Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00033

 

 

Орхон аймгийн ..........гийн газрын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00375 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн ..........гийн газрын хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц...........

 

Ц...........ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй, иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц...........ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц........... /цахимаар/ түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Орхон ..........гийн газрын дарга С.Цэрэнсамбуугийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн хонхор 27-20 тоотод оршин суух Цэнддоржийн .......... /РД:........../ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү. Ц........... нь ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Байнга архидан согтуурч, гэр бүлийн гишүүдэд агсам согтуу тавьж арга хэмжээ авагдаж, эрүүлжүүлэгдэж саатуулагдаж байсан.

 

 

 

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц........... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие одоо ажилдаа явах гэж байгаа тул архины албадан эмчилгээнд сайн дураараа болон ар гэрийн хүсэлтээр Дэнжид хэвтэн эмчлүүлмээр байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 

Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга нь Ц...........ын таксинд яваад олсон орлогыг баримтжуулах гэж хуулга гаргаж өгсөн. Архи уудаг ч гэсэн ар гэртээ өөрийн хувь нэмрээ бол оруулдаг. Сайн дурын эмчилгээнд явах сонирхолтой албадан эмчилгээнд бол явахгүй. Хэрэгт авагдсан зөрчлийн хуулга дээр 11, 12, 13-р хуудаснууд дээр авагдсан баримтууд дээр тээврийн хэрэгсэл жолооддог нь тогтоогдож байна. Архины хамааралтай болсон байдал харагдахгүй байна гэж үзэж байна гэв.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00375 дугаар шийдвэрээр:

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Бор адуу овогт Цэнддоржийн .......... /РД:........../-ыг албадан эмчлүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц...........ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц........... шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн 2022.03.11-ний өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие бичиг үсгийн чадвар муу тул өөрийн болон ар гэрийн хүсэлтээр сайн дураараа архины эмчилгээнд явах хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ..........гийн газрын байцаагч Э...........аар бичүүлж, гарын үсэг зурсан болно. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухай хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ ..........гийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно гэж заасан. Миний бие сайн дурын үндсэн дээр албадан эмчилгээнд явах хүсэлтээ илэрхийлэн гарын үсэг зурсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Миний бие архи сайн дураараа архинаас гарах эмчилгээнд хамрагдах хүсэлтээ байгаа нь үнэн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ :

 

Хүсэлт гаргагч Орхон аймгийн .......... нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц...........т холбогдуулан түүнийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Бор адуу овогт Ц. ..........ыг албадан эмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

 

Ц.Мөнх-Очир нь 2010 оноос эхлэн эрүүлжүүлэх байранд 14 удаа, баривчлах байранд 4 удаа баривчлагдаж удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн, эрүүлжүүлэгдэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан агсам согтуу тавьж нийтийн хэв журам зөрчиж, архины хамааралтай, архидан согтуурах өвчтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Ц. ..........ыг албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн зөв байна.

 

Өмгөөлөгч Д.Тогтохбаяр нь хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан ..........ын хүсэлтийг шүүх шийдвэрлэсэнгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч шүүхийн шийдвэрт хүсэлтийг дараах байдлаар ...Ц........... нь ...ажилдаа явах гэж байгаа шалтгаанаар албадан эмчилгээнд явахгүй... гэх тайлбар гаргаж байх боловч түүний хүсэлт нотлох баримтаар тогтоогдохгүй, Ц...........ын эрүүл мэндийн байдалд эмч нар үзлэг хийж түүнийг согтуурах, мансуурах донтой өвчтэй болохыг тогтоож, эмчилгээнд явуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байх тул Ц...........ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв... гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц...........ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц........... нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжнаас төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц...........ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц........... нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨ