Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2025/00245

 

2025         09          09                                     146/ШШ2025/00245

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: """""""""""""" /РД:""""""""""""/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: """""""""""""""""""""" багт байрлах, """"""""""""""""" нэхэмжлэлтэй,

Хариуцагч: """"""""""""""""""" оршин суух, М овогт М-н Б  /РД:"""""""""""""/-д холбогдох,

Төрд учруулсан хохирол 170,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр """""""""""""  нутагт байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.У-г хэл амаар доромжилж зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэх зөрчилд холбогдон шалгагдсан байна. """"""""""""""""""""шийтгэврээр М.Бад Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 105,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Уг зөрчлийн улмаас хохирсон иргэн болох Б-н У нь """""""""""""""эмнэлгээс 170,666 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан болох нь """"""""""""""" Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19/09 дугаартай албан бичгийн хавсралтаар тогтоогджээ. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1581 дугаартай албан бичгээр “""""""""""""" газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн. Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1  дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.” гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд М.Баас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 170.666 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иргэн М.Баас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 170.666 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П  нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “""""""""""""""" Ц.П би тус прокурорын газрын нэхэмжлэлтэй М.Бад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Хариуцагч М.Б нь нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлсөн тул нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч """"""""""""" газар нь хариуцагч М.Бад холбогдуулан 170,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч """""""""""""""""н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч """"""""""""""" газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба нэхэмжилсэн 170,666 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5770 төгрөгийн 50 хувь болох 2885 төгрөгийг хариуцагч М.Баас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч """"""""""""" газрын нэхэмжлэлтэй хариуцагч М.Бад холбогдох 170,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 2885 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА