2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/03061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* тоот хаягт оршин байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г.*******тай 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр барилгын хэв хашмал түрээсийн гэрээ байгуулан бараа материалын үнийн гэрээнд заасны дагуу 30 хоногийн хугацаатай төлбөр тооцоо хийж 255 ширхэг бараа материалын 2 тал гарын үсэг зурж хүлээлцсэн. Энэ гэрээг үндэслэн 06 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн үнэнд 2,343,000 төгрөг барьцаа төлбөр 1,275,000 төгрөг, нийт 3,618,000 төгрөгийг шилжүүлсэн. Түрээсийн гэрээ 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болж одоог хүртэл манай бараа материал болон төлбөрөө төлөөгүй, утас нь холбогдохгүй байна. Одоо түүний оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, компанийн дүрэм, Баянзүрх дүүргийн 40-р хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.07-ны өдрийн 192/ШЗ2025/11110 дугаартай захирамж, барилгын туслах материал түрээслэх гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Г.******* нь ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Г.******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******** тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.07-ны өдрийн 192/ШЗ2025/11110 дугаартай захирамжаар тогтоогдсон гэжээ.

 

Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн барилгын туслах материал түрээслэх гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.

 

6. Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Г.******* нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 80 гудамж 13 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.07-ны өдрийн 192/ШЗ2025/11110 дугаартай захирамжаар нотлогджээ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын ******* /РД:*******/-ийг, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 80 гудамж 13 тоот хаягаар/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Ж.******* /утасны дугаар: *******/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД