2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05230

 




 

 

 

 

 

   2025       06          09                                   191/ШШ2025/05230

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч: хаягт оршин байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  хаягт оршин суух,  /регистрийн дугаар /-т холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,824,136.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч Д.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 02 сарын 06-нд 6000138642 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 11,440,000 төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000138642 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 154 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000138642 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 07 сарын 25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000138642 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,094,254 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,661,121.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,760.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 17,824,136.67 төгрөгийг зээлдэгч Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Д.******* нар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,824,136.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.07.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.11.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.12.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.01.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.02.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.03.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.04.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.05.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.06.10-ны өдөр 1,485,345 төгрөгийг тус тус төлөх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,824,136.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч  ******* банк ХК-ийн  зээлийн гэрээний үүрэгт 17,824,136.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* бүхэлд нь зөвшөөрч, уг 17,824,136.67 төгрөгийг 2025.07.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.11.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.12.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.01.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.02.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.03.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.04.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.05.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.06.10-ны өдөр 1,485,345 төгрөгийг тус тус төлөх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 17,824,136.67 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 247,071 төгрөгийн тал хувь болох 123,535.5 төгрөгийг хариуцагч Д.*******аас, тал хувь болох 123,535.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ******* банк ХК-ийн  зээлийн гэрээний үүрэгт 17,824,136.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* бүхэлд нь зөвшөөрч, уг 17,824,136.67 төгрөгийг 2025.07.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.11.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2025.12.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.01.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.02.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.03.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.04.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.05.10-ны өдөр 1,485,345 төгрөг, 2026.06.10-ны өдөр 1,485,345 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 123,535.5 төгрөг, ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 123,535.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




 

 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛ*******ОНГЭРЭЛ