2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04229

 






 

 

 

 

 

   2025       05          13                                     191/ШШ2025/04229

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 дугаар давхарт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 31 дүгээр хороо, монел 14 дүгээр гудамж 256 тоот хаягт оршин суух, Гарьд овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,874,711.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.12-нд 6000260160 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 18,070,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000260160 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 79 хоног хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000260160 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027.01.31-ний дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд, Дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000260160 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,992,247 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 854,124.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,340.29 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 16,874,711.54 төгрөгийг зээлдэгч Дэлгэрсайхны *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ

******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 16,874,711.54 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг 16,874,711.54 төгрөгийг 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.10-ны өдөр 1,874,711.54 төгрөгөөр тус тус төлнө.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,874,711.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,874,711.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16,874,711.54 төгрөгийг 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.10-ны өдөр 1,874,711.54 төгрөгийг тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 16,874,711.54 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 242,323.56 төгрөгийн тал хувь болох 121,163.28 төгрөгийг хариуцагч Д.*******гээс, тал хувь болох 121,163.28 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,874,711.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 16,874,711.54 төгрөгийг 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.12.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026.01.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.02.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.03.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.04.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.05.10-ны өдөр 1,874,711.54 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 121,163.28 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 121,163.28 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛ*******ОНГЭРЭЛ