, эх А.Н ... гэж, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (А) маягтад эцгийн нэр М, нэр Б, 1970 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, цэргийн алба хаасан он: 1987-1989, ... гэж тус тус бүртгэсэн байна.
6.3. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэрээр Б аймгийн У сумын 2008 оны мал тооллогын А дансны баримтад М.Б гэж бичигдсэн А дансны баримтын жинхэнэ эзэмшигч нь Ш овогт М.Б мөн болохыг тогтоож шийдвэрлэж байсан байна.
6.4. Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет М.Б ... үндсэн захиргаа БӨ аймаг У сум, ... эцэн нь 57 настай, эх нь Н 50 настай хоньчин гэж бүртгэгдсэн байна. Тухайн анкетэд эх нь Н гэж бичигдсэн байдал нь М.Бий БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад бичигдсэн байдалтай тохирч байна.
7.Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар М.Б нь Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан байдал тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ш овогт М.Б нь Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК