| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2018/00023/И |
| Дугаар | 148/ШШ2018/00044 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2018/00044
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
К.Я*******гийн нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч К.Я*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг Ц******* сум 1 дүгээр баг О******* гэх газарт оршин суух, бүрэн дунд боло*******ролтой, малчин мэргэжилтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б******* овогт К*******ын Я******* /ОМ*******/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Я******* миний бие 1965 оны 10 дугаар сарын 23-нл У******* аймгийн Т******* сумын Т******* нэгдлийн 1 дүгээр бригадад төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрийг тогтоолгож авах нас болоод байна. 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд У******* аймгийн Т******* сумын Т******* нэгдэлд мал маллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог нэр зөрүүтэй учир ажилласан жил орохгүй хохиролд хүрээд байна. Иймд дээрх хугацаанд Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчүүдийн мэдүүлгийг, бусад нотлох баримтуудыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгож өгнө үү гэх.
Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1983 оны 01 дүгээр сарын 01-1***, У******* аймагт мал маллаж байсан дэвтрийн овог нэр зөрүүтэй учир хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. 1991 онд аймгаас нүүж, 1993 онд Сэлэнгэд ирсэн. 1965 1991 он хүртэл У******* аймгийн Т******* суамын Т******* нэгдэлд малчинаар ажиллаж байсан 1991 онд гэр бүлтэй болж, 1993 онд Сэлэнгэд шилжиж ирсэн. Нэрний зөрчлөөсөө болж 3 жилийн тэтгэвэр авч чадаагүй тул энэхүү дэвтрийн жинхэнэ эзэмшигч К.Я******* мөн болохыг тогтоож өгнө үү гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч К.Я*******гийн тус шүүхэд гаргасан ... ХААН-ний гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч К*******ын Я******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгч К.Я******* нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд У******* аймгийн Т******* сумын Т******* нэгдэлд мал маллаж байсан бөгөөд тус нэгдлээс 1983 оны 11 дүгээр сарын 01, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон ХААН-ийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийг К*******ын Орших, Янжинсүрэн гэж түүний үндсэн баримт бичиг болох иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байх бөгөөд энэхүү эрх олгосон баримт бичиг болох хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч К*******ын Я******* болох нь хавтаст хэргийн 3, 7, 21, 4-6, 22-33 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт, иргэний үнэмлэх, ХААН-ийн гишүүний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар У******* аймгийн Т******* сумын Т******* нэгдлээс 1983 оны 11 дүгээр сарын 01, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Б******* овогт К*******ын Я******* болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг д*******сугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг д*******сугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан а*******ан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг д*******сугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН