| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2026/0005/З |
| Дугаар | 116/ШШ2026/0010 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 116/ШШ2026/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар , тоотод байрлах, “*******” ХХК /РД: *******/-ийн[1]
Хариуцагч: Дорнод аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:
1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн сумын Засаг даргад холбогдуулж, “Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгуулах”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Дорнод аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны 2024 оны 14 дүгээр тогтоолын зургаад “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар батлах” гэж заасан бөгөөд уг тогтоолын хоёрдугаар хавсралтад “Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг” дурдсан бөгөөд дээрх жагсаалтын шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 8-д ******* хүндэтгэлийн цогцолборыг 180,000,000 төгрөгөөр баталсан[3].
1.3. Дорнод аймгийн сумын Засаг дарга ******* нь “******* хүндэтгэлийн цогцолбор” ажлын тендер шалгаруулалтын ДОАЧБСЗДГ/20250101022 дугаартай баримт бичиг баталсан байна.[4]
1.4. Дээрх ажлын тендер шалгаруулалтад “*******” ХХК 170,456,066 /нэг зуун далан сая дөрвөн зуун тавин зургаан мянга жаран зургаан/ төгрөгийн үнийн саналтай материалаа ирүүлсэн байх бөгөөд Дорнод аймгийн сумын Үнэлгээний ны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №02 тоот хурлын тэмдэглэлээр хэлэлцээд тендерийн шалгуурт нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаа зүйлийн 28.1.2, 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж буй мэдэгдлийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[5]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч аас сумын нутаг дэвсгэрт “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын төслийн ажил эхлүүлж байгаа талаарх мэдээлэл авч уг төсөлд оролцохын тулд ******* хүндэтгэлийн цогцолборын бүтээн байгуулалтын талаарх өөрийн төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд Д.*******ын хувьд өмнө нь тухайн чиглэлийн олон ажил хийж, бусдад сум орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байсан ажлын болон мэргэжлийн туршлагадаа тулгуурлан төслийг зураг төсөл /техникийн шийдэл/, шаардагдах төсөв, тооцоог гаргаж сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байдаг. Д.*******ын тус сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн төсөлд цогцолборын техникийн шийдэл бүхий 3D хувилбар бүхий зураг 3 хуудас, дугуй бетон суурь, хөшөөний суурь, металл хана хийх ажил, тохижилтийн ажил зэрэг ангилал бүрээр гаргаж, төсвийн тооцоог мэргэшсэн төсөвчингээр гаргуулж, төсвийн нийт дүн 176,500,705 /нэг зуун далан зургаан сая таван зуун мянга долоон зуун тав/ төгрөг гэж тооцоолсон байсан.
Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа бөгөөд захиалагч нь Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газар юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуульд төсөвт өртөгт үндэслэн сонгон шалгаруулалтын арга дотор нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар хуульчилсан бөгөөд тус тамгын газрын сонгон шалгаруулалтыг төсөвт өртөгт үндэслэсэн нээлттэй сонгон шалгаруулалт гэж үзэж байгаа болно.
Тус сумын Засаг даргын Тамгын газраас зарлагдсан төсөвт өртөгт үндэслэсэн нээлттэй сонгон шалгаруулалтад манай компани хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлэн оролцсон боловч эхний сонгон шалгаруулалтад тэнцээгүй, 2 дахь сонгон шалгаруулалтад өөр компани оролцож ялсан байдаг.
Тус сумын Засаг даргын Тамгын газраас зарлагдсан сонгон шалгаруулалт дараах байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “энэ хуулийн 33 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна” гэж заасан байхад 2 шаттай зохион байгуулж, эхний шатанд манай компанийг шалгараагүй гэх хариуг цахим санд байршуулсан байдаг.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно” гэж заасан байх ба танай цахим хуудаст байршуулсан сонгон шалгаруулалтын материалд манай компаний гаргаж өгсөн техникийн шийдэл бүхий зургийг гаргасан төсөвт өртгийн хамт тендер зарлахдаа цахим санд шууд хуулбарлаж байршуулсан байсан бөгөөд хоёр дахь сонгон шалгаруулалт зарлах хуулийн шаардлагыг хангах ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл бүхий зураг цахим хуудаст байршуулаагүй байж 2 дахь сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ” гэж заасан байхад манай компаний хүргүүлсэн техникийн шийдлийн талаар огт тодруулга авч, 2 дахь шатанд оролцох урилга хүргүүлэхгүйгээр манай санал болгосон техникийн шийдэл, тооцоолол зэргийг үндэслэн өөр компани шалгаруулж, манай техникийн шийдэл, төсөвт өртөгөөр ******* хүндэтгэлийн цогцолборыг барьж байгуулсан манай компаний захирал 2025 оны 07 сарын 20-ны өдөр хавьцаа олж мэдсэн байдаг.
4. Манай компаний гаргасан техникийн шийдэл, төсвөөр сонгон шалгаруулж босгосон “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын доод хэсэгт манай компаний нэрийг бус өөрийн хуулийн этгээдийн нэрийг дурьдсан байдаг.
5. Манай компаний гаргасан техникийн шийдэл, төсөвт үндэслэн төсөвт өртөгт нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 10.1, 31.1, 31.1.1, 32.1, 32.4, 33.1, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн манай компаний хүргүүлсэн техникийн шийдэл, гаргасан төсөвт өртөгт үндэслэн явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын ажиллагаа хуульд заасан журмыг дээрх байдлаар зөрчиж манай компаний техникийн шийдэл, гаргасан төсвийг ямар нэгэн зөвшөөрөлгүй сонгон шалгаруулалтын ажиллагаанд ашигласан асуудлаар тус сумын Засаг даргад 2025 оны 08 сарын 11-ний өдөр гомдол гаргаад уг гомдлын хариуг 2025 оны 09 сарын *******-ны өдрийн 1/466 тоот албан бичгээр хүргүүлсэн байх ба уг хариунд манай компаний зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлсэн мэргэшсэн төсөвчин төсөвт үндэслэн дээрх цолцолборын төсвийг батлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Манай компаний хувьд сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй боловч манай компаний ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлсэн төсвийг батлуулан манай компаний техникийн шийдэл бүхий зураг төслийг тендерийн баримт бичиг хэлбэрээр ашиглан цахим хуудастаа байршуулан сонгон шалгаруулалт явуулсан нь дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “энэ хуулийн 33 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна” гэж заасан байхад 2 шаттай зохион байгуулж, эхний шатанд манай компанийг шалгараагүй гэх хариуг цахим санд байршуулсан байдаг.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно” гэж заасан байх ба танай цахим хуудаст байршуулсан сонгон шалгаруулалтын материалд манай компаний гаргаж өгсөн техникийн шийдэл бүхий зургийг гаргасан төсөвт өртгийн хамт тендер зарлахдаа цахим санд шууд хуулбарлаж байршуулсан байсан бөгөөд хоёр дахь сонгон шалгаруулалт зарлах хуулийн шаардлагыг хангах ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл бүхий зураг цахим хуудаст байршуулаагүй байж 2 дахь сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ” гэж заасан байхад манай компаний хүргүүлсэн техникийн шийдлийн талаар огт тодруулга авч, 2 дахь шатанд оролцох урилга хүргүүлэхгүйгээр манай санал болгосон техникийн шийдэл, тооцоолол зэргийг үндэслэн өөр компани шалгаруулж, манай техникийн шийдэл, төсөвт өртөгөөр “******* хүндэтгэлийн цогцолбор”-ыг барьж байгуулсан манай компаний захирал 2025 оны 07 сарын 20-иодоор олж мэдсэн байдаг.
4. Манай компаний гаргасан техникийн шийдэл, төсвөөр сонгон шалгаруулж босгосон ******* хүндэтгэлийн цогцолборын доод хэсэгт манай компаний нэрийг бус өөрийн хуулийн этгээдийн нэрийг дурьдсан байдаг.
5. Манай компаний гаргасан техникийн шийдэл, төсөвт үндэслэн төсөвт өртөгт нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 10.1, 31.1, 31.1.1, 32.1, 32.4, 33.1, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх хууль зөрсөн сонгон шалгаруулалтын улмаас манай компаний гүйцэтгэх захирлын эд хөрөнгийн эрх буюу тодорхой нэг техникийн шийдлийн анхдагч санааг гаргаж, уг санааг зураг төсөл болгон нийтийн хүртээл болгох оюуны өмчийн эрх зөрчигдсөн төдийгүй дээрх санаагаа зураг төсөл болгох, эдийн засгийн тооцоолол хийж бүтээл болгоход гаргасан эд хөрөнгийн зардал зэрэг эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдсөн гэж үзэж байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заасныг үндэслэн Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* хүндэтгэлийн цогцолборын ажил эхлүүлэх сонгон шалгаруулалттай холбоотой маргаан үүсгэсэн. Тухайн ажил нь сонгон шалгаруулалт зарласан ба манайх шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар тэнцээгүй. Хоёр дахь сонгон шалгаруулалтад өөр аж ахуй нэгж шалгарсан. Гэтэл тухайн аж ахуй нэгж нь манай компанийн гаргасан зураг төслийн дагуу ажилласан гэж үзэж байгаа. Энэ нь манай компаниас зөвшөөрөл аваагүй хийгдсэн гэж үзэж байна. Бид нар энэ зураг төслийг хийхийн тулд 19.000.000 /арван есөн сая/ төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг хууль бусаар манай зураг төслийг ашигласан сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү гэж хүсч байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь өөрөө манай компанийн гаргаж ирсэн зураг төслийг ашиглаад тендер зарлаад, тухайн зураг төслийн дагуу ажиллагааг хийсэн гэж яриад байх юм. Энэ нь хуульд нийцсэн тайлбар гэж үзэхэд хэцүү байна. Ер нь бол манай компанийн зургийг ашигласан гэдгээ бол хүлээн зөвшөөрч байх шиг байна. Ингэхдээ нэг төлөөлөгчийн нэрийг дурдаж байна. Энэ ажил чинь өөрөө улсын төсвөөр хийгдэж байгаа ажил шүү дээ. Тендер чинь ер нь үнийн саналын дагуу л хийгддэг биздээ? “ ” ХХК-ийн өөрсдийнх нь хийсэн зураг хаана байгаа юм. Яг л манай компанийн хийсэн зураг төсөл шүү дээ. Энгийн нүдээр харсан ч ******* гэж хүний зургаар хийгдсэн ажиллагаа болох нь харагдана шүү дээ. Ямар ч байсан манай компанийн хийсэн зураг төслийг ашиглаж энэ аж ахуй нэгжийг сонгосон гэдгээ бол хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Техникийн шийдэл бүр чинь оюуны өмч болж байгаа гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй” гэв.
3. Хариуцагч сумын Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. сумын уугуул Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч санал санаачилгын дагуу сумын иргэдийн саналаар эрэмбэлэгдсэн тухайн ажил нь 176,500,705 /нэг зуун далан зургаан сая таван зуун мянга, долоон зуун тав/ төгрөгийн төсөвт өртөг бүхий мэргэшсэн төсөвчин төсвийн тооцооллын дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцуулагдан батлагдсан. ИТХ-аар батлан хэрэгжих төсөл, арга хэмжээ нь холбогдох хууль, журамд зааснаар батлагдсан зураг, төсөвтэй байх шаардлагатай тул төлөөлөгч нь өөрийн санал санаачилга бүхий ажлыг хэрэгжүүлэх үүднээс тухайн төсөвчинтэй холбогдон төсвийг хийлгүүлэн авч ирсэн. Нэхэмжлэлийн эхэнд тухайн төсөл, арга хэмжээний зураг төсвийг боловсруулж сумын ЗДТГ-т хүргүүлсэн гэх атал манай компанийн гаргасан зураг төсвийг ямар нэг зөвшөөрөлгүй ашигласан гэх утга хоёр нь агуулгын хувьд зөрчилдөж байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг тус тус үндэслэн тухайн жилийн төсөвт тусгагдан батлагдсан 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй “******* хүндэтгэлийн цогцолбор” барих ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулсан бөгөөд баримт бичиг болон зардалд тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй эсэх тухай мэдээллээс харж болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиалагч бараа, ажил үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно” гэж заасан. Тухайн ажил нь тендерийг хоёр үе шаттай зохион байгуулах нөхцөл шаардлагад нийцэхүйц шинж чанартай биш учир тендерийг нэг үе шаттай зохион байгуулсан болно.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг холбогдох дүрэм, журамд үндэслэн баримт бичгийг боловруулан тендерийг цахим системд нээлттэй, ил тод зохион байгуулан ажилласан. Тендер шалгаруулалтад 1 оролцогч материалаа ирүүлсэн нь “*******” ХХК бөгөөд тендерийг хянан үзэхэд:
-Захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.1.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендерг нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу цахим мэдээллийн сангаас авсан татварын тодорхойлолтоос харахад 38,3 сая /гучин найман сая гурван зуун мянган/ төгрөгийн өртэй байсан.
-ТШЗ 19.3 дахь хэсэгт “Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана” гэж заасны дагуу тухайн тендерт оролцогч нь БА-8.1 /Барилга, байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил/ тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тусгаж өгсөн. “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй буюу дээрх шаардлагад нийцээгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн холбогдох шийдвэрийг гарган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тендерээс татгалзсан үндэслэл, шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/159 тоот албан бичгээр мэдэгдэн цахим системд байршуулсан. Тухайн мэдэгдэлтэй холбоотойгоор хуульд заасан хугацааны дотор ямар нэгэн гомдол ирээгүй болно.
4. Шаардлагад нийцсэн тендер ирээгүй шалтгаанд үндэслэн захиалагч дахин тендер шалгаруулалт зарлах шийдвэр гаргасан. Тендерийг 2 дахь удаа зарлаж байгаа нь тендерийг 2 үе шаттай зохион байгуулж буй гэсэн утга биш бөгөөд энэ нь хуулийн зүйл заалтад тодорхой тусгагдсан байгаагас харж болно.
5. Дараагийн сонгон шалгаруулалтад 2 аж ахуй нэгж тендер ирүүлэн оролцсон бөгөөд хууль журамд нийцүүлэн шаардлагад нийцсэн оролцогчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилласан. “*******” ХХК-ийн хувьд тендер ирүүлээгүй бөгөөд тендер нээсний дараа компанийн зүгээс татварын өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй тул тендерт оролцоогүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Энэ нь тухайн компани нь тендер зохион байгуулалттай холбоотой дээрх үйл ажиллагааны явцын талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй байсныг илэрхийлж байна.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.7 дахь заалтад заасны дагуу захиалагчид тендер шалгаруулалттай холбоотой аливаа гомдол гаргах болон захиалагч гомдол хүлээн авах хугацаа нь дуусгавар болсон тул тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй тухайгаа өмнөх тайлбарт мэдэгдсэн байдаг.
7. Тухайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хууль бус сонгон шалгаруулалт гэж өөрсдийн байр суурины үүднээс дүгнэж байгаа нь учир дутагдалтай, бүрэн үндэслэлтэй биш байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлэн холбогдох материалын хамт бодит нөхцөл байдалд үндэслэн тайлбарыг хүргүүлж байна. ...“*******” ХХК-ийн нэхэмжлэлийн эхэнд дурьдсанаар “******* хүндэтгэлийн цогцолбор” барих ажлын талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ийн төлөөлөгч аас авч өөрсдийн төслийг боловсруулан төсвийн тооцоог гаргуулж сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн гэдэг. Энэ нь манай байгууллага тухайн төсөв тооцоог ямар ч зөвшөөрөлгүй авч ашигласан гэсэн агуулгатай нийцэхгүй юм. Мөн “******* хүндэтгэлийн цогцолбор” барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа нь хууль журмын дагуу зохион байгуулагдсан бөгөөд тендертэй холбоотой ямар нэгэн гомдол гараагүй учир шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсэг хяналт хэрэгжүүлэн үүрэг даалгаврын биелэлт өгөн ажиллаж, ажил гүйцэтгэж дууссаны дараа сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс газар дээр нь очиж танилцан гүйцэтгэлийн баримт материалыг үндэслэн ажлыг хүлээн авсан. Иймд хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба уг мөнгөн төлбөрийг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна”[6] гэжээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар төсөв нь батлагдсан. Төсөв батлагдахын тулд зураг төсөл зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайн үед төлөөлөгч санал гаргасан. 2025 онд тухайн төслийг хэрэгжүүлэх саналыг гаргасан. Ингэхдээ дээрх зургийг танилцуулсан. Энэ зургийн дагуу төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийт иргэдийн төлөөлөгч нар тухайн ажлыг баталсан. Ингээд тухайн зургийг байршуулж тендер зарласан. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тендер зарлаад 04 дүгээр сарын 10-ны өдөр хаасан. Хоёр үе шаттай зарласан биш. Хоёр удаа тендер зарласан юм. Ингээд “*******” ХХК нь өөрөө 33 сая /гучин гурван сая/ төгрөгийн татварын өр төлбөртэй байсан юм. Мөн тусгай шаардлагыг хангаагүй учаас тухайн аж ахуй нэгжийг сонгоогүй гэж ойлгож болно. Хоёр чухал үзүүлэлт дээр шалгарч чадаагүй гэж ойлгож болно. Ингээд үнэлгээний нь хуралдаад дахин тендер зарласан. Ингэхдээ 3 тусгай зөвшөөрлийг багасгаад 1 тусгай зөвшөөрөл шаардсан. Энэ үед хоёр аж ахуй нэгж хүсэлтээ илгээсэн. Эхний тендер шалгаруулалт явагдсаны дараа ******* гэх захирал нь өөрийн биеэр надтай ирж уулзсан. Энэ үед тавьсан шаардлагыг захирал нь өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Өр төлбөрөө барагдуулчихаад дахин тендер зарлахад оролцоно гэдгээ илэрхийлж байсан. Гэвч хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцоогүй. Сонгон шалгаруулалтаар шалгуур үзүүлэлт таарсан учраас “ ” ХХК шалгарсан. Гэрээ байгуулан тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Манайхаас ямартай ч хоёр үе шаттайгаар тендерийг зарлаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хаанаас 19 сая төгрөг гарч ирсэн нь тодорхой бус байна. Тухайн мөнгийг ер нь төлж барагдуулах боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгчийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа хүн нь төсөл тооцоо, тендер зохион байгуулалтын талаар ямар ч ойлголтгүй байх шиг байна. Энэ ажил нь улсын төсвөөр бус сумын орон нутгийн хөрөнгөөр зарлагдсан. Иргэдээс ирүүлсэн саналыг иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар баталж шийдсэн. Мөн төлөөлөгчийг бараг таньдаггүй мэтээр тайлбарлаад байх юм. *******, нар чинь нарийн холбоотой хүмүүс гэж ойлгож байгаа. ******* нь надтай уулзах үедээ “тухайн зургийг би зурсан” гэж хэлж байсан. Өөрөө зургаа зураад өөрөө сонгон шалгаруулалтад орох нь өөрөө хуулийн зөрчил болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Зураг дээр мэргэшсэн төсөвчин гэдэг хүний нэр байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг тухайн зургийн дагуу л төсөв баталсан. Тэр зургаар нэгэнт ажил батлагдсан учраас тухайн зургийн дагуу л ажлыг хүлээж авах ёстой болно. Энэ төсөв нь нийт 180 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан. Оролцогч аж ахуй нэгж нь үнийн саналаа ирүүлдэг. “ ” ХХК нь 170 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Гол нь 170 сая төгрөгийн төсвийг өөрсдөө баталсан байх ёстой. Хууль ёсны дагуу сонгон шалгаруулалт явагдсан гэж үзэж байгаа. Ер нь бол тендертэй холбоотой ямар ч гомдол гарч байгаагүй. Тухайн ажлыг 7 дугаар сард хүлээж авсан. Гэтэл сүүлд 8 дугаар сард захиалагч руу гомдол ирүүлсэн байсан. Хуулийн хугацаа хэтэрсэн. Бүр сүүлд оны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгуулах” шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ, “...Тус сумын Засаг даргын Тамгын газраас зарлагдсан төсөвт өртөгт үндэслэсэн нээлттэй сонгон шалгаруулалтад манай компани хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлэн оролцсон боловч эхний сонгон шалгаруулалтад тэнцээгүй, 2 дахь сонгон шалгаруулалтад өөр компани оролцож ялсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “энэ хуулийн 33 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна” гэж заасан байхад 2 шаттай зохион байгуулж, эхний шатанд манай компанийг шалгараагүй гэх хариуг цахим санд байршуулсан байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно” гэж заасан байх ба танай цахим хуудаст байршуулсан сонгон шалгаруулалтын материалд манай компаний гаргаж өгсөн техникийн шийдэл бүхий зургийг гаргасан төсөвт өртгийн хамт тендер зарлахдаа цахим санд шууд хуулбарлаж байршуулсан байсан бөгөөд хоёр дахь сонгон шалгаруулалт зарлах хуулийн шаардлагыг хангах ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл бүхий зураг цахим хуудаст байршуулаагүй байж 2 дахь сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ” гэж заасан байхад манай компаний хүргүүлсэн техникийн шийдлийн талаар огт тодруулга авч, 2 дахь шатанд оролцох урилга хүргүүлэхгүйгээр манай санал болгосон техникийн шийдэл, тооцоолол зэргийг үндэслэн өөр компани шалгаруулж, манай техникийн шийдэл, төсөвт өртөгөөр ******* хүндэтгэлийн цогцолборыг барьж байгуулсан манай компаний захирал 2025 оны 07 сарын 20-ны өдөр хавьцаа олж мэдсэн байдаг.
Манай компаний гаргасан техникийн шийдэл, төсөвт үндэслэн төсөвт өртөгт нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 10.1, 31.1, 31.1.1, 32.1, 32.4, 33.1, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн манай компаний хүргүүлсэн техникийн шийдэл, гаргасан төсөвт өртөгт үндэслэн явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын ажиллагаа хуульд заасан журмыг дээрх байдлаар зөрчиж манай компаний техникийн шийдэл, гаргасан төсвийг ямар нэгэн зөвшөөрөлгүй сонгон шалгаруулалтын ажиллагаанд ашигласан асуудлаар тус сумын Засаг даргад 2025 оны 08 сарын 11-ний өдөр гомдол гаргаад уг гомдлын хариуг 2025 оны 09 сарын *******-ны өдрийн 1/466 тоот албан бичгээр хүргүүлсэн байх ба уг хариунд манай компаний зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлсэн мэргэшсэн төсөвчин төсөвт үндэслэн дээрх цолцолборын төсвийг батлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хууль зөрсөн сонгон шалгаруулалтын улмаас манай компаний гүйцэтгэх захирлын эд хөрөнгийн эрх буюу тодорхой нэг техникийн шийдлийн анхдагч санааг гаргаж, уг санааг зураг төсөл болгон нийтийн хүртээл болгох оюуны өмчийн эрх зөрчигдсөн төдийгүй дээрх санаагаа зураг төсөл болгох, эдийн засгийн тооцоолол хийж бүтээл болгоход гаргасан эд хөрөнгийн зардал зэрэг эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдсөн гэж үзэж байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заасныг үндэслэн Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж “******* *******” ХХК-д олгож өгнө үү...” гэж тайлбарладаг.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “... сумын уугуул Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч санал санаачилгын дагуу сумын иргэдийн саналаар эрэмбэлэгдсэн тухайн ажил нь 176,500,705 /нэг зуун далан зургаан сая таван зуун мянга долоон зуун тав/ төгрөгийн төсөвт өртөг бүхий мэргэшсэн төсөвчин төсвийн тооцооллын дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцуулагдан батлагдсан. ИТХ-аар батлан хэрэгжих төсөл, арга хэмжээ нь холбогдох хууль, журамд зааснаар батлагдсан зураг, төсөвтэй байх шаардлагатай тул төлөөлөгч нь өөрийн санал санаачилга бүхий ажлыг хэрэгжүүлэх үүднээс тухайн төсөвчинтэй холбогдон төсвийг хийлгүүлэн авч ирсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг тус тус үндэслэн тухайн жилийн төсөвт тусгагдан батлагдсан 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй “******* хүндэтгэлийн цогцолбор” барих ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулсан бөгөөд баримт бичиг болон зардалд тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй эсэх тухай мэдээллээс харж болно. ...Тухайн ажил нь тендерийг хоёр үе шаттай зохион байгуулах нөхцөл шаардлагад нийцэхүйц шинж чанартай биш учир тендерийг нэг үе шаттай зохион байгуулсан болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг холбогдох дүрэм, журамд үндэслэн баримт бичгийг боловруулан тендерийг цахим системд нээлттэй, ил тод зохион байгуулан ажилласан. Тендер шалгаруулалтад 1 оролцогч материалаа ирүүлсэн нь “*******” ХХК бөгөөд тендерийг хянан үзэхэд:
-Захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.1.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендерг нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу цахим мэдээллийн сангаас авсан татварын тодорхойлолтоос харахад 38,3 сая төгрөгийн өртэй байсан.
-ТШЗ 19.3 дахь хэсэгт “Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана” гэж заасны дагуу тухайн тендерт оролцогч нь БА-8.1 /Барилга, байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил/ тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тусгаж өгсөн. “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй буюу дээрх шаардлагад нийцээгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн холбогдох шийдвэрийг гарган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тендерээс татгалзсан үндэслэл, шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/159 тоот албан бичгээр мэдэгдэн цахим системд байршуулсан. Тухайн мэдэгдэлтэй холбоотойгоор хуульд заасан хугацааны дотор ямар нэгэн гомдол ирээгүй болно.
Шаардлагад нийцсэн тендер ирээгүй шалтгаанд үндэслэн захиалагч дахин тендер шалгаруулалт зарлах шийдвэр гаргасан. Тендерийг 2 дахь удаа зарлаж байгаа нь тендерийг 2 үе шаттай зохион байгуулж буй гэсэн утга биш бөгөөд энэ нь хуулийн зүйл заалтад тодорхой тусгагдсан байгаагас харж болно.
Дараагийн сонгон шалгаруулалтад 2 аж ахуйн нэгж тендэр ирүүлэн оролцсон бөгөөд шаардлагад нийцсэн оролцогчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллсан. “*******” ХХК-ийн хувьд оролцоогүй бөгөөд тендэр нээсний дараа компанийн зүгээс татварын өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй тул оролцоогүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Энэ нь тухайн компани нь тендэр зохион байгуулалттай холбоотой дээрхи үйл ажиллааны явцын талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй байсныг илэрхийлж байна.
Тухайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хууль бус сонгон шалгаруулалт гэж өөрсдийн байр суурины үүднээс дүгнэж байгаа нь учир дутагдалтай, бүрэн үндэслэлтэй биш байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлэн холбогдох материалын хамт бодит нөхцөл байдалд үндэслэн тайлбарыг хүргүүлж байна. ...“*******” ХХК-ийн нэхэмжлэлийн эхэнд дурьдсанаар “******* хүндэтгэлийн цогцолбор” барих ажлын талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ийн төлөөлөгч аас авч өөрсдийн төслийг боловсруулан төсвийн тооцоог гаргуулж сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн гэдэг. Энэ нь манай байгууллага тухайн төсөв тооцоог ямар ч зөвшөөрөлгүй авч ашигласан гэсэн агуулгатай нийцэхгүй юм. ...Иймд хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба уг мөнгөн төлбөрийг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэж маргадаг.
5. Хэргийн үйл баримтын тухайд:
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны 2024 оны 14 дүгээр тогтоолын зургаад “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар батлах” гэж заасан бөгөөд уг тогтоолын хоёрдугаар хавсралтад “Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг” дурдсан бөгөөд дээрх жагсаалтын шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 8-д ******* хүндэтгэлийн цогцолборыг 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгөөр баталсан[7].
Дорнод аймгийн сумын Засаг дарга ******* нь “******* хүндэтгэлийн цогцолбор” ажлын тендер шалгаруулалтын ДОАЧБСЗДГ/20250101022 дугаартай баримт бичиг баталсан байна.[8]
5.2. Дээрх ажлын тендер шалгаруулалтад “*******” ХХК 170,456,066 /нэг зуун далан сая дөрвөн зуун тавин зургаан мянга жаран зургаан/ төгрөгийн үнийн саналтай материалаа ирүүлсэн байх бөгөөд Дорнод аймгийн сумын Үнэлгээний ны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №02 тоот хурлын тэмдэглэлээр хэлэлцээд тендерийн шалгуурт нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.2, 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж буй мэдэгдлийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн.[9]
5.3. Энэ хэргийн тухайд, “*******” ХХК нь Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “******* хүндэтгэлийн цогцолбор” ажлын тендер шалгаруулалтын ДОАЧБСЗДГ/20250101022 дугаартай нээлттэй тендерт оролцохоор материалаа хүргүүлжээ.
5.4. Захиалагч буюу Дорнод аймгийн сумын Засаг даргын баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.1.2 дахь хэсэгт заасан “...Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендерг нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай...”, ТШЗ 19.3 дахь хэсэгт “...Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана...” гэж тус тус заасан байна.
Гэтэл “*******” ХХК-ийн талаар цахим мэдээллийн сангаас авсан татварын тодорхойлолтоос харахад 38,3 сая төгрөгийн өртэй байсан. Мөн БА-8.1 /Барилга, байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил/ тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тусгаж өгсөн боловч “******* *******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй буюу дээрх шаардлагад нийцээгүй болох нь Дорнод аймгийн сумын Үнэлгээний ны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №02 тоот хурлын тэмдэглэлээр тогтоогдсон.[10]
6. Дараагийн сонгон шалгаруулалтад 2 аж ахуйн нэгж тендэр ирүүлэн оролцсон бөгөөд шаардлагад нийцсэн “ ” ХХК шалгарч, гэрээ байгуулсан бөгөөд энэхүү тендэр шалгаруулалтад “*******” ХХК оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.[11]
7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “энэ хуулийн 33 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно”, 33 дугаар зүйлийн 33.4-т “захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ” гэж хуульчилсан.
8. Гэтэл нэхэмжлэгч, “*******” ХХК-ийн зүгээс “тендэр шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулсан, манай компаний гаргаж өгсөн техникийн шийдэл бүхий зургийг гаргасан төсөвт өртгийн хамт тендер зарлахдаа цахим санд шууд хуулбарлаж байршуулсан байсан бөгөөд хоёр дахь сонгон шалгаруулалт зарлах хуулийн шаардлагыг хангах ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл бүхий зураг цахим хуудаст байршуулаагүй байж 2 дахь сонгон шалгаруулалт явуулсан, 2 дахь шатанд оролцох урилга хүргүүлэхгүйгээр манай санал болгосон техникийн шийдэл, тооцоолол зэргийг үндэслэн өөр компани шалгаруулж, манай техникийн шийдэл, төсөвт өртөгөөр ******* хүндэтгэлийн цогцолборыг барьж байгуулсан” нь дээрхи хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
9. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг тус тус үндэслэн тухайн жилийн төсөвт тусгагдан батлагдсан 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй “******* хүндэтгэлийн цогцолбор” барих ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.
“*******” ХХК нь Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “******* хүндэтгэлийн цогцолбор” ажлын тендер шалгаруулалтын ДОАЧБСЗДГ/20250101022 дугаартай нээлттэй тендерт оролцохоор материалаа хүргүүлжээ.
Энэхүү тендэр шалгаруултад 1 компани материалаа ирүүлсэн нь “*******” ХХК бөгөөд тус компани нь -Захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.1.2, 19.3 дахь заалтад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тендерээс татгалзсан шийдвэрийг гаргасан.
9.1. Дахин зарлсан тендэр шалгаруулалтад 2 аж ахуйн нэгж тендэрт оролцсон бөгөөд шаардлагад нийцсэн “ ” ХХК шалгарч, гэрээ байгуулсан бөгөөд энэхүү тендэр шалгаруулалтад “*******” ХХК оролцоогүй байж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тендэр шалгаруулалтын талаар тус компани гомдол гаргаагүй.
9.2. Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “******* хүндэтгэлийн цогцолбор” ажлын тендер шалгаруулалтын ДОАЧБСЗДГ/20250101022 дугаартай тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасны дагуу нэг үе шаттай зохион байгуулсан нь Тендэр шалгаруулалтын баримт бичиг, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[*******]
Иймд хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дэх заалтыг зөрчсөн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
9.3. “*******” ХХК нь манай компанийн зураг төслөөр Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор” баригдсан гэж гэж маргаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ыг “ ” ХХК гүйцэтгэсэн байхад хариуцагчийг буруутгаж сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй юм.
10. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулхаар нэхэмжлэлийг буцаасан бөгөөд дахин “*******” ХХК зүгээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа хуулбарлан ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.[13]
Өөрөөр хэлбэл тус компани нь хоёр дахь тендэр шалгаруулалтад оролцоогүй байж “Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ... хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан “******* хүндэтгэлийн цогцолбор”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хууль бус сонгон шалгаруулалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хэргийн 8 дугаар хуудас
[2] Хэргийн 1-6, 62-67 дугаар хуудас
[3] Хэргийн 85-90 дүгээр хуудас
[4] Хэргийн 91-98 дугаар хуудас
[5] Хэргийн 99-106 дугаар хуудас
[6] Хэргийн 82-84, 1******* дугаар хуудас
[7] Хэргийн 85-90 дүгээр хуудас
[8] Хэргийн 91-98 дугаар хуудас
[9] Хэргийн 99-106 дугаар хуудас
[10] Хэргийн 99-106 дугаар хуудас
[11] Хэргийн 135 дугаар хуудас
[*******] Хэргийн 91-106 дугаар хуудас
[13] Хэргийн 57, 62 дугаар хуудас