Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00419

 

 

 

 

 

 

05           0              *******8                                         319/ШШ05/00419

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-0, Сентрал тауэр, 8 дугаар давхарт оршин байрлах, “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн******* *******т холбогдох

Зээл*******,, төгрөг, хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,99.97 төгрөг, нийт ,,43.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: С.******* нь 04 оны 08 дугаар сарын 3-ны өдөр ЗГ04083335 тоот гэрээний дагуу Galaxy A55 5gb маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт*******,, төгрөгийн зээлээр 4 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол сануулсан боловч үр дүн гараагүй.

. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч С.******* нь нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн зээл*******,, төгрөг, хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,99.97 төгрөг, нийт ,,43.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн хариуцагч С.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 4,189 төгрөгийг, улсын орлогоос 4,189 төгрөгийг тус тус гаргуулан “Токи ББСБ” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг,*******3 дугаар зүйлийн*******3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.******* нь нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн зээл*******,, төгрөг, хүү , төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,99.97 төгрөг, нийт ,,43.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ийн хариуцагч С.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 4,189 төгрөгийг, улсын орлогоос 4,189 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ