| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00062/И |
| Дугаар | 302/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 302/ШШ2025/00110
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, утас 00000, С овогт О.Е;
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, утас 00000, 00000, С овогт Х.Е;
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн хөрөнгө 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Е нь хариуцагч Х.Ед холбогдуулан хамтран ажиллахаар шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн Х.Е 2023 оны намар надад хамтран ажиллах санал тавьсан. Уг саналыг нь хүлээн авч 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хамт үйл ажиллагаа явуулж, ашгийн 20 хувь, сул зогсолтын 5 хувийн ашгийг хуваарилахаар хамтран ажиллахаар тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
1.2.Иргэн Х.Е нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй тул гэрээнд заасан 60 хоног өнгөрснөөр би гэрээгээ цуцалж, хөрөнгө буцааж авъя гэсэн боловч Х.Етай холбогдож чадахгүй хугацаа өнгөрч байна.
1.3.Иймд Х.Егаас оруулсан үндсэн хөрөнгө 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч Х.Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие нэхэмжлэгч О.Ед 25,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч О.Ен нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ед холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Ед төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч О.Ен улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн тал нь болох 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 22,635 төгрөг, мөн хариуцагч Х.Егаас 141,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.Е нь хөрөнгө оруулахаар шилжүүлсэн 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч О.Ед төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Ед улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн тал нь болох 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 141,475 /нэг зуун дөчин нэгэн мянган дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Х.Егаас 141,475 /нэг зуун дөчин нэгэн мянган дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Ед олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Е сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК