| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00026/И |
| Дугаар | 302/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 302/ШШ2025/00100
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Юнескогийн гудамж-00, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулдаг М ХХК /Ерөнхий захирал Ка/,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суудаг, М овогт Х.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1,109,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК хариуцагчаас зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 915,690 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 64,108 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 129,949 төгрөг буюу нийт 1,109,747 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 414339477 тоот гэрээ байгуулан 94740405 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y90 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
1.2.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 08 дугаар сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
1.3.Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 360,912 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 151,994 төгрөг буюу нийт 512,905 төгрөг гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч Д.Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч М ХХК-ийн надад холбогдуулан гаргасан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 915,690 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 64,108 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 129,949 төгрөг буюу нийт 1,109,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ат холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,109,747 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,185 төгрөгийн тал нь болох 15,592 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 15,592 төгрөг, мөн хариуцагч Д.Ердаулетээс 15,592 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.А нь зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1,109,747 төгрөг (нэг сая нэгэн зуун есөн мянган долоон зуун дөчин долоо) төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,185 төгрөгийн тал нь болох 15,592 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 15,592 (арван таван мянган таван зуун ерөн хоёр) төгрөг, мөн хариуцагч Д.Е-ээс 5,592 (арван таван мянган таван зуун ерөн хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК