Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/00241

 

 

       2025         03             19     

                             302/ШШ2025/00241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Н овогт Агийн Е

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар Еий Аыг эмэг эх Х.Хэд үрчлүүлсэн үрчлэлтийн Ад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Аыг төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асрамжид шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч буюу үрчлүүлсэн эцэг А.Е,

Үрчлүүлсэн эх Ж.Д,

Үрчилж авсан эх Х.Х

Үрчлэгдсэн хүүхэд Х.А /цахим сүлжээгээр/

Орчуулагч Т.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.Е нь Б аймгийн сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар Еий Аыг эмэг эх Х.Хэд үрчлүүлсэн үрчлэлтийн Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Аыг төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асрамжид шилжүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар өөрийн төрсөн охин А.Аыг өөрийн эх болох Х.Хэд хууль ёсоор үрчлүүлсэн байсан.  Одоо ээж маань тэтгэвэрт гарсан, нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа цаашид Аыг харж хандах, асран хамгаалах боломжгүй болсон тул төрсөн охин Аыг өөрийн асрамжид авах, охин маань гадаадад суралцах зорилготой тул түүний эрх ашгийн үүднээс өөрийн нэр дээр авах шаардлагатай тул Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжийг  хүчингүй болгох хүсэлттэй байна.

1.2. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар Еий Аыг эмэг эх Х.Хэд үрчлүүлсэн үрчлэлтийн Ад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Аыг төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асрамжид шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамж, Аын төрсний болон үрчилсний бүртгэлтийн лавлагаа, А.Е, Ж.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Х.Х, Ж.Д нарын гаргасан хүсэлт, Х.Х, А.Е, Ж.Д, Х.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Агийн нас барсны гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/201 дугаартай албан бичгээр хүргүүлсэн А.Е, Ж.Д,Х.Х, Х.А нарын ХААТР маягтууд, Х.Аын төрсний, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний болон үрчилсний бүртгэлийн журналын хуулбар, А.Е, Ж.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс хүсэлт гаргагч А.Е болон зохигч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагч А.Е нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар өөрийн төрсөн охин А.Аыг өөрийн эх болох Х.Хэд хууль ёсоор үрчлүүлсэн байсан.  Одоо ээж маань тэтгэвэрт гарсан, нас өндөр болж, эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа, цаашид Аыг харж хандах, асран хамгаалах боломжгүй болсон тул төрсөн охин Аыг өөрийн асрамжид авмаар байна. Мөн охин маань гадаадад суралцах зорилготой тул түүний эрх ашгийн үүднээс өөрийн нэр дээр авах шаардлагатай тул Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжийг  хүчингүй болгож, төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асрамжид шилжүүлж өгөхийг хүсье гэв.

6. Хүсэлт гаргагч А.Е нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.6-д хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана гэж хуульчилсан байна.

7. Хүсэлт гаргагч А.Е, Ж.Д нар нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар Еий Аыг эмэг эх Х.Хэд үрчлүүлсэн үрчлэлтийн Х.Ад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Аыг төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асрамжид шилжүүлэх тухай хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

7.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/201 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас ХААТР-12 /А/ маягт,

Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон CVL2583000001000733 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаанд Үрчлэхийн өмнө хүүхдийн: Н овогт Еий Аыг Ж овогт Хны Хэд 2008 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 115-рт бүртгэсэн гэх байх ба энэхүү нотлох баримтуудаар Аыг эмэг эх Х.Хэд  үрчлүүлсэн байна.

7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/201 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд Н овогт Агийн Еий, Т овогт Жны Д нар нь  гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 31-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 357-рт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

7.3. Охин Н овогт Еий А /РД:БББББ/ нь А.Е  /РД:ӨӨӨӨӨ/, Ж.Д /РД:ААААА/ нарын гэр бүлд 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон CVL2583000001000732 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.4. Охин Х.А нь Б аймгийн Ө сумын 10 дугаар багт эцэг, эх болон дүү, эмээ Х.Х нарын хамт амьдардаг болохыг тус багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 10/07 дугаартай тодорхойлолтоор тодорхойлсон байна.

7.5. Охин Х.Аыг үрчлүүлсэн эцэг буюу хүсэлт гаргагч А.Е, үрчлүүлсэн эх Ж.Д нар шүүх хуралдаанд “...Манай гэр бүлд анхны хүүхдийг эмээ, өвөө нь өөрийн нэр дээр авдаг заншилтай. Тухайн үед ээж минь охиныг өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Одоо бид хамт амьдарч байгаа бөгөөд охин маань гадаадад суралцах зорилготой тул түүний эрх ашгийн үүднээс өөрийн нэр дээр авах шаардлагатай болсон. Эхийн маань эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа өндөр настай, амьд сэрүүн байгаа дээрээ Аыг үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, хүүхдийг та нарт буцааж өгье гэж хүсэлт гаргасныг дэмжиж байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй” гэж, Үрчилж авсан эх Х.Х “...Хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг, одоо би 70 нас хүрч, дээрээс нь өвчтэй учраас охиныг төрсөн эцэг эхийнх нь нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна. Охин маань гадаадад суралцахад, мөн виз мэдүүлэхэд хүндрэл учирч магадгүй тул хүүгийнхээ гаргасан хүсэлтийг бүрэн дэмжиж байна. Иймд хүсэлтийг хангаж, шийдвэр гаргаж өгнө үү” гэж, үрчлэгдсэн хүүхэд Х.А шүүх хуралдаанд “...Миний бие, Х овогтой А, ахлах анги төгсөж байгаа бөгөөд эцгийнхээ нэрийг авах хүсэлтэй байна. Учир нь эмээ маань өндөр настай тул гадагшаа явах боломжгүй. Найзууд маань гадаадад сурахдаа эцэг, эхийн дансны мэдээлэл чухал нөлөөтэй гэж зөвлөсөн тул аавынхаа нэрийг авахыг хүсэж байна Хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна” гэх тайлбаруудыг тус тус гаргажээ.

7.6. Хүсэлт гаргагч А.Еий  “... ээж өндөр настай, эрүүл мэнд сайнгүй, охин маань гадаадад суралцах зорилготой тул түүний эрх ашгийн үүднээс өөрийн нэр дээр авах шаардлагатай тул үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан” гэх хүсэлт, мөн үрчлүүлэгч болон үрчлэгдсэн хүүхдийн хүсэлтийг харгалзан Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д ... шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана гэж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-т шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх ... шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байна.

9. Хүсэлт гаргагч А.Еий гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар Еий Аыг эмэг эх Х.Хэд үрчлүүлсэн үрчлэлтийн Ад холбогдох хэсгийг  хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Аыг төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асран хамгаалалтад шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай захирамжаар Еий Аыг эмэг эх Х.Хэд үрчлүүлсэн үрчлэлтийн Ад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Аыг төрүүлсэн эцэг А.Е, эх Ж.Д нарын асран хамгаалалтад шилжүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Еий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б