Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00203

 

 

 

 

 

 

 

 

     2025           03             12     

                        302/ШШ2025/00203

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Мы Б

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.Б нь Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч М.Б нь Б аймгийн У сумын 5 дугаар багт амьдардаг. Хүсэлт гаргагч нь 1969 онд төрсөн, 55 настай хүн. Мөн 15 жил малчнаар ажиллах эрхтэй даатгуулагч бөгөөд 55 насанд өндөр насны тэтгэвэр гарах ёстой. Насны хувьд бол хуулийн шаардлага хангаж байна. Нийтдээ 21 жил ажилласан асуудал байгаа. Тэгээд 15 жил малчнаар ажилласан асуудал байгаа учраас шүүхэд хандсан байгааг хэлье. Тэгэхээр нэгдүгээрт бол Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл малчин байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Энэ бол хугацаат цэргийн алба хаасан хугацааны лавлагаа нь дээр 1985 оноос эхлээд хоньчин байж байгаад цэрэгт явсан тухай тэмдэглэл хийгдсэн байгаа. Мөн цэрэгт явсан асуудлыг М шүүгчийн 2 дугаар сарын 13-ны өдөр тогтоосон шийдвэр байгаа. Хоёрдугаарт Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай болон тухайн үед У сумын засаг даргын тамгын газрын даргаас олгож байсан газар эзэмших гэрчилгээ байгаа. Энэ өмнө болон эхэн дээр Ж гэдэг хүнийг шүүхээр тогтоолгохдоо 1996 онд газар эзэмших гэрчилгээг бол түүний хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтын шаардлага хангагдсан байгаа. Мөн Б аймгийн Б сумын 3-р багт 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай гуравдагч шаардлагын тухай тайлбарлаж хэлэхэд Б бол У, Б сумын завсарт амьдардаг. Тэгээд 1999 онд Жтай гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаа нь дээр 1999 онд Б сумын 3-р багт малчин байсан тухай бичигдсэн. 2000 онд Засаг дарга М байсан бөгөөд газар эзэмших гэрчилгээг олгож байсан байна. Энүүгээр тогтоогдож байна ойлгож байна. Энэ 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 онд хуулийн дагуу төлсөн байгаа. Б аймгийн У сумын 5 дугаар багт 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгож өгөхөөр хүсэлт гаргаж байна. Хамгийн гол нь энэ хүн хоёр нэртэй явдаг Мы Б жинхэнэ нэр нь Мы Б. 2008 онд шүүхээр тогтоолгож байсан шийдвэр байгаа. Энэ жилүүдийн зарим дээр нь Б зарим дээр нь Б гэж явдаг. 2019 оны хувьд мал тооллогын карт гарчихсан боловч малчин байсан гэдэг бусад баримтыг болон малчин өрхийн тоо тухайн тэмдэглэл хийгдээгүй гэх мэтийн зөрчил гарч байгаа учраас энэ жилүүдийн картууд архиваас гарчихсан байгаа. Энэ жилүүдийг бас давхар тогтоолгоё гэж ойлгож байгаа. Өмнө нь бас энэ жилүүдийн зарим жилүүдийн эхэн дээр нь Жгийн бас мал маллаж, малчин байсныг тогтоолгож байхдаа тухайн үед 1999 оноос хойш үйл баримтыг гэрчилж байсан 6 гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа.

1.2. Иймд  хүсэлт гаргагч М.Бий Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж тайлбартаа: Хүсэлт гаргагч М.Бий хүсэлттэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд хавтаст хэрэгт авагдсан ХААТР 11 маягтад 2008 онд төрсөн хүүхдийн эцэг эх нь ажил эрхэлж байгаа эсэх асуултад ажилгүй гэж бичигдсэн байна. Бий Н гэдэг хүүхдийн төрсний бүртгэлд М.Б нь ажилгүй гэж бичигдсэн байна. Мөн түүнчлэн регистрийн дугаараа өөрчилсөн тухай баримтад  он нь өөрчлөгдөөгүй зөвхөн сар өдрийг өөрчилсөн зүйл харагдаж байна.1987 оны цэргийн албанд татагдсан анкетад М.Б 1969 төрсөн харагдаж байна. Энэ 1969 онд төрсөн М.Б нь хүсэлт гаргагч М.Бий ах нь байж магадгүй. 2007 оны А данс нь дээр  М.Бын ам бүлийн байдал нь 4, мөн  2008 оны А дансанд М.Бын ам бүл 4 гэж бичигдсэн, 2009 оны А дансанд М.Бий ам бүлийн байдалд 2 гэсэн. 2009 оны А дансанд Б гэдэг  нэр нь засвартай, өөрчлөлтэй,  балаар зассан юм шиг харагдаж байсан. 1969 оны  цэргийн албанд татагдсан баримтад М.Б хоньчин гэж бичигдсэн байх тул өөр  хүн байж магадгүй. Мөн түүнчлэн 1986 оны ХААТР маягтад боловсролын түвшин нь  бүрэн, дунд сургууль гэж байгаад 1988 он гэж бичигдсэн байна. Энэ хоёр хоорондоо холбоогүй. Иймд М.Б, М.Б  өөр өөр хүн гэж үзэж байна гэв.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/01103 дугаартай шийдвэр, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Сд олгосон итгэмжлэл, цэргийн жинхэнэ албан хаагчид татсан анкетын хуулбар, иргэний газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар,  мал тооллогын А дансны хуулга, малчны үнэмлэхийн хуулбар, мал тооллогын лавлагаа, банкны дансны хуулга, У сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, өргөмжлөлийн хуулбар, А.М, А.Б, М.Б, А.Е, М.С нарын гэрчээс асуусан тэмдэглэлийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Жанеркед олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/200 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР маягтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: М.Б нь Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл малчин байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Энэ бол хугацаат цэргийн алба хаасан хугацааны лавлагаа нь дээр 1985 оноос эхлээд хоньчин байж байгаад цэрэгт явсан тухай тэмдэглэл хийгдсэн байгаа. Хоёрдугаарт Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай болон тухайн үед У сумын засаг даргын тамгын газрын даргаас олгож байсан газар эзэмших гэрчилгээ байгаа. Мөн Б аймгийн Б сумын 3-р багт 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай гуравдагч шаардлагын тухай тайлбарлаж хэлэхэд Б бол У, Б сумын завсарт амьдардаг. Тэгээд 1999 онд Жтай гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаа нь дээр 1999 онд Б сумын 3-р багт малчин байсан тухай бичигдсэн. Б аймгийн У сумын 5 дугаар багт 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгож өгөхөөр хүсэлт гаргаж байна. Хамгийн гол нь энэ хүн хоёр нэртэй явдаг Мы Б жинхэнэ нэр нь Мы Б. 2008 онд шүүхээр тогтоолгож байсан шийдвэр байгаа. Энэ жилүүдийн зарим дээр нь Б зарим дээр нь Б гэж явдаг. 2019 оны хувьд мал тооллогын карт гарчихсан боловч малчин байсан гэдэг бусад баримт болон малчин өрхийн тоо тухайн тэмдэглэл хийгдээгүй гэх мэтийн зөрчил гарч байгаа учраас энэ жилүүдийг давхар тогтоолгоё. Иймд  хүсэлт гаргагч М.Бий Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэв.

8. Хүсэлт гаргагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргасан байх ба мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.

8.1. Малчин гэж Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно гэжээ.

8.2. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Б сумын мал тооллогын “А” дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн М.Бд холбогдох баримт гараагүй болно гэж, мөн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай “Хүсэлт гаргагч М.Бд холбогдох У сумын мал тооллогын “А” дансны 2009, 2017-2019 онуудын баримтуудыг хүргүүлэв” гэх лавлагаанууд байна. 

8.3. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 07-ний өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч М.Бий хүсэлтээр Б аймгийн У сумын 2008 оны мал тооллогын А дансны баримтад М.Б гэж бичигдсэн А.дансны баримтын жинхэнэ эзэмшигч нь Ш овогт Мы Б мөн болохыг тогтоосон байна.  

8.4 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн У сумын 2008 оны мал тооллогын баримтын 11-рт М.Б, малчин өрхийн ам бүлийн тоо 5 ... гэж, 2009 оны мал тооллогын баримтын 19-рт М.Б, малтай өрхийн тоо: 1, малчин өрхийн ам бүлийн тоо 5, ... гэж, 2007 оны мал тооллогын баримтын 10-рт М.Б, малчин өрхийн тоо:1, ам бүлийн тоо:4, малчдын тоо:2 ... гэж, 2017 оны Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогод Б аймгийн У сумын 5 дугаар багийн малчин өрх, малчдын тоо 2, өрхийн тэргүүлэгч М.Б, регистрийн дугаар  БК70011095 гэж, 2018 оны Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогод Б аймгийн У сумын 5 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч М.Б, регистрийн дугаар БК70011095, малчин өрх ... гэж, мөн 2018 оны мал тооллогын мэдээллийн санд БК70011095 регистрийн дугаартай М.Б нь нийт малын тоо 242, адуу 2, үхэр 20, тэмээ 0, хонь 90, ямаа 130 гэж тус тус мал тоолуулсан талаарх бичилт хийгдсэн байна.

8.5 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/200 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч М.Бий БНМАУ-ын Хүн амын регистрийн картад регистрийн дугаар: БК70041095, овог: М, нэр: Б, нийгмийн бүлэг: малчин, эрхэлдэг ажил: малчин гэж, гэрлэсний бүртгэлийн анкетэд М.Бий эрхэлдэг ажил малчин гэж, хүсэлт гаргагчийн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүхэд Б.Аын ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ... 11.Эцгийн овог эцгийн нэр: Мы Б, нийгмийн бүлэг: малчин гэж тус тус бүртгэгдсэн байна.

8.6. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 0206000756 дугаартай Баталгаажилтын хуудсаар иргэн /даатгуулагч/ Ш овогт Мы Б /РД:БК70011095/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугар сар дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8.7. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 130/ШШ2022/01103 дугаартай шийдвэрээр Б овогт Ш Жгийн Б аймгийн У сумын 5 дугаар багт 2013  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байсныг тогтоосон байна.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт хүсэлт гаргагч Ш.Ж нь Мы Бтэй 2001 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гэр бүл болсон нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна гэжээ.  

8.8. Хамт малчин байсан гэх А.Е, М.Б, А.М, А.Б, М.С нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

-М.С би 1992 оноос 2012 он хүртэл У сумын 5 дугаар баг Орогт гэх газарт малчин байсан. 2013-2017 оны хооронд тус сумын 5 дугаар багийн Засаг дарга байсан. Дараа нь У сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнээр 2018-2022 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж, 5 дугаар сараас одоо хүртэл тус сумын Татварын улсын байцгаагчаар ажиллаж байгаа. Би хөдөө малчин байхад Ш.Ж нь нөхөртэй хамт малчин байсан нь үнэн. Би 2013-2017 оны хооронд тус сумын багийн Засаг даргаар ажиллаж байхдаа жил бүрийн мал тооллогын ажлын бүрэлдэхүүнд оролцож мал тоолж, мал тооллогын А карт бөглөж байсан. Уг хугацааны мал тооллогыг тоолж мэдээлж, программд шивээд оруулсан байсан. Харин тухайн 2013-2017 оны мал тооллогын А картыг аймгийн архивд хүлээлгэж өгөх ёстой боловч тухайн үед хэн хүлээлгэж өгөхийг мэдээгүйн улмаас тухайн баримтууд манай ажлын өрөөнд байдаг байсан. Дараа нь би ажлаасаа солигдоод явахад тухайн өрөөнд үлдсэн байсан. Би дараа нь 2016 оны зарим хүмүүсийн А картыг 2021 онд сумын ЗДТГазрын бичиг хэргийн эрхлэгчид хүлээлгэж өгсөн. Сумын төрийн сангийн төлөөлөгч Пернегүлээс малчдын тоолуулсан малын тоог программаас гаргадаг. Тухайн мал тооллогын программаас айл, өрхийн тоолуулсан 5 хошуу малын тоог л гаргадаг болохоос иргэний мал тооллогын А карт гарахгүй. Ш.Жгийн нөхөр М.Б нь 1992 оноос хойш нэг газарт өвөлжиж, намарждаг байсан тул М.Б, Ш.Ж нарын малчин байсныг сайн мэддэг тул тодорхойлолт бичиж өгсөн гэх,

-М.Б би 1988 оноос эхлэн У сумын 5 дугаар багт хүний бага эмчээр өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Тус сумын 5 дугаар багийн иргэн М.Б, Ш.Ж нар нь 1990 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Би тус багт 1988 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүний хувьд тэдний малчин байдлыг сайн мэднэ. М.Б, Ш.Ж нар нь 60-70 тооны үхэр, 300-аад бог малтай. Нөхөр нь М.Б сумын аварга малчин болж байсан гэх,

-А.Е …У сумын 5 дугаар баг буюу Орогт гэх газарт өвөлждөг, зун Б гэх газар зусдаг айл юм. Ш.Ж нь нөхөр М.Бий хамт хөдөө мал маллаж амьдардаг малчин хүн гэх,

- А.М, А.Б бид У сумын 5 дугаар багт 1990 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Ш.Жгийн нөхөр М.Б бид хоёр 1990 оноос эхлэн тус багт мал маллаж, амьдарч ирсэн. Сумын аварга малчнаар М.Б нь шагнагдаж байсан гэж мэдүүлсэн байна.

8.9. Хүсэлт гаргагч М.Бд Б аймгийн У сумын Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийдвэрээр тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс өвөлжөөний зориулалтаар газрыг 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн гэрчилгээ, мөн У сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр нэгж талбарын 031100828 дугаар бүхий 680 м.кв газрыг 60 жилийн хугацаатай, өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн гэрчилгээг тус тус олгосон байна. 

8.10. Хүсэлт гаргагч М.Б нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй, тамгатай 21101502 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх олгосон байна.

8.11.Төрийн банкны Б Б аймаг дахь салбарын зээлийн дансны харилцагчийн хуулгаар хүсэлт гаргагч М.Б нь  малчны зээл авч байсан байна.

8.12. Хүсэлт гаргагч М.Б 2021 онд “Сумын аварга малчин” -аар шалгаруулан энгэрийн тэмдэг, тууз, Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.

8.13. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 302/ШШ2025/00122 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч М.Б нь Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоосон байна.

9. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч М.Бий Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтож шийдвэрлэв.

10. Хүсэлт гаргагч М.Бий У сумын Алтай хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.1. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч М.Бий У сумын Алтай хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн У сумын Алтай хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.2. Б аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай лавлагаанд У сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1985-1987 онуудын тушаал, цалин хөлсний баримтууд архивт шилжүүлээгүй болно гэжээ.

10.3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг, хот, районоос 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетэд хүсэлт гаргагч М.Бийг 1985 оноос хоньчин гэж тэмдэглэсэн байгаа гэх боловч энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч М.Б нь У сумын Алтай хөгжил нэгдэлд 1985 оноос малчин байсан гэж тогтоох боломжгүй байна.  

11. Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч М.Б нь  Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан байдлыг тогтоож, Б аймгийн У сумын Алтай хөгжил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт Мы Б нь Б аймгийн У сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Б аймгийн У сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б