2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/02985

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 09 191/ШШ2025/02985

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух, Т.Д  /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.К- *******-д холбогдох, 

 

Т.*******гийн эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Т.******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах, Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай 525м2 талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай газрыг эзэмшдэг ба 2016 оноос хойш ******* ************** болон Ц.******* нар нь Т.*******гийн эзэмшил газрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаалж, дотогш нэвтрүүлэхгүй хууль бус үйлдэл гаргасан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргасан.

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/01120 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/000926 дугаар магадлалаар хариуцагч ******* **************, Ц.******* нараас Т.*******гийн эзэмшлийн Бдээр барьсан 20 метр хашааг болон бетон хучилт хийсэн замыг буулгаж, газрыг чөлөөлүүлж нэхэмжлэгч Т.*******д олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төголдөр болсон хэдий ч хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан тул БЗДИХАШШ-н 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32024/25608 дугаар албадан гүйцэггүүлэх тухай захирамж болон 2024 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ГХ2023/02419 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гуйцэтгэх газарт албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа болно.

Дээрх шүүхийн шийдвэрээр зөвхөн Т.*******гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. нэгж талбарын 1331600100/18644309556397/ дугаар бүхий 525 м.кв газар дээр барьсан 20 метр хашааг болон бетон хучилт хийсэн замыг буулгах буюу чөлөөлөх шийдвэр гарсан ба газрын доор зөвшөөрөлгүй барьсан шугам хоолойг чөлөөлөх тухай шийдвэр огт гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл, Т.*******гийн эзэмшлийн газар дээрх хашаа болон бетон хучилт хийсэн замыг чөлөөлөх шаардлага гаргасан болохоос, эзэмшил газрын доогуур барьсан /дулаан, цэвэр, бохир/-н шугам хоолойг албадан чөлөөлөх шаардлага гаргаагүй бөгөөд газар доогуур шугам хоолой тавьсан болохыг сүүлд мэдсэн болно.

******* ************** нь Т.*******гийн эзэмшил газрыг хашаалж барилга байгууламж барихдаа түүнээс зөвшөөрөл огт аваагүй буюу газрын доогуур шугам хоолой тавьсан нь түүний газар эзэмших эрхэд шууд халдсан хууль бус үйлдэл болсон.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т ...Хорш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй..., мөн хуулийн 138.2-т ...Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардлагаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ... гэж тус тус заасны дагуу хариуцагч компани нь Мандала хотхоны дулаан, цэвэр бохир, цахилгааны шугам хоолойг барихдаа газар эзэмшигч Т.*******гээс огт зөвшөөрөл аваагүй болон нөхөн олговор олгох талаар ярилцсан тохиролцсон зүйл байхгүй байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Харин ч нөхөн олговор өгч чадахгүй, чаддын бол шүүхдээд шугам хоолойг буулгаж аваарай гэх мэт хэл амаар доромжилж байх бөгөөд Т.******* нь өөрийн эзэмшлийн газар дээр 11x15 метр хэмжээтэй 6 давхар /зоорьтой/ барилга барих төлөвлөгөөтэй байгаа учраас өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч "******* **************-ийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, нэгж талбарын 1331600100/18644309556397/ дугаар бүхий Т.*******гийн эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч Т.*******гийн зөрчигдсэн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* ******* миний бие /рд:*******/ ******* ******* *******-д холбогдуулан Т.*******гийн эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхзул нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 

Нэхэмжлэгч Т.******* нь эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж өгөхийг даалгах гэж нэхэмжлэл гарганыг гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Хэргийн харъяаллыг зөрчсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-р зүйлд Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.гэж заасан бдйдаг. Нэхэмжлэгч манай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байнгын хаягийг мэдэж байсан буюу нэхэмжлэл дээрээ тодорхой бичиж оруулсан байна. Гэтэл хэргийн харъяаллыг зөрчиж Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд шүүх хэргийн харъяаллыг анхаарч үзэлгүй хэрэг үүсгэсэн байна. Иргэний хэрэг пгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1- зүйлд шүүхийн онцгой харъяаллын тухай заахдаа Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлййг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана. гэж заасан. Нэхэмжлэгчийн гаргасан дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлэх гэх маргаан нь үл хөдлах эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхтэй холбоотой маргаан биш тул шүүхийн онцгой харъяалалын маргаан болохгүй юм.

2.******* Констракшн ******* нь тус Мандала хотхоныг ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн өгсөн батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компани болно. Манай компани нь Мандала хотхоныг захиалагчийн захиалгаар барьж гүйцэтгэж захиалагчийн хүсэлтээр нийтийн эзэмшлийн хөрөнгийг Мандала хотхоны СӨХ-рүү, шутамт сүлжээг контор буюу ашиглагч байгууллагаруу хүлээлгэн өгсөн өмчлөгч биш тул энэхүү хэргийн хариуцагч тал биш байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь ******* Констракшн *******-д холбогдуулан Т.*******гийн эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нь ******* Констракшн *******-д холбогдуулан Т.*******гийн эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь ******* Констракшн *******-д холбогдуулан Т.*******гийн эзэмшлийн 525 м.кв газрын доор зөвшөөрөлгүйгээр дулааны болон цэвэр, бохир, цахилгааны барьсан шугам хоолойг албадан чөлөөлүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасыг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ