| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04846/И |
| Дугаар | 191/ШШ2025/06593 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/06593
2025 08 01 191/ШШ2025/06593
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж Континентал 1 дүгээр давхарт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, яргайт 33 дугаар гудамж 18 тоот хаягт бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 50 дугаар байр, 78 тоот хаягт оршин суух, Хиад овогт ******* ******* /рд:*******//-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,284,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э.******* нь ******* *******-тай 243120420032 дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ -г тус тус байгуулж 15,000,000 /арван тавин сая/төгрөгийг сарын 2,99 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4870 УБИ улсын дугаартай цагаан өнгөтэй зүтгүүр, 0010 АР улсын дугаартай саарал өнгөтэй чиргүүл, тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 900,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн, барьцаалж хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.
Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 9 удаагийн гүйлгээгээр 6,115,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр төлбөр төлснөөс хойш дахин эргэн төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 13,085,553 төгрөг, хүү 2,647,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,503 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 22,000 төгрэг буюу нийт 16,284,569 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Э.*******оос үүрэг гүйцэтгэх хугацааг 500 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч нараас 9 удаагийн гүйлгээгээр эргэн төлөлтийг хийсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болно.
Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтой зөрчил үүссэн тул захирлуудын дэргэдэх хурлаар материалыг оруулж 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөөр зээлийн хүүг зогсоож, зээлдүүлэгч талын санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлелд шилжүүлэх гэрээний 3.2.3-д Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох бичиг баримт мэдээллийг *******д өгч, хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй байх, 3.2.4-д Энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг *******ын анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүлэн өгөх гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд
Э.*******оос зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардан барьцаа тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар мэдэгдсэн боловч сайн дураар тээврийн хэрэгслийг гаргаж өгөөгүй, тус байгууллагаас тээврийн хэрэгслийг эрэн хайсан боловч хаана байгааг олж тогтоож чадаагүй, тээврийн хэрэгслийг устгаж үгүй болгосон.
Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжпэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хас.'. -агч нар биелүүлээгүйгээс нэхэмжпэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу ха-гуулах боломжгүй болсон.
Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тсдорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна.
Иймд хариуцагч Э.*******оос 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 243120420032 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,085,553 төгрөг, хүү 2.647,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,503 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 22,000 төгрөг буюу нийт 16,284,569 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 16,284,569 төгрөгийг 5 сарын дотор төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлт тайлбартаа:
Хариуцагч Н.******* гаргасан төлбөр төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******од холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,284,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,284,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 16,284,569 төгрөгийг 5 сарын дотор төлөхыг, нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 16,284,569 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239,380 төгрөгийн тал хувь болох 119,690 төгрөгийг хариуцагч Э.*******, тал хувь болох 119,690 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,380 төгрөгөөс үлдэх 119,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,284,569 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 16,284,569 төгрөгийг 5-н сарын дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 119,690 төгрөг, Улсын төсвийн төвлөрсөн сангаас 119,690 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК -д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,380 төгрөгөөс үлдэх 119,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ