| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03621/И |
| Дугаар | 191/ШШ2025/07965 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/07965
2025 09 25 191/ШШ2025/07965
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоотод оршин байрлах, " З" ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Б.У /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 27,506,000 төгрөг гаргуулах, 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр №2409031 тоот гэрээ байгуулан 252 ширхэг хэв хашмалыг түрээслэж авсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж буй үзэхэд Б.******* нь 27,506,000 төгрөгийн өртэй мөн хэв хашмалын үлдэгдэл 252 ширхэг үлдэгдэл өглөгтэй гарсан болов ч тооцоогоо хийхгүй үлдэгдэл материалаа буцааж өгөхгүй байгаа залгахаар материалаа ашиглаж дуусаагүй байна гээд байгаа боловч тооцоогоо хийхгүй байгаа.
Иймд, хариуцагчаас Б.*******аас барилгын туслах материал түрээсийн төлбөрт 27,506,000 төгрөг болон 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* гаргасан тайлбартаа :
******* ******* миний бие "******* ******* *******" ХХК-ийн гаргасан гэрээний үүрэгт 27,506,000 төгрөг болон 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Б.*******ын гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 27,506,000 төгрөг гаргуулах, 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-ийн гэрээний үүрэгт 27,506,000 төгрөг гаргуулах, 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-ийн, гэрээний үүрэгт 27,506,000 төгрөг гаргуулах, 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 365,680 төгрөгийн тал хувь болох 182,840 төгрөгийг хариуцагч Б.*******аас, тал хувь болох 182,840 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,680 төгрөгөөс үлдэх 182,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-ийн, гэрээний үүрэгт 27,506,000 төгрөг гаргуулах, 252 ширхэг хэв хашмал биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 182,840 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 182,840 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,680 төгрөгөөс үлдэх 182,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ