| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/07282/И |
| Дугаар | 191/ШШ2025/02173 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02173
2*******5 03 191/ШШ2*******5/*******173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Күинс Мед ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт Б.******* /рд: *******/-т холбогдох,
5,333,1 төгрөг гаргуулах тухай үндсэн, талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* тоот сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дутуу олгосон 951,326 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2*******3 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2*******3 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.******* /Ү№ /,
Хариуцагч Б.*******ын өмгөөлөгч Г. /Ү№/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, өмгөөлөгч Ц.******* нар шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
"******* *******" ХХК-тай 2*******3 оны 03 сарын 22-ны өдөр Б.******* нь тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан мэс заслын ажлын байранд үндсэн ажилтны хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан.
Б.******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч "******* *******" ХХК-д хандан тус хийгддэг мэс ажилбар болох " " буюу хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сурах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
Ингээд хариуцагч Б.*******ын хүсэлтээр нийт 11 ажлын өдөр, 44 цагийн сургалтаар шинэ мэс ажилбарын ур чадварт суралцаж, сургалтын үнэлгээ төлбөрийг 7,070,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, ажлын байрны дагалдан болон чадавхижуулах сургалтын хөтөлбөр баталж, нэхэмжлэгч "******* *******" ХХК-ийн эмнэлгийн мэс заслын тасагт мэс засал, хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сургах 4 цагийн онолын хичээл, 40 цагийн дадлагаар уг мэс заслын ур чадварыг сургахаар болсон.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний дагалдах гэрээ болох ******* дугаартай сургалтын гэрээг ажлын байранд ажиллаж байсан Б.*******тай 2*******3 оны 03 сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулан сургалтаа эхэлсэн.
Тус сургалтын гэрээнд талууд харилцан тохирч сургалтын зардлыг гэрээний хавсралт 1-ээр баталгаажуулсан.
|
| Нэршил | Хугацаа | Үнэлгээ /төгрөгөөр/ | Нийт дүн |
| 1. | Сургах ур чадвар онол | 4 цаг | 1,050,000 | 1,050,000 төгрөг |
| 2. | Сургалтанд ашиглах аппарат тоног төхөөрөмжийн 1 цагийн үнэлгээ | Нэг удаад 1 цаг 30 минут | 48,000 /1цаг/ | 40 цагт 1,920,000 төгрөг |
| 3. | Сургалтын хугацаа /цаг,өдрөөр/ | Дадлага-40 цаг 10 өдөр | 11,666 | 466,666 төгрөг |
| 4. | Сургалтад ашиглах бүтээгдэхүүний нэршил, хэмжээ | 1 удаа хэрэглэгдэх материалын үнэ | Бүх зардал | 224,325 төгрөг |
| 5. | Ур чадварын сургалтын багшийн 1 цагийн төлбөрийн үнэлгээ | 40 цаг | Нэг удаад 11,666т нийт 40 удаа | 466,666 төгрөг |
| 6. | Суралцах хугацаанд цалинг тооцон олгох эсэх | Үндсэн цалинг олгоно | 10 хоног | 500,000 төгрөг |
| 7. | Төхөөрөмж болон утаслаг шнэ хагалгаанд | 2 утаслаг | 40 хагалгаа | 1,050,000 төгрөг |
| 8. | Нийт зардал |
|
| 7,070,000төгрөг |
Хариуцагч Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр тохиролцсон үндсэн цалин сарын 1,000,000 /нэг сая/ төгрөг бөгөөд тус сургалтын гэрээний дагуу шинээр суралцсан хөлрөлтийг арилгах мэс заслыг сурч эзэмшсэний дараа Б.******* нь тус мэс заслыг хийж эхэлснээр дараах цалин урамшууллыг сар тутамд авч эхэлсэн билээ.
| Д/д | Цалин авсан огноо | Үндсэн цалин | Суганы хэт хөлрөлт багасгах ажилбар хийсэн тоо | Мэс ажилбар тутамд ноогдох гүйцэтгэлийн урамшуулал | Нийт тухайн сард авсан цалин хөлс |
| 1. | 2*******3 оны 3-р сар | 363,636 | - | - | 363,636 төгрөг |
| 2. | 2*******3 оны 4-р сар | 1,000,000 | 46 | 2,530,000 | 3,530,000төгрөг |
| 3. | 2*******3 оны 5-р сар | 1,000,000 | 60 | 3,670,000 | 4,670,000төгрөг |
| 4. | 2*******3 оны 6-р сар | 1,000,000 | 56 | 2,505,000 | 3,505,000төгрөг |
| 5. | 2*******3 оны 7-р сар | 1,000,000 | 55 | 2,765,00 | 3,765,000төгрөг |
Нийт тус 5 сарын хугацаанд ажиллахдаа үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 15,883,636 төгрөгийг цалин болгон авч байсан нь сургалтын хөтөлбөрийн дагуу бүрэн ур чадвар эзэмшиж, сургалтын гэрээ бүрэн үр дүнтэй гүйцэтгэгдэн дуусгавар болсныг баталгаажуулж байгаа болно.
Нэхэмжлэгч байгууллага нь Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дүгээр зүйлийг баримтлан Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сургалтын гэрээ байгуулах талаар тусгасан, мөн сургалтын гэрээ-г байгуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 73.2-т заасан ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг бүрэн тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 73.3 дугаар зүйлд зааснаар сургалтын гэрээг 3 жилээр байгуулан хуульд бүрэн нийцсэн үйл ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 73.4-т заасны дагуу нийт сургалтын гэрээний зардал болох 7,070,000 төгрөгөөс хариуцагч Б.*******ын ажилласан 4 сард хувь тэнцүүлэн тооцож сургалтын гэрээнээс хасч, дараах тооцооллыг гаргаж, нэхэмжлэлийн дүнг 5,333,1 төгрөгөөр тооцсон. Задаргаа нь:
| Сургалтын үнэ | 7,070,000 төгрөг |
| Сургалтын гэрээний баталсан хугацаа сараар | 36 сар буюу 3 жил |
| 1 сард оногдох сургалтын төлбөрийн хэмжээ | 196,388 төгрөг |
| Ажилласан сард ногдох сургалтын төлбөрийн хасалт | 785,555 төгрөг |
| Үлдэгдэл сургалтын төлбөр | 6,284,444 төгрөг |
| Ажлаас гарсан сүүлийн цалингийн үлдэгдэл | 951,326 төгрөг |
| Нийт дээрх зардлыг сургалтын гэрээнээс хасаад үлдэх төлбөр | 5,333,1 төгрөг |
Хариуцагч Б.******* нь сургалтыг бүрэн дуусгаж, шинэ ур чадвар буюу шинэ мэс ажилбарт суралцаж, зөвхөн тус мэс ажилбарыг гүйцэтгэсэн урамшуулал цалин болох 11,470,000 төгрөгийг үндсэн цалингийн хамт авсны дараа тус сургалтын гэрээний 2.6-д заасан 3 жил ажиллах нөхцөлийг зөрчиж, 2*******3 оны 07 сарын 21-ний өдөр өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр өгснөөс хойш 2*******3 оны 07 сарын 22-ны өдрөөс ажилдаа ирэхгүй, дур мэдэн ажлаа тасалсан.
Мөн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа ирж аваагүй тул манай байгууллага Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Б.*******ын иргэний үнэмлэхний хаягаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалыг шуудангаар илгээж, хуульд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно
Иймд хариуцагч Б.*******аас сургалтын гэрээний үлдэгдэл 5,333,1 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
Хөдөлмөрийн хуулийн 73.4-р зүйлд "Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө" гэж заасны дагуу хариуцагч Б.******* нь сургалтын гэрээ байгуулан суралцаж дууссаны дараа, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө бичгээр өгсний маргаашаас үүрэгт ажлаа хаяж дахин ирээгүй тул, төлбөрийг сургалтын гэрээнд зааснаар хариуцагч Б.*******аас ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн тогтоосон сургалтын төлбөрийн үлдэгдэл 5,333,1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлийг, өмгөөлөгч Г. нь шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* ХХК-ийн 5,333,1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* миний бие 2012-20 онд хүний мэргэжил эзэмшсэн, 2019-2*******1 онд үндсэн мэргэшлийн мэс засал судлалыг дүүргэж ерөнхий мэргэжлийн мэс заслын мэргэжлийг эзэмшсэн.
Мэс засал судлалын мэргэшлийн хугацаанд буюу сургалтын 2 жилийн хугацаанд ёс зүй, хууль эрх зүй, мэс заслын арга барил, ерөнхий мэс засал, яаралтай мэс засал, элэг цөс, хэвлийн эрхтэн, үе мөчний мэс засал, цээжний мэс засал, эрчимт илгээ, гэмтэл согог судлал, хавдрын мэс засал, хүүхдийн мэс засал, протологи, урологи, эмэгтэйчүүдийн мэс засал, мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, сүрьеэгийн мэс засал зэрэг хичээлүүдийг үзэж судалж, хичээлтэй холбоотой мэс засал, мэс ажилбарт оролцож, даан мэс засал болон ажилбаруудад суралцаж төгссөн.
Цээжний мэс заслын тойролтыг хийснээр анатоми, физилоги, өвчин эмгэгийн талаар судалж мэс ажилбар болон мэс засал хийж эрхтэй болж төгссөн.
******* ХХК эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 тушаалаар батлагдсан Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах хүчингүй болгох журам-ын 3.2, 3.4-д заасны дагуу , эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй эрхлэх зөвшөөрөлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн тодорхойлсон.
Уг журмын 10.1-д зааснаар тухайн мэргэжлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсхүл ахлах ба түүнээс дээш мэргэшлийн зэрэгтэй, тухайн мэргэжлээрээ 8 ба түүнээс дээш жил ажилласан, хүчин төгөлдөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, сургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан, зөвхөн нэг байгууллагад сургалт удирдах гэрээтэй байх ... зэрэг шаардлагыг хангаж, 11.12-т заасан сургалтанд хамрагдаж эмнэл зүйн сургагч багшийн гэрчилгээ авсан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэл зүйн сургалтыг удирдах эрхтэй гэж заасан.
Гэтэл ******* ******* эмнэлэгийн зүгээс сургалт явуулсан гэх Г., Т. нар мэргэшүүлэх сургалт явуулах, багшлах эрхтэй талаарх баримтыг ирүүлээгүй байгаагаас үзэхэд тэдэнд ийм эрх олгогдоогүй гэж үзэж байна.
Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.6-т сарын үндсэн цалин 1,000,000 төгрөг, + хийсэн үйлчилгээний 5% гэж тохиролцсон. Сургалтын гэрээнд шинэ ур чадвар эзэмшинэ гэсэн болохоос урамшуулалт цалин олгох талаар тусгагдаагүй.
Тухайн сургалтын гэрээ байгуулж, байгууллагын зардлаар шинэ ур чадвар эзэмшүүлнэ гэхэд нь Эрүүл мэндийн хөгжлийн өөс зохион байгуулагдах гэж байгаа мэргэжлийн арга зүйн сургалтад хамрагдах юм байна гэж ойлгож гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Б.******* нь nm лазер илгээний хувьд сургалт аваагүй.
Мөн Эрүүл мэндийн яамны эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн тогтоолоор баталсан мэргэшүүлэх сургалт эрхлэх эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл нь сургалт эрхлэх байгууллага, сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөг баталдаг, уг зөвлөлөөс батлагдсан сургалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн зааж сургасан гээд байгаа сургалтыг явуулсан гэх зүйлгүй байх бөгөөд ******* ХХК-ийн эмнэлгийн зүгээс Б.*******т зөвхөн аюулгүй ажиллагааны заавар зааварчилгаа өгсөн.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь сургалт орж, шинэ ур чадвар эзэмшүүлсэн гэдгийг, мөн сургалт орсон гэх багш нарт цалин олгосон болох нь тогтоогдохгүй байхаас гадна ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдохгүй байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан байх боловч ажил олгогчийн дарамт шахалтын улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ямар нэгэн сургалт явуулаагүй тул сургалтын төлбөрийн үлдэгдэл 5,333,1 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх 46/
3. Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г. нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2*******3 оны 03 сарын 23-ны өдөр юу ч юм мэдэхгүй нэг юман дээр гарын үсэг зуруулсан. Энэ сургалтын гэрээ болохыг нэхэмжлэл аваад мэдсэн. Сургалтаар гээд байгаа зүйлийг миний ажиллах анхан шатны зааварчилгаа өгсөн, ямар нэгэн сургалт болоогүй. Б.******* миний бие 2012-20 онд хүний мэргэжил эзэмшсэн, 2019-2*******1 онд Эрүүл мэндийн хөгжлийн өөс зохион байгуулдаг үндсэн мэргэжлийн Мэс засал судлал-ыг дүүргэж ерөнхий мэргэжлийн мэс заслын мэргэжлийг эзэмшсэн. Мэс засал судлалын мэргэшлийн хугацаанд буюу сургалтын 2 жилийн хугацаанд ёс зүй, хууль эрх зүй, мэс заслын арга барил, ерөнхий мэс засал, яаралтай мэс засал, элэг цөс, хэвлийн эрхтэн, үе мөчний мэс засал, цээжний мэс засал, эрчимт илгээ, гэмтэл согог судлал, хавдрын мэс засал, хүүхдийн мэс засал, проктологи, урологи, эмэгтэйчүүдийн мэс засал, мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, сүрьеэгийн мэс засал зэрэг хичээлүүдийг үзэж судалж хичээлтэй холбоотой мэс засал, мэс ажилбарт оролцож бие даан мэс засал болон ажилбар хийдэг. Цээжний мэс засалын тойролтын хугацаанд хүзүүнээс цээж хүртэлх анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар онол болон дадлагыг эзэмшдэг. Энэхү тойролтын хугацаанд суга нь цээжний анатомийн хэсэгт ордог тул анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар үзэж судалж, хагалгаа хийж анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар үзэж судалж хагалгаа хийж байсан тул ерөнхий мэргэжлийн мэс заслын ийн энгийн хийдэг мэс засал юм. Суганы хагалгааг янз бүрийн багажаар хийдэг ба нь хагалгаа хийх багажийн нэг хэсэг тул үүнийг сургалт гэж үзэхгүй.
2019-2*******1 онд Эрүүл мэндийн хөгжлийн өөс зохион байгуулагддаг үндсэн мэргэшлийн мэс засал судлаар цагийн кредит хичээлээр суралцаж төгссөн. ******* ХХК-ийн нэхэмжлэлд буюу хэт хөлрөлтийг зогсоох мэс ажилбарыг сурах хүсэлт гаргаагүй болно. Миний бие албан ёсоор энэхүү мэс ажилбарыг сурах хүсэлт гаргаагүй.
Өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө бичгээр өгсний маргаашаас үүрэгт ажлаа хаяж дахин ирээгүй гэж бичсэн нь худал болно. Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ******* ХХК-ийн захирал Г.ээс надад 2-3 удаа дараа хэлсэн. Арга буюу 2*******3 оны 07 сарын 20-ны өдөр өргөдлөө өг гэж өрөөндөө дуудаж өргөдлийг бичүүлж авсан.
Ингээд 2*******3 оны 07 сарын 27-ны өдөр өөрийн компанийн хуульчийг надтай уулзуулж 1 сар ажиллах ажлын хөлсийг өгөхгүй гэсэн. 2*******3 оны 07 сарын 15-ны өдөр урьдчилгаа цалингаа авсан. 2*******3 оны 07 сарын 15-27-ны цалин, мэс ажилбар хийсэн 5 хувийн урамшуулал цалин нийт 951,326 төгрөгийг өгөөгүй.
Ажлаас гарах өргөдлийг захирлын дарамт шахалтын дор бичиж өгсөн бөгөөд сургалтын гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд талуудын хооронд 2*******3 оны 03 сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцож, 951,326 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг шүүхэд болон өмгөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлдээ 2*******3 оны 03 сарын 23-ны өдөр юу нь мэдэгдэхгүй нэг юман дээрээ гарын үсэг зуруулсан гэж тайлбар өгсөн байна. Б.******* насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйл заалтын дагуу хөдөлмөрийн гэрээний дагалдах гэрээ болох ******* дугаартай сургалтын гэрээг 2*******3 оны 03 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 73.3 дугаар зүйлийг баримтлан 3 жилийн хугацаатай байгуулж, сургалтаа эхлэсэн.
Тухайн гэрээг Б.******* сайтар уншиж судалсны эцэст гэрээнд гарын үсэг зурсан. Тэрээр уг сургалтын гэрээгээ уншиж судалсан болох нь түүний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар хуудсанд байгаа мэс ажилбар хийсний 5 хувийн урамшуулал цалингаа нэхэмжилснээс тодорхой харагдаж байна.
Мөн сургалтад хамрагдсан мөртлөө анхан шатны зааварчилга өгсөн гэж илт гүтгэж бичсэн байхаас гадна ур чадвар сургах сургалтын явцад нийт 40 цаг, тус эмнэлгийн Т. нь хагалгаа хийх явцад Б.******* нь дагалдан ажиглагчаар зогсож суралцсан ба мэс засал хийгээгүй явцын цалинг тухайн сардаа ажилласнаар тооцон бүрэн тооцож олгосон болно.
2.Хариуцагч Б.******* нь Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг 2012-20 онд хүний мэргэжлээр төгссөн, мөн 2019-2*******1 онд эрүүл мэндийн хөгжлийн ийг ерөнхий мэргэжлийн мэс заслын мэргэжлээр сурч төгссөн тул анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаар судалж мэс ажилбар болон мэс засал хийх эрхтэй болж төгссөн гэж сөрөг нэхэмжлэлд бичжээ.
Б.******* нь цээжний мэс засал хичээлийн хөтөлбөрт суралцан цээжний мэс засал хөтөлбөрийн хүрээнд хэт хөлрөлтийг арилгах хагалгаа хийж байсан, энгийн мэс засал хэмээн сөрөг нэхэмжлэлд дурьдсан ч 2019-2*******1 оны ерөнхий мэс заслын резидент ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага эмнэлэг нь 2*******4 оны 03 сарын 27-ны 193 тоот албан бичигтээ тус 2 жилийн сургалтанд хэт хөлрөлт арилгах мэс засал багтаагүй, тус хийгддэггүй талаар албан тодорхойлолт гаргаж өгснийг эх хувиар хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.
3. Мөн Эрүүл мэндийн хөгжлийн өөс 2*******4 оны 03 сарын 27-ны өдөр гаргаж өгсөн Б.*******ын 2 жилийн ерөнхий мэс засал резидент ийн 35 хуудас хөтөлбөр гаргаж өгөхдөө тус хөтөлбөрт хэт хөлрөлт арилгах хөтөлбөр байхгүй, хөтөлбөр нь аль 2010 оны хөтөлбөр хэрэгжиж байгаа хэмээн тоот албан бичиг, 35 хуудас хөтөлбөр гаргаж өгснийг хэрэгт нотлох баримтаар эх хувиар хавсаргасан.
4. Түүнчлэн Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас тус хүний ийн хөтөлбөрт хэт хөлрөлт арилгах талаар хичээл ороогүй, сургалтын хөтөлбөрт огт байдаггүй талаар 2*******4 оны 03 сарын 26-ны өдөр тоот албан бичгээр баталгаажуулж, мөн 47 хуудас хөтөлбөрийг хавсарган өгснийг хэрэгт хавсаргасан болно. Эдгээр хөтөлбөр боловсруулагч 1 байгууллага, хэрэгжүүлэгч 2 байгууллагаас тус тус ирүүлсэн албан бичигт зааснаар дээрх сургалт хөтөлбөрүүдэд хэт хөлрөлт арилгах мэс заслыг огт заадаггүй гэсэн бөгөөд тус хэрэгт хавсаргасан 2 хөтөлбөрийн алинд ч тус мэс засал онол болон мэс заслын түвшинд огт заадаггүй нь батлагдаж байна.
5. Хөдөлмөрийн гэрээ цуцлахад ******* ******* ХХК-ийн захирал Г. өргөдлөө өг гэж дуудаж ирүүлсэн хэмээн мөн худал мэдүүлсэн байна. Учир нь энэ өдөр Б.*******ыг үргэлжлүүлэн ажиллах талаар өмгөөлөгч Ц.******* миний бие 2 цаг уулзалт хийхэд ийм газар ажиллахгүй гэж өргөдлөө өөрөө бичээд, эд уурлан хашгирч өрөөнд орхиод явсан бөгөөд тэр өрөөнд захирал Г. огт байгаагүй бөгөөд зөвхөн тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон өмгөөлөгч Ц.******* болон Б.******* нарын 3 хүн байсан болно.
Мөн тухайн өдрөөс хойш утсаа авахгүй, өргөдөл өгснөөс хойш 30 хоног ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ч биелүүлэлгүй, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр өгснөөс хойш дур мэдэн ажлаа тасалж, дахин ажилдаа ирээгүй мөн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа ирж аваагүй.
Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Б.*******ын иргэний үнэмлэхийн хаягаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалыг шуудангаар илгээж, хуульд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно.
6. Мөн 2*******3 оны 07 сарын 15-27-ны өдрийн цалин, мэс ажилбар хийсэн 5 хувийн урамшуулал 951,326 төгрөгийг нэхэмжилсэн боловч үндсэн цалин хэдэн төгрөг, мэс ажилбар гэдэгт ямар мэс ажилбарын урамшуулал, хэдэн төгрөг нь тодорхойгүй байна.
Б.******* нь тус 5 сарын хугацаанд ажиллахдаа 2*******4 оны 03 сарын 22-ны өдөр сарын 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш нийт үндсэн цалин 4,363,636 төгрөг, сургалтаар сурсан хэт хөлрөлтийг арилгах шинэ мэс заслыг гүйцэтгэсэн ажилбар бүрд ноогдох урамшуулал цалин 11,470,000 төгрөг, нийт 5 сарын хугацаанд 15,883,636 төгрөгийг цалин болгон авч байсан нь Б.*******ын дансанд орсон цалингийн хуулгаар баталгаажиж байгаа.
Эдгээр цалингийн үлдэгдэл ямар үндэслэлээр хэмээн нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэл дагалдуулан өгсөн цалин хөлсний хуулга байхгүй, цалинг тооцсон тооцоол байхгүй, ор үндэслэлгүй нэхэмжлэл тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэгч тал ажилласан хугацаанд тооцох цалинг бүрэн олгосон.
7. Сургалтын гэрээний төлбөрийн зардлыг ч мөн Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч Б.*******ын ажиллах хугацаанд ноогдох сургалтын зардлыг ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасаж, 7,070,000 төгрөгийн гэрээний дүнгээс ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасаж, дараах тооцооллыг гаргаж, нэхэмжлэлийн дүнг 5,333,1 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан.
| Сургалтын үнэ | 7,070,000 төгрөг |
| Сургалтын гэрээний баталсан хугацаа сараар | 36 сар буюу 3 жил |
| 1 сард оногдох сургалтын төлбөрийн хэмжээ | 196,388 төгрөг |
| Ажилласан сард ногдох сургалтын төлбөрийн хасалт | 785,555 төгрөг |
| Үлдэгдэл сургалтын төлбөр | 6,284,444 төгрөг |
| Ажлаас гарсан сүүлийн цалингийн үлдэгдэл | 951,326 төгрөг |
| Нийт дээрх зардлыг сургалтын гэрээнээс хасаад үлдэх төлбөр | 5,333,1 төгрөг |
8. Сургалтын гэрээг хүчингүй болгохоор нэхэмжлэлд дурдсан байна.
Талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээнд дараах нөхцлийг харилцан тохирсон. Үүнд: байгууллагын хувьд сургалтыг зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийг бэлтгэж, тогтоосон цагт, оновчтой, үр дүнтэй арга барилаар хичээл заах үүрэгтэй гэж заасан.
Харин суралцагчийн хувьд сургалтын дараа 3 жил ажиллахгүй бол хувь тэнцүүлсэн байдлаар сургалтын зардлыг нөхөн төлнө гэж тохирсон. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажлаас өөрийн санаачилгаар гарсан бол ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар төлүүлэх гэж заасан тул сургалтын зардлыг төлүүлэхгүй байх үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл бүхий л сургалт нь ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгыг агуулдаг. Тооцооллыг гаргахдаа ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцоолсон. Талуудын байгуулсан сургалтын гэрээ, хөдөлмөр гэрээ нь үндэслэл бүхий хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзэж байна.
Иймд хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.т олгосон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол шуудан ХК-ийн баримт, нэхэмжлэгчээс 2*******3.09.04-ний өдөр өмгөөлөгч Ц.*******тай байгуулсан хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ, Б.*******тай байгуулсан 2*******3 оны 03 сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2*******3 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан ******* тоот сургалтын гэрээ, сургалтын гэрээний хавсралт 1, ажлын байрны дагалдан болон чадавхижуулах сургалтын хөтөлбөр, бичиг баримтын хуулбар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Б.*******ын 2*******3 оны 07 сарын 21-ний өдрийн өргөдөл, ******* ХХК-ийн захирлын 2*******3 оны 07 сарын 28-ны өдрийн тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн тоот сургалтын гэрээний төлбөрийн тооцоог дуусгах тухай тушаал, мөн захирлын 2*******3 оны 09 сарын 04-ний өдрийн тоот Б.*******ын цалингийн тодорхойлолт, 2*******4.03.06-ны өдөр Г.*******д олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, түүнд хавсаргасан Хүний бэлтгэх сургалтын 2017 онд батлагдсан мэс заслын өвчин судлал хичээлийн хөтөлбөр, Эрүүл мэндийн хөгжлийн ийн 2*******4 оны 03 сарын 27-ны өдрийн тоот хариу албан бичиг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавигдах дэлгэрэнгүй шаардлага батлах тухай тогтоол, Мэс заслын ийн резиденсийн сургалтын хөтөлбөр, мэс заслын мэргэжлээр резиденсийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд гарсан өөрчлөлт, мэс заслын резиденсийн сургалтын төлөвлөгөө, эмнэлгийн 2*******4 оны 03 сарын 27-ны өдрийн 193 тоот албан бичиг, аппаратын танилцуулга, Эрүүл мэндийн хөгжлийн ийн 2*******5 оны 04 сарын 26-ны өдрийн тоот хариу албан бичиг, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /1хх 1-38, 84-2*******, 2 хх 12-15/,
5б.Хариуцагчаас ирүүлсэн: Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Б.*******ын үндсэн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, үзсэн хичээлийн нэрс, ХХК-ийн 2*******4.*******.20-ны өдрийн тодорхойлолт, 2*******3.11.21-ний өдөр өмгөөлөгч Г.тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүл мэндийн хөгжлийн ийн 2*******4.04.26-ны тоот албан бичиг, сөрөг нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1 хх 43, 46-48,60-62, 243, 245-248/ ,
5в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Б.*******ын 992704 дугаарын утсан дахь ******* ХХК-ийн захирал Г.тэй ярилцсан гэх ярианы бичлэгт үзлэг хийлгэсэн тэмдэглэл /1хх 76-83/ / зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 5,333,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* тоот сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дутуу олгогдсон цалин 951,326 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
2. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... сургалтын гэрээний дагуу 3 жил ажиллах үүргээ биелүүлээгүй, ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлын байраа орхин явсан тул сургалтын гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 5,333,1 төгрөг шаардсан гэж тайлбарласан,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ... ажил олгогчийн дарамт шахалтын улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан, сургалтын гэрээний дагуу сургалтанд хамрагдаагүй, гэрээнд урамшуулал олгохоор тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. ******* ******* ХХК болон Б.******* нарын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 22-ны өдөр № дугаар хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээгээр ажилтан Б.*******ыг мэс заслын -ийн албан тушаалд, хэвийн нөхцөлд ажиллуулах,
Ажил олгогч нь сарын үндсэн цалин 1,000,000 төгрөг+хийсэн үйлчилгээний 5% олгох, гэрээг хугацаагүй байхаар тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаагаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /1хх 12-19/
4б. Мөн талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №******* дугаар сургалтын гэрээ байгуулагдсан, гэрээгээр ажил олгогч нь Б.*******ыг нарийн мэргэшүүлэх ур чадварыг шинээр авах, эзэмшүүлэх сургалтанд буюу nm ажиллах мэс ажилбар сургалтанд 11 ажлын өдөр 44 цаг буюу онол 4 цаг, дадлага 40 цагийн сургалтанд хамруулах, ажилтан Б.******* нь гэрээний 2.6-т сургалтанд хамрагдсаны дараа компанид үргэлжлүүлэн тогтвортой ажиллуулах хугацаа 3 жил байхаар тус тус харилцан тохиролцжээ. /хх 20-28/
4в. ******* ******* ХХК-ийн захирлын 2*******3 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № дугаар тушаалаар тус компанийн Мэс заслын ажилтай Б.******* нь 2*******3 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр сайн дураар өргөдлөө өгч ажлаас гарах болсон тул мөн өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна. /1 хх 36/
4г. Мөн өдөр захирлын № дугаар тушаалаар ...мэс заслын ажилтай Б.******* нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбоотой, талуудын хооронд байгуулсан 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №******* дугаар Сургалтын гэрээ-ний төлбөрийг Б.*******аар нөхөн төлүүлэх, уг төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хувь тэнцүүлэн бодохыг даалгасан, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 73, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд заасныг баримталжээ. /1 хх 37/
4д. Дээр дурдсан тушаалаас үзэхэд Б.******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ******* ******* ХХК-д мэс заслын ээр ажиллаж байсан байх ба энэхүү гэрээг ажилтан санаачилсан гэх үндэслэлээр цуцалсан үйл баримт тогтоогдож байх ба талууд ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх, сургалтын төлбөр төлөх эсэх дээр маргаж байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж тус тус заасан.
5а. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан байх ба ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд тэрээр өөрийн сайн дурын үндсэн дээр бусдын дарамт шахалтгүйгээр хүсэл сонирхлоо илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахад бусдын зүй бус шаардлага, шахалт, дарамт байх учиргүй юм.
5б. Хариуцагч Б.******* нь ажил олгогчийн зүгээс ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсныг талуудын хооронд хийгдсэн утасны ярианы бичлэгээр тогтоогдоно гэж тайлбарласан, түүний хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******4 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар түүний эзэмшдэг 992704 дугаарын утсан дах ******* Мед ХХК-ийн захирал Г.тэй ярилцсан гэх ярианы бичлэгт үзлэг хийсэн. /1хх 68,72-74, 79-83/
5в.Энэхүү үзлэгийн явцад үйлдсэн тэмдэглэлийн агуулгаас үзэхэд хариуцагч Б.*******ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Г. нь үйлчлүүлэгч буцаасан гэх шалтгаанаар ажлаас гарах хүсэлтээ бичиж өгөхийг шаардсан нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар няцаасангүй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно, 73.2-т Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана, 73.3-т Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж заасан.
6а. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан №******* дугаар сургалтын гэрээгээр хариуцагч Б.*******ыг 7,070,000 төгрөгийн үнэ бүхий сургалтанд хамруулсан, гэрээний 2.6-т сургалтанд хамрагдсаны дараа компанид тогтвортой ажиллах хугацаа 3 жил байх заалтыг биелүүлээгүй тул сургалтын зардлын үлдэгдэл төлбөр болох 5,333,1 төгрөгийг шаардсан. /1хх 20-28/
6б.Нэхэмжлэгч нь сургалтын гэрээгээр тохиролцсон сургалтыг хэн, хэзээ, хэрхэн, хэдний өдөр удирдан явуулсан болох, ийнхүү явуулсан сургалтанд хариуцагч нь хэдэн удаа, хэдэн цаг, хэрхэн хамрагдсан болох, түүнчлэн энэхүү сургалтанд хамрагдсанаар ямар шинэ ур чадвар эзэмшсэн болох, тэрээр шинээр эзэмшсэн ур чадварын хүрээнд хэдэн удаагийн мэс ажилбар хийсэн болох, хийгдсэн мэс ажилбар бүрт урамшуулал олгохоор тохиролцсон гэдгийг, түүнчлэн урамшуулал олгохоор тохиролцсоны үндсэн дээр мэс ажилбар бүрт оногдох урамшуулалыг олгосон эсэх, мөн сургалт тус бүрт болон нийт сургалтад 7,070,000 төгрөг зарцуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
6г. Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдохгүй байх ба ажил олгогч ******* ******* ХХК нь ур чадвар эзэмшүүлэх 7,070,000 төгрөгийн зардал бүхий сургалтад ажилтан Б.*******ыг хамруулсан, ингэснээр тэрээр сургалтад хамрагдсны дараа 3 жил тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул түүний ажилласан хугацаанд ногдох сургалтын зардлыг хасч, ажиллаагүй хугацаанд ногдох зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
7. Иймд хариуцагч Б.*******аас сургалтын гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,333,1 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8. Б.******* нь талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* тоот сургалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах, дутуу олгогдсон цалин 951,326 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг, ******* ******* ХХК зөвшөөрөхгүй маргасан.
8а. Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11, 25.16-т заасныг зөрчиж, сургалт зохион байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, цалин хөлс дутуу олгосон гэж тайлбарласан,
******* ******* ХХК нь татгалзлын үндэслэлээ ...ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажил олгогчийн шийдвэрийг шуудангаар илгээсэн, сургалтын гэрээ хууль зөрчөөгүй гэж маргасан.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зох этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
9а. Аливаа хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд энгийн хэлбэртэй бичгийн хэлцэлд талууд хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд хуульд нотариатаар гэрчлүүлэх, зох этгээдийн зөвшөөрөл шаардсан бол тухайн хэлбэрийг шаардана.
9б. Талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* тоот сургалтын гэрээнд оролцогчид хүсэл зоригийн илэрхийлэл болгож гарын үсэг зурсан, гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 9 дүгээр зүйлийн 9.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
9в. Үүнээс үзэхэд талуудын хооронд тэдний хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан сургалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
10. Хэрэгт, ******* ******* ХХК-ийн захирлын 2*******3 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал авагдсан, уг тушаалаар Б.*******ыг өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул мөн өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол шуудан ХК-иар Б.*******т хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 9, 36/
Үүнээс үзэхэд Б.*******ыг, ажил олгогчийн дээрх шийдвэрийг 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн гэж үзэх бөгөөд үүнийг тэрээр баримтаар няцаагаагүй болно.
10а. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-т зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
10б. Ажил олгогчийн дээрх шийдвэрийг 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******т хүргүүлснээр түүнийг энэ өдрөөс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх бөгөөд тэрээр 951,326 төгрөгийн цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасны дагуу 2*******3 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор хэрэгжүүлэхээр байна.
10в. Б.******* нь дээрх маргаантай асуудлаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2*******4 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хандсан, тус хорооны 2*******4 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн хуралдаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлнэ гэснийг үндэслэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан болох нь тус хорооны хуралдааны тэмдэглэл -д тусгагджээ. /1хх 247/
10г. Үүнээс үзэхэд Б.*******ын цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хугацааг 2*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолоход 2*******4 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуульд заасан 90 хоногийн хугацаа дуусгавар болсон байгаагаас үзэхэд түүнийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
11. Иймд ******* ******* ХХК-д холбогдох, талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ******* дугаар сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, дутуу олгогдсон цалин 951,326 төгрөг гаргуулах тухай Б.*******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
12. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилөн төлсөн 121,079 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,452 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 5,333,1 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д холбогдох, талуудын хооронд 2*******3 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан №******* дугаар сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дутуу олгогдсон цалин 951,326 төгрөг гаргуулах тухай, Б.*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 121,079 төгрөг, хариуцагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 155,452 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ