Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/00240

 

 

       2025         03             19     

                             302/ШШ2025/00240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Хн Ш

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н /цахимаар/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х.Ш нь У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч Х.Ш нь Б аймгийн У сумын 6 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, насаараа малчин байсан хүн. Малчин айлд төрж өссөн бөгөөд 1987 оны 01 дүгээр сараас эхлэн туслах малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан юм. Архиваас холбогдох цалингийн цэс бүхий материалууд олдсон боловч ажилласан байдлыг шүүхээр давхар нотлоод ир гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс шаардлага гаргасан. Үүний дагуу дээрх хугацаанд төрд ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

1.2. Иймд Х.Шгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Х.Ш Б аймгийн У сумын “Алтай хөгжил” нэгдэлд 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Б аймгийн У сумын “Алтай хөгжил” нэгдэл гэдэг нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар ямар ч лавлагаа гараагүй. 1991 онд хүсэлт гаргагч нь түрээсээр ажиллаж байсан гэдэгт бас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан. 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тушаалд ажилладаг байгууллага гэдэгт театр гэж явж байсан. 1988 онд малчнаар ажиллаж байсан хүн театрт ажилладаг гэж үзэхгүй байна. 1991 оны бас нэг баримтад 16-д байгаа Х.Ш хүний овог нь байхгүй бөгөөд нэрний эхний үсэг нь засвартай байсан. Энэ нэгдэл 1991 оны сүүлээр таарсан байгаа. Тийм учраас өөр хүний баримтыг авчирсан болов уу гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол ажилласан гэж үзэхгүй. Иймд хүсэлт гаргагч Х.Шн гаргасан хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын албаны 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай лавлагаа, С.Е, М.Б, С.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Жд олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/198 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР маягтууд, Б аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай архивын лавлагаа, С.Е, М.Б, С.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн Х.Ш нь өндөр насны тэтгэвэрт гарах гэж архиваас холбогдох цалингийн цэс бүхий материалууд олдсон боловч ажилласан байдлыг шүүхээр давхар нотлоод ир гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс шаардлага гаргасан. Иймд түүний У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

8. Хүсэлт гаргагч Х.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Хүсэлт гаргагч Х.Ш нь У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1. Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Комисс томилох тухай” тушаалд “...Төвийн болон бригад, хэсгийн эд хариуцагчдын хариуцсан хөрөнгөд 1988 оны 1 дүгээр улирлын тооллого явуулах комиссыг хавсралтаар баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 6 дугаарт “Ш” гэж бичигдсэн байдал,

9.2. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Шд холбогдох У сумын Алтайн хөгжил нэгдлийн 1988, 1991, 1992 онуудын цалин хөлсний баримтуудыг хүргүүлэв гэх лавлагаа болон У сумын Алтайн хөгжил ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс Х.Шгийн 1988, 1991, 1992 онуудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд,

9.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12/198 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Шгийн БНМАУ-ын иргэний регистрийн карт ХААТР-1 (А)  маягтад “14.Ажилладаг байгуулга: Улаан хус сумын Алтайн хөгжил нэгдэл, эрхэлдэг ажил: малчин, ажилд орсон он, сар, өдөр: 1988” гэж  тус тус бичигдсэн байна.

9.4. Мөн хамт ажиллаж байсан гэх С.Е, М.Б, С.Б нарын ... 1988 оноос тус нэгдэлд бидэнтэй цуг малчнаар нэгдэлд ажилласан, Алтай хөгжил нэгдэл 1992 онд татан буугдсан, нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

10. Хүсэлт гаргагч Х.Ш нь У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.1. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ш нь У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хүсэлт гаргагчийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.2 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай албан бичгээр хүргүүлсэн лавлагаанд “У сумын Алтайн хөгжил нэгдлийн 1989, 1991 оны тушаалыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй, 1990, 1992 онуудын тушаалуудыг архивт шилжүүлээгүй болно” гэжээ.

10.3. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай архивын лавлагаанд “тус газрын архивт У сумын “Алтай-хөгжил” нэгдэлд нь 1992 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар нийгмийн даатгалын хэлтэст ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлов” гэжээ. 

11. Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.Шгийн Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Хн Ш нь Б аймгийн У сумын Алтайн хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Шгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б