| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00451/И |
| Дугаар | 319/ШШ2025/00487 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00487
2025 07 09 319/ШШ2025/00487
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын*******багт оршин суух,******* овгийн******* *******ын хүсэлттэй эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага:
- ******* аймаг дахь *******ийн удирдах газраас ******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр******* олгосон ******* дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
- 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ханын *******ын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Гончигийн ******* миний бие оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. 1974 онд ******* аймгийн 1 дүгээр сургуульд элсэн суралцаад оны 06 дугаар сарын 05-ны өдөр 8 дугаар анги төгссөн.
Би оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ******* оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймаг дахь *******ийн газарт ачигчаар, ******* оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн тээврийн удирдах газарт засварчнаар тус тус ажилласан.
Цэргийн жинхэнэ албыг ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дүгээр ангид хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ******* аймгийн ханын *******ын үйлдвэрт жолоочоор ажиллаж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа халагдсан.
Тухайн үеийн ажилтны хариуцлагагүй алдаанаас болж, хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг******* гэж бичсэний улмаас тушаалд******* ******* миний нэрийг******* гэж буруу бичигдсэн байна.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн дэвтэр/Г.Ууганбаатар/, баталгаажилтын хуудас/Г.*******/, төрсний бүртгэлийн лавлагаа/Г.*******/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Б.*******, /
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар албан бичиг, цэргийн албанд татсан бүртгэл, баярын бичиг/Г.Ууганбаатар/, баярын бичиг/Г.*******/, диплом/Г.Ууганбаатар/
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 199 дугаар албан бичиг, ******* аймгийн *******ийнийн удирдах газрын даргын оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаар Түр ачигчаар ажиллуулах тухай тушаал,
******* аймгийн тээврийг удирдах газрын даргын ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр Ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн тээврийг удирдах газрын даргын ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал,
******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаар Ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29/503 дугаар албан бичиг, регистрийн карт /Г.*******/, гэрлэсний бүртгэх анкет/Г.*******, /
Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/623 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03-01/4380 дугаар архивын лавлагаа, гэрч мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
******* аймгийн *******ийнийн удирдах газраас оны 02 дугаар сарын 14-ний өдөр*******т олгосон ******* дугаар хөдөлмөрийн дэвтэрт:
- ******* аймгийн *******ийнийн удирдах газрын даргын оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаар тушаалаар оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ачигчаар авч ажиллуулсан,
- ******* аймгийн *******ийнийн удирдах газрын даргын ******* оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар тушаалаар мэргэжлийн ажилд шилжин ажиллах болсон тул ******* оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн,
- ******* аймгийн тээврийг удирдах газрын даргын ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр тушаалаар ******* оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн завсарчнаар авч ажиллуулсан,
- ******* аймгийн тээврийг удирдах газрын даргын ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар тушаалаар цэргийн албанд татагдсан тул ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн,
- ******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаар тушаалаар 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авто гражид жолоочоор авч ажиллуулсан,
- ******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн даргын 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэр нээсэн тул хөдөлмөрийн дэвтрийг хаасан бичилт тус тус хийгджээ.
2.2. Ажил олгогчийн шийдвэр:
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 199 дугаар албан бичгийн хавсралт:
- ******* аймгийн *******ийнийн удирдах газрын даргын оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаар Түр ачигчаар ажиллуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт Г.Ууганбаатар, Б.Даваа, Х. нарыг 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түр ачигчаар авч ажиллуулсугай,
- ******* аймгийн тээврийг удирдах газрын даргын ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр Ажилд авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Материалийнийг удирдах газарт ажиллаж байсан Гончиг овогтойыг 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн засварчнаар авч ажиллуулсугай,
- ******* аймгийн тээврийг удирдах газрын даргын ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Ардын цэргийн албанд тэнцсэн засварчин Г.Ууганбаатарыг 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй,
- ******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаар Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Гончиг овогтойыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авто гражид 3181ХО дугаарын машины жолоочоор ажиллуулсугай,
- ******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт Хавсралтад дурдсан ажилтан, албан хаагчийн 1991 оны ээлжийн амралтыг дурдсан өдрөөс эхлэн олгосугай, уг тушаалын хавсралтын 1 дэх заалтад Г.Ууганбаатар, жолооч ажилтай, анх оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилд орсон, амрах хоног: 26 гэжээ.
2.3. Шагнал, урамшуулал:
******* аймгийн ханын *******ын үйлдвэрийн захиргаанаас:
- 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г.*******т олгосон баярын бичигт Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 3 дугаар бүгд хурлыг угтаж, нийт тээвэрчдийн дунд зарласан өндөр бүтээлийн 45 хоногийн уралдаанд идэвхтэй ажиллаж хамт олноо хошуучлан ажилласан тул сайшааж баярын бичгээр шагнав,
- 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г.Ууганбаатарт олгосон баярын бичигт Социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж хамт олноо хошуучлан ажилласан учир баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав,
- 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Г.Ууганбаатарт олгосон баярын бичигт Оны эхний 10 сарынхаа төлөвлөгөө, уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж 5 үе шаттай болзолд шалгарсан тул баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав,
- 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Ууганбаатарт олгосон баярын бичигт 1988 оны социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж хамт олноо хошуучлан ажилласан учир баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав,
- 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г.Ууганбаатарт олгосон баярын бичигт Социалист уралдаанаар жигүүрлэн ажиллаж, эхний хагас жилийн социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлсэн учир баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав,
- 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Ууганбаатарт олгосон дипломд 1989 оны төлөвлөгөөг 135.3 хувиар биелүүлж хамт олноо хошуучлан ажиллаж амжилт гаргасан учир байгууллагын 1989 оны аваргаар шалгаруулж аваргын диплом, тууз, мөнгөн шагналаар шагнав гэжээ.
2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар албан бичигт******* ******* нь******* нэртэйгээр ******* онд ******* аймгаас цэргийн албанд татагдан дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хаагаад 1987 онд халагдаж ирсэн байна гэжээ.
Уг албан бичгийн хавсралт Цэргийн албаны бүртгэл-д******* оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ******* онд цэргийн албанд татагдаж, 1987 онд халагдсан гэж тусгажээ.
2.5. Хүн амын тооллогын лавлагаа:
Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03-01/4380 дугаар архивын лавлагаанд Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогод ******* аймаг ******* хот өрхийн тэргүүлэгч 42 настай эрэгтэй,******* 18 настай, эрэгтэй,******* 9 настай, эрэгтэй,******* , 24 настай, эмэгтэй,******* , 16 настай, эрэгтэй,******* , 19 настай, эрэгтэй,*******, 23 настай, эрэгтэй тоологдсон-ыг тодорхойлжээ.
2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29/503 дугаар албан бичгийн хавсралт регистрийн картад******* нь оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, авто жолооч мэргэжилтэй, 1987 оноос эхлэн ******* аймгийн ханын *******ын үйлдвэрт жолооч ажилтай гэжээ.
2.5. Гэрчийн мэдүүлэг:
Гэрч мэдүүлэгт: Би 1964 онд ******* аймгийн Мөст суманд төрсөн. 1972-1980 онд ******* аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийг төгссөн. 1980- онд ******* аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд онд цэргийн албанд татагдаж 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргийн алба хааж байх хугацаандаа Улс төрийн сургуульд сурч төгссөн. 1985 оны 08 дугаар сарын сүүлээр ******* аймгийн Ханын *******ын үйлдвэрийн үйлдвэрийн даргаар томилогдсон. ******* аймгийн Ханын *******ын үйлдвэрт ажиллаж байхдаа эвлэлийн үүрийн дарга, бригадын шатаах цехийн мастер зэрэг ажлуудыг хийж байсан. Би 1985-1995 он хүртэл тасралтгүй ажилласан.
Г.******* нь ******* аймгийн Ханын *******ын үйлдвэрт 1986 онд ажилд орж байсан. Тухайн үед гэр бүл болоогүй цэргээс ирсэн залуу байсан. Тухайн үед байгууллагын аварга ажилтан болж байсан. Хамгийн сүүлд 3793 улсын дугаартай чиргүүлтэй Зил-130 машин барьж байсан. Би хамт ажиллаж байсан учраас тухайн үед ажиллаж байсныг нь сайн мэдэж байна. Зил-130 машинаараа нүүрс тээвэрлэдэг байсан. Тухайн үед ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, баярын бичиг, диплом, цэргийн алба хаасан лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Г.******* нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ханын *******ын үйлдвэрт жолооч-оор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Г.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус тус ханган шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Г.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Хүсэлт гаргагч Г.******* нь ******* аймаг дахь *******ийн удирдах газраас ******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр*******т олгосон ******* дугаар хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн байна.
Тодруулбал уг хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан өөрийн нэрээс бусад мэдээлэл нь хүсэлт гаргагч Г.*******ын хувийн мэдээлэлтэй бүрэн тохирч, хоорондоо харилцан зөрүүгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтад эрх олгосон ямар нэгэн баримт бичиг/иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх-ийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хүсэлт гаргагч Г.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Г.*******ыг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрт ажилтны нэрийг Г.Ууганбаатар гэж бичсэний улмаас ажиллаж байсан байдал, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Г.*******т үүссэн байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Г.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Баажынхан овгийн******* *******ыг ******* аймаг дахь *******ийн удирдах газраас ******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр*******т олгосон ******* дугаар хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч******* овгийн******* *******ыг 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ханын *******ын үйлдвэрт жолооч-оор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Г.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ