Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00106

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

302/ШШ2025/00106

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Прокурорын газар /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Д, РД:0000000, утас:0000000/,

Хариуцагч: Б аймгийн Бсумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Төлек овогт Харжаубайн Аманжол,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 2,237,700 төгрөгийг гаргуулан Б аймгийн сум хөгжүүлэх сангийн 00000000000 дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч Х.Ад холбогдуулан зээлийн үлдэгдэл 2,237,700 төгрөгийг гаргуулан тус аймгийн сум хөгжүүлэх сангийн 00000000000 дугаарын дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х.А нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ-г 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын Бсумын Засаг даргатай байгуулан Модон эдлэл, оёдол-ын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 2,000,000 төгрөгийн зээлийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.

1.2.Гэвч Х.А нь уг зээлийн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сум хөгжүүлэх санд 2,237,700 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.

1.3.Иймд хариуцагч Х.Аоос зээлийн үлдэгдэл 2,237,700 төгрөгийг гаргуулан тус аймгийн сум хөгжүүлэх сангийн 00000000000 дугаарын дансанд төлүүлж өгнө үү.

2.Хариуцагч Х.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч гаргасан тайлбарт:

2.1.Миний бие нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2,237,700 төгрөгийг Б аймгийн Сум хөгжүүлэх сангийн 00000000000 тоот дансанд төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн үлдэгдэл 2,237,700 төгрөгийг тус аймгийн Сум хөгжүүлэх сангийн 00000000000 дугаарын дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 50,753 төгрөгийн тал нь болох 25,376 төгрөгийг хариуцагч Х.Аоос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.А нь зээлийн үлдэгдэл 2,237,700 /хоёр сая хоёр зуун гучин долоон мянган долоон зуун/ төгрөгийг гаргуулан Б аймгийн сум хөгжүүлэх сангийн 00000000000 дугаарын дансанд төлөхөөр болж, Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 50,753 төгрөгийн тал нь болох 25,376 /хорин таван мянган гурван зуун далан зургаан/ төгрөгийг хариуцагч Х.Аоос гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК