| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/08737/И |
| Дугаар | 191/ШШ2025/02323 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02323
2025 03 20 191/ШШ2025/02323
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, ******* ******* овогт Э.******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Ухаягт оршин суух, ******* овогт Д.******* /регистрийн дугаар / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 43,170,905 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Э.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 27,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, зээлийн үндсэн хүү жилийн 365 хоногт 48,00 хувь зээлийн хүүгийн төлбөрт тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 30 хоногт хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх, зээлийн үйлчилгээний шимтгэл нь нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар гэрээ байгуулсан.
Зээлдэгч Э.******* зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, төлөөгүй тохиолдолд түүнтэй холбогдох зардал, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу зээлийн барьцааны гэрээд заасан барьцааны хөрөнгө болох , дугаартай м.кв талбайтай хашаа байшинг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг давхар хүлээсэн.
Э.******* гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлт 6,000,000 төгрөгийг төлсөн боловч зээлийг хуваарийн дагуу хийлгүй дагуу хийлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг манай байгууллагаас удаа дараа шаардсан ч зээлээ төлөхгүй зайлсхийж өнөөдрийг хүртэл тус байгууллагыг хохироосоор байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 23,137,129 төгрөг,
2. Хүү-16,917,362 төгрөг,
3. Нэмэгдүүлсэн хүү 3,116,414 төгрөг
Нийт 43,170,905 төгрөгийг зээлдэгч Э.*******аас гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгуулах, зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Э.*******, Д.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
"******* ******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******, Д.******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 43,170,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 3,421,320 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 39,749,585 төгрөгийг хариуцагч Э.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,749,585 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлөх,
хэрэв хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй бол Д.*******гийн дугаарт бүртгэгдсэн, 5 тоот гэрчилгээний дугаартай, мкв газар, дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээний дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******, Д.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 43,170,905 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "******* ******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 43,170,905 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 3,421,320 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 39,749,585 төгрөг болгосныг хариуцагч Э.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 39,749,585 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,749,585 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,
Тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.*******гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээтэй, тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, мкв газар,
мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээтэй, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, зохигчийн эвлэрсэн 39,749,585 төгрөгт болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 426,898 төгрөгийн тал хувь болох 213,449 төгрөгийг хариуцагч Э.*******, Д.******* нараас, тал хувь болох 213,449 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* " ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,005 төгрөгөөс үлдэх 230,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч "******* ******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 43,170,905 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 3,421,320 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 39,749,585 төгрөг болгосныг хариуцагч Э.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 39,749,585 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,749,585 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,
Тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.*******гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээтэй, тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, мкв газар,
мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээтэй, мкв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.*******, Д.******* нараас 213,449 төгрөг, улсын орлогоос 213,449 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* " ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,005 төгрөгөөс үлдэх 230,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.*******, Д.******* нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ