| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00303/И |
| Дугаар | 319/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00421
2025 06 18 *******19/ШШ2025/00421
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамжны 5 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гарагч Б.Баярсайхан оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт машинист, засварчнаар” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Б.Баярсайхан миний бие 1969 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. ******* аймгийн ******* сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд 1977 онд элсэн орж, 1985 онд 8 дугаар анги төгссөн.
Улаанбаатар хот дахь Автотээврийн техникумд элсэн суралцаж байгаад оны 10 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдсан. оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдан ирж Автотээврийн техникумд үргэлжлүүлэн суралцаад ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр автомеханикч мэргэжлээр төгссөн.
Би ******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн халаалтын зуухны машинистаар ажилд орсон. 1992 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ******* аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дулааны станцын шугам сүлжээний сантехникийн шугам сүлжээний хоолойн засварчнаар ажиллаж эхэлсэн.
Ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод Эрчим хүч геологи уул уурхайн яамны харьяа мэргэжил дээшлүүлэх сургалтын төвд 45 хоногийн курст суралцаж, дулааны шугам сүлжээ ашиглалтын засварчин мэргэжлээр тавдугаар зэрэгтэй болж ирээд 200******* оны 09 сарын 25-ны өдрийг дуустал ажилласан.
Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хийгдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
*******. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хөдөлмөрийн дэвтэр/Б.Баярсайхан/, нийгмийн даатгалын дэвтэр/Б.Баярсайхан/, мэргэжлийн үнэмлэх/Б.Баярсайхан/, гэрлэсний лавлагаа/Б.Баярсайхан, /, төрсний лавлагаа/Б.Баярсайхан/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/1995-200*******/
******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ******* оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаар “Халаалтын зуухны машинч ажиллуулах тухай” тушаал, ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал
******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 245 дугаар “Зарим хүмүүсийг ажиллуулах тухай” тушаал, ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 199******* оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар “Амралт олгох тухай” тушаал,
******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаар “Ажилтанг шилжүүлэх тухай” тушаал
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаар архивын лавлагаа
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Баярсайхан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар дараах хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын ******* оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1******* дугаар тогтоолоор “Ажилласан хугацааг тооцох журам”-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт “БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэжээ.
Тээврийн яамны харьяа Авто тээврийн техникумаас ******* Баярсайханд ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон *******98848 дугаар “Хөдөлмөрийн дэвтэр”-т:
- Авто тээврийн техникумын захирлын 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаар тушаалаар 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Авто тээврийн техникумын механикийн 1 дүгээр курст суралцуулсан,
- Авто тээврийн техникумын захирлын оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар тушаалаар оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан,
- Авто тээврийн техникумын захирлын оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1*******8 дугаар тушаалаар оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хугацаат цэргийн алба хааж ирсэн тул ******* дугаар курст суралцуулсан
- Авто тээврийн техникумын захирлын ******* оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******1 дүгээр тушаалаар ******* оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4 дүгээр курс төгсгөсөн,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ******* оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалаар халаалтын зуухны машинистаар ******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулсан,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 1992 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 245 дугаар тушаалаар дулааны шугам сүлжээний сантехник шугам хоолойн засварчнаар 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллуулсан,
- Нийгмийн даатгалын дэвтэр олгосон 1994 оны 12 дугаар *******1-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн дэвтрийг хаасан бичилт тус тус хийгджээ.
Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байна
2.2. Ажил олгогчийн шийдвэр:
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ******* оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаар “Халаалтын зуухны машинч ажиллуулах тухай” тушаалын 1 дэх хэсэгт “...Б.Баярсайхан нарыг ******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн барилгын засварын ангийн хаалтын зуухны машинчаар авч ажиллуулсугай”,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Б.Баярсайхан нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй”,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 245 дугаар “Зарим хүмүүсийг ажиллуулах тухай” тушаалын 2 дахь хэсэгт “Б.*******г дулааны шугам сүлжээний засварчнаар авч ажиллуулсугай”,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 199******* оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “...дулааны шугам сүлжээний засварчин Б.Баярсайханд 26 хоногийн ээлжийн амралт олгосугай”,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар “Амралт олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “дулааны шугам сүлжээний засварчин Б.Баярсайханд ажилласан хугацаанд ногдох 9 хоног олгосугай”,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дэх заалтад “Б.Баярсайханд ажлын 28 хоног”,
- ******* аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Б.Баярсайханд 28 хоногоор ээлжийн амралт олгосугай” гэжээ.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Б.Баярсайхан нь “******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 1992 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт машинистаар”, “1992 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт засварчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, уг хэсгийн 1*******5.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал” гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Б.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Б.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Харин хүсэлт гаргагч Б.Баярсайхан нь “1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт машинистаар” ажиллаж байсан байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөр эрхэлж байсан гэх байдал хүсэлт гаргагч Б.******* хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй, энэ талаар ажил олгогчийн зохих шийдвэр гараагүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Иймд хүсэлт гаргагч Б.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах “ажиллаж байсан байдал”-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Б.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч Тоос овгийн ******* *******г “******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 1992 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт машинистаар”, “1992 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт засварчнаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх “1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* нэгдсэн үйлдвэрт машинистаар” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ