| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04747/И |
| Дугаар | 191/ШШ2025/03117 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/03117
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дүүрэг, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг **** хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын /РД: /-д холбогдох,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 44,812,500 төгрөг, хохирол 10,986,947 төгрөг, нийт 55,799,447 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сумъяа, хариуцагч Н., хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч нь Т.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энх өргөө хотхоны Б блок В байрны 13 давхрын 1303 тоот 35.85 м.кв 2 өрөө орон сууцыг иргэн Т.*******ийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг ******* ******* ХХК, иргэн Н. нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* ХХК нь хариуцагч Н.ар ажил гүйцэтгүүлж, түүний хөлсөнд бартераар дээрх орон сууцыг өгөхөөр тохирсон, Н. нь тухайн барилга дээр хамтран ажиллаж байсан Б. руу орон сууцны Захиалгын төлбөр болох 44,812,500 төгрөгийг шилжүүл гэсний дагуу би мөнгөө шилжүүлснээр Н. нь намайг дагуулан ******* ХХК дээр дагуулан очиж уг захиалгын гэрээг хийлгэсэн.
Гэтэл хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцахад хариуцагч ******* ХХК нь хариуцагч Н.тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу ажпаа бүрэн хүлээлгэн өгөөгүй, ажлаа дутуу гүйцэтгэсэн, ажлаа хаяж алга болсон, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнгээ хохирлоо шаардах болно гэсэн байна.
Үүнээс үзвэл хариуцагч Н. болон хариуцагч ******* ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж түүний хөлсөнд орон сууц өгөхөөр тохирсон болох нь тодорхой харагдана.
Тодруулбал дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч Н.ар ажил гүйцэтгүүлсэн байх бөгөөд ажлын хөлсөнд нэхэмжилж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны утаг дэвсгэрт байрлах Энх өргөө хотхоны Б блок В байрны 13 давхрын 1303 тоот 35.85 м.кв өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсоноо үгүйсгээгүй ба гагцхүү иргэн Н. нь тухайн ажлаа хийж гүйцэтгэн дуусгаагүй, 22,386,470 төгрөгийн ажлаа хийгээгүй орхин явсан талаар дурджээ.
Т.******* би өөрийн нэхэмжилж буй орон сууцны захиалгын үнэ болох 44,812,500 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь хадгаламжийн 5007888898 тоот данснаас хариуцагч Н.ын найз /түүний шилжүүл гэж хэлж шилжүүлсэн данс/ Б.гийн Хаан банк дахь 5429294157 тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ******* ХХК болон иргэн Х. нарын хоорондын тооцооноос шалтгаалан захиалгын орон сууц ч үгүй мөнгө ч үгүй болж хохирч байгаа бөгөөд тухайн захиалсан орон сууц ******* ХХК-ийн эзэмшил өмчлөлд байгаа эсэх нь ч тодорхойгүй байх тул орон сууцны захиалгын төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан шаардахаас өөр аргагүй болоод байна.
Түүнчлэн миний бие Хаан банкны дээрх 5007888898 тоот мөнгөн хадгаламжийн данс эзэмшдэг ба дансан дахь хадгаламжаасаа дээрх мөнгийг захиалгын гэрээний төлбөр тооцоонд хийсэн боловч Гүйцэтгэгч компани болон иргэн Н.ын буруутай үйл ажиллагаанаас болж үл хөдлөх хөрөнгө ч үгүй цаашид олох байсан хүүгийн ашиг орлого ч үгүй хохирсон тул 2021 оны 7 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны хадгаламжийн хүүний орлого болох 10,986,947 төгрөгийн /Хаан банкны хадгаламжийн хүү нь жилийн 6,6 хувийн хүүтэй болох нь нийтэд илэрхий баримтаар тогтоогдоно / хохирлоо шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Ийм учраас гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрт 44,812,500 төгрөг, хохирол 10,986,947 төгрөг нийт 55,799,447 төгрөгийг '******* ХХК болон иргэн Н., иргэн Б. нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ХХК , Н., Б. нарт холбогдуулан, орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 44,812,500 төгрөг, хохирол 10,986,947 төгрөг, нийт 55,799,447 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК, Б. нараас татгалзаж, харин хариуцагч Н.тай дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд: Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 5,799,447 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50,000,000 төгрөгийг хариуцагч Н. төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ХХК , Н., Б. нарт холбогдуулан, орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 44,812,500 төгрөг, хохирол 10,986,947 төгрөг, нийт 55,799,447 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагын 5,799,447 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н. нь үлдэх 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ХХК, Б. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, ******* ХХК, Б. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг хариуцагч Н.ас гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД