| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00323/И |
| Дугаар | 319/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 319/ШШ2025/00387
2025 05 29 319/ШШ2025/00387
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 давхар, 510 тоотод оршин байрлах, “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух, ******* ******* холбогдох
Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт *******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.Чандманиас 7108826350 дугаар “Цахим зээлийн гэрээ”-ний дагуу зээл 418,505 төгрөг, хүү 162,191.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,872.40 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт *******,******* төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч нь нэхэмжлэлийг биелүүлсэн тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.Чандмань нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт *******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” үндэслэл тогтоогдсон тул “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чандманиас 9,634 төгрөгийг, улсын орлогоос 9,634 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Чандмань нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт *******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чандманиас 9,634 төгрөгийг, улсын орлогоос 9,634 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ашид капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ