2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/07648

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 17 191/ШШ2025/07648

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн задгай 1494 тоотод оршин суух, ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн задгай 1494 тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:НТ90100508/-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2015 онд Улаанбаатар хотод эхнэр болох Н.*******тай анх танилцаж, улмаар тухайн оны сүүлээр нийтийн байр түрээслэн хамтран амьдарч эхэлсэн. Ингээд төд удалгүй жирэмсэн болж 2017 оны 5 дугаар сарын 07-нд охин Б.Минжин, 2018 оны 12 дугаар сарын 18-нд хүү С.Энхмөнх, 2021 оны 3 дугаар сарын 04-нмй өдөр охин С.Нинжин, 2023 оны 01 дүгээр сарын 27-нд охин С.Гүнжин нар тус тус төрсөн. Өнгөрсөн хамт амьдрах хугацаанд миний бие гэр бүлээ тэжээх зорилгоор ажил хийж байсан бол харин эхнэр гэртээ хүүхдүүдээ харах нэрэн дор архи ууж, гэр бүлээс гадуурх харилцааг бий болгож, улмаар үүнээс болж хэд хэдэн удаа бэлгийн замын халдварт өвчинг халдааж байсан удаатай. Хамгийн анх хариуцагч Н.******* нь 2016 оноос эхлэн бага, сага ууж эхэлсэн бөгөөд 2017 онд том охин төрөөд удаагүй буюу 5 хоногтой байхад хүүхдээ орхиод эргэн тойрны архичидтай архи ууж байхад нь хөрш айлын хүн энэ тухай надад хэлж, намайг гэртээ ирэхэд аль хэдийн хүүхдийнхээ дэргэд тасарсан байдалтай унтаж байсан байдаг.

Ингээд энэ цагаас дараагийн хүүхэд олдож буюу жирэмсэн болох хүртэл архи уух нь их байсан. Жирэмсэн болсны дараа архи уух нь багассан ч хүүхэд төрлөө. Архи уух нь буцаад ихэсдэг байсан. Энэ хэлбэрээр өнөөдрийг хүртэл явсан ба тэр хэмжээгээр бидний хоорондын маргаан их гардаг болсон. Учир нь эхнэр болох Н.******* нь хүүхдүүдээ нялх байгаа эсэхээс үл хамааран гадуур бусадтай нийлж хэдэн хоног, өдрөөр алга болдог бөгөөд араас нь олон ч удаа хайж явж байсан. Мөн архи уусан үедээ хүүхдүүддээ гар хүрэх, нөхөр болох надад болон эргэн тойрны хүмүүст агсан согтуу тавих зэрэг үйлдлийг тогтмол гаргадаг. Зарим тохиолдолд арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг байсан ч цагдаа нар ирээд нялх, бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр авч явдаггүй. Бид 2019 оноос эхлэн миний төрсөн ээжийн хашаанд гэр бариад амьдарч байхад намайг байхгүй хойгуур архи ууж, улмаар ээжтэй хэрэлдээд гараад явах эсхүл надтай зориуд хэрүүл өдөж байгаад гэрээсээ хөөгдсөн мэтээр гараад явсан тохиолдлууд олон бий.

Миний том охиныг хүртэл хэдэн жилийн өмнө намайг ажилдаа явсан хойгуур гэртээ зэрэгцээ хэд хэдэн газар үсийг нь халцалсан байсныг том охин сүүлд надад хэлсэн. Ингээд 2025 оны 02 дугаар сараас эхлэн хариуцагч нь өдөр бүр намайг гэртээ байж суухын аргагүй болтол хөөж эхэлсэн бөгөөд ганц, нэг удаа хэрэлдэхгүйн тулд өөрийн төрсөн ээжийндээ очиж хонож байсан байдаг. Гэтэл тэдгээр өдрүүдэд намайг явсан даруй гэртээ хүмүүс дуудах эсхүл гадагш гарч бусад архи ууж согтуу ирсэн байдаг. Үүнийг мэдсэн цагаас эхлэн миний бие хүүхдүүдээ бодохын зэрэгцээ хүүхдүүд ч намайг явахыг зөвшөөрдөггүй. Гэвч эхнэрийн гаргаж буй тэсэхийн аргагүй зан ааш, худал хуурмаг, хүүхдүүдийн ирээдүйг балласан энэ мэт үйлдлүүлийг цаашид би болон хүүхдүүд тэвчиж чадахгүй, мөн эдгээр үйлдлүүд нь хүүхдийн ааш зан, эрүүл аюулгүй орчинд өсч торних нөхцлийг үгүйсгэж байх тул хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* ******* /рд:*******/ миний бие Н.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Н.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.******* нь Н.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь Н.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасыг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ