| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00401/И |
| Дугаар | 191/ШШ2025/02317 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02317
2025 03 20 191/ШШ2025/02317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт Ж.******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******,
Гэрч Ж.*******, Л.*******, А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ж.******* миний бие нь 1968 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн. 1986 онд ******* аймгийн 10 жилийн сургууль, мөн 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдааны Техник мэргэжлийн сургуулийг зөөгч мэргэжлээр төгссөн.
Ингээд уг Худалдааны Техник мэргэжлийн сургуулиа төгсөөд ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд зөөгчөөр 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилд орсон бөгөөд 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд Нийгмийн даатгалын байцаагчид хандтал хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдэхээс өмнө тамга дарагдсан учир боломжгүй, архиваас тушаалаа авчир гэсэн. Ингээд ******* аймгийн архиваас тушаалаа автал ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын тушаал дээр миний овгийг буруу бичсэн байсан. Харин ажлаас халагдсан тушаалд зөв бичигдсэн, анх ажилд тушаалд овог буруу бичсэнээс болоод өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүйд хүрч байна.
Миний бүх бичиг баримт бүгд аав ******* овоглодог, 1992-2000 оны хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас нөхөн тооцсон.
Иймд ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалд Ж.******* миний гэх овгийг гэж буруу бичигдсэн болохыг тогтоож, уг тушаалын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож,
1987.07.06-ны өдрөөс 1990.12.30-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Гэрч Ж.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Бид ах, дүү 6, эцэг Ц., эх Г. нарын хүүхдүүд бол төрсөн. Бүгд өөрийн эцэг Ц.******* овоглодог, ...Ж.******* бусдад үрчлэгдэж байгаагүй, овог, нэр сольж байгаагүй, тэрээр Улаанбаатар хотод Худалдааны техник мэргэжлийн сургуулийг зөөгч мэргэжлээр төгсөөд ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд зөөгчөөр ажиллаж байсан... гэв.
3. Гэрч Л.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Ж.*******тэй 10 жилийн сургуулийг хамт төгссөн, тэрээр Улаанбаатар хотод Худалдааны техник мэргэжлийн сургуулийг зөөгч, би өөрөө Дорнод аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг худалдагч мэргэжлээр тус тус төгссөн. Ингээд бид сургуулиа төгсөөд миний бие ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд өөр өөрийн төгссөн мэргэжлээр 1987 оноос 1996 он хүртэл хамт ажилласан...гэв.
4. Гэрч А.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Ж.*******тэй 10 жилийн сургууль болон Улаанбаатар хотын Худалдааны техник мэргэжлийн сургуулийг хамт төгссөн. ...Ж.******* нь ******* аймгийн худалдаа бэлтгэлийн ангийн нийтийн хоолны 75 дугаар гуанзанд зөөгчөөр, би дэлгүүрт худалдагчаар 1987 оны 07 сарын 6-ны өдрөөс эхэлж ажилласан. ...*******ийн овгийг гэдэг байсан, овог, нэрээ сольсон талаар мэдэхгүй ...гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тодорхойлолт, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын тушаал, Ж.*******ийн төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар, дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Л.*******, Ж., Ж.*******, А.******* нарын тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн болон иргэний үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн , 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаал /хх 1-19/,
5б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын газрын 2025.02.06-ны өдрийн дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2025.02.06-ны өдрийн дүгээр албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Ж.*******ийн улсын бүртгэлтэй холбоотой баримт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн баримт /хх 28-48/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ийн ******* нь ******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № тоот тушаалд гэж овог буруу бичигдсэн болохыг тогтоолгох,
1987.07.06-ны өдрөөс 1990.12.30-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой баримт болох ажилд томилсон тушаалд овог буруу бичигдсэнтэй холбоотой, ажиллаж байсан байдалд тооцогдохгүй болж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрсэн гэж тайлбарласан.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т:Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т:Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.4-т:эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж заасан.
4а. Үүнээс үзэхэд эрх олгож буй бусад бичиг баримтад бичигдсэн овог, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас түүнийг жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүх тогтоох учиртай.
4б. Дээрх хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т:тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал хамаарахаар зааснаас үзэхэд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр шүүх хуульд тодорхойлон тусгагдаагүй зарим төрлийн үйл явдлыг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй байх ба нэхэмжлэгчийн шаардлага нь энэхүү заалтад хамаарахаар байна гэж үзэв.
4в. ийн *******ийн дугаартай төрсний гэрчилгээнд 1968 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн Төмөр зам Буянт ухаа газарт төрснийг бүртгэсэн, уг гэрчилгээний төрүүлсэн эцгийн талд , эхийн талд гэж бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаанд ******* овогт Ж.*******, төрсөн он,сар,өдөр хэсэгт 1968.02.12, регистрийн дугаар гэж тусгасан байна. /хх 6, 32-33,35/
5. Эдгээр баримтаас үзэхэд Ж.*******ийг ******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалд түүний овог болох -ийг гэж ташаа байдлаар тусгасан гэж үзэх үндэслэлтэй. /хх 5, 44-45/
6. Нэхэмжлэгч Ж.*******ийн, ******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 5 дугаар гуанзанд 1987 оны 07 дугаар 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зөөгчөөр ажиллаж байсан байдал нь дараах баримтаар тогтоогдож байна гэж үзэв.Үүнд:
6а. ******* аймгийн ******* сумын Зүүнбаян Тохижилт албанас ирүүлсэн,
-******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгчөөр ажиилаж байсан ийн *******ийн 1988 оны 2-5 сар, 9 сар, 1989 оны 4-7 сар, 8-12 сар, 1990 оны 1-8 сарын хугацааны цалингийн тодорхойлолт,
- ******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын 3-т Дорнот аймгийн ХАА-н ТМС-ийг төгсөж ирсэн ...ын *******...нарт тус бүр 300 төгрөгийн тэтгэмж олгох, /хх 44/,
-1990 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тоот Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх ажилд томилох тухай тушаалаар ...ийн *******ийг 1990 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн 5 дугаар гуанзны зөөгчөөс чөлөөлж мөн өдрөөс нь эхлэн 5 дугаар гуанзанд туслах тогоочоор түр хугацаагаар ажиллуулах, /хх 43/,
-1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 6-т ...ийн *******ийг 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 5-р гуанзны зөөгчөөс чөлөөлөх /хх 46/,
6б. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн,
-Сандагдоржийн Батбаяр, ийн ******* нарын гэрлэснийг 1990.04.03-ны өдөр бүртгэсэн анкет №35-т ...ХХБТрестэд зөөгч, /хх 34/,
-БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №084 маягтын ажилладаг байгууллага :Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он хэсэгт: 1987.7.1, эрхэлдэг ажил хэсэгт: 5-р гуанз, зөөгч, оршдог сум, район-******* хороо гэх бичилт /хх 36/ зэрэг баримт болно.
7. Иймд дээр дурдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн ******* овогт ийн ******* /РД:*******/-ийн овог болох -ийг ******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалд овгийг гэж ташаа байдлаар тусгагдсан болохыг тогтоож,
1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т заасныг тус тус баримтлан ******* овогт ийн ******* /РД:*******/-ийн овог болох -ийг ******* аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалд овгийг гэж ташаа байдлаар тусгагдсан болохыг тогтоож,
1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* хотын худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ