2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01924

 

 

 

 

 

 

 

2025 03 11 191/ШШ2025/01924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Д.М /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:тоот хаягт оршин суух,Л.Д /регистрийн дугаар /,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Т.С. /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 415,533,300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,

талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О,

Хариуцагч Л.*******ын өмгөөлөгч Б.Т

Хариуцагч Т. өмгөөлөгч З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Т.Сонин-Эрдэнэ нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч Г.ын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Л.*******тай 1678 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгчийн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Морин тойруулга, наадамчдын талбай /17101/ хотхон архивчдын гудамж 981/23 тоот хаягт байрлах 343.11мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Талууд мөн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 0079 дугаар Зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1678 дугаар Зээлийн гэрээний барьцаанд байгаа эд хөрөнгийг нэмж барьцаалсан болно.

Л.******* нь дээрх хоёр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна, барьцааны зүйлийг сольж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Морин тойруулга, наадамчдын талбай /17101// хотхон архивчдын гудамж 981/23 тоот хаягт байрлах 343.11 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 0745 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг өмчлөгч Т.Сонин-Эрдэнэтэй байгуулж, дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. тоотод байршилтай 85 м.кв талбайтай амины орон сууц 

2.  байршилтай 170 м.кв талбайтай амины орон сууц /

3.  байршилтай 85 м.кв талбайтай амины орон сууц зэрэг болно.

Д.*******, Л.******* нар 2023.08.26-ны өдөр тооцоо нийлж, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1678 дугаар зээлийн гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 0079 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдсэн хүү болон алдангийг, 2023.10.23-ны өдөр, 2023.11.25-ны өдөр тус тус тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1678 дугаар зээлийн гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 0079 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдсэн хүү, алданги нийлээд 42,133,300 төгрөг болсныг баталгаажуулсан.

Хариуцагч Л.*******аас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна.

Иймд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1678 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 200,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 0079 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 80,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөг,

2023.08.26-ны өдөр, 2023.10.23-ны өдөр, 2023.11.25-ны өдөр тус тус тооцоо нийлсэн актын дагуу төлөх ёстой хүү болон алданги 42,133,300 төгрөг,

Зээлийн 1678 дугаар гэрээний алдангид 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1678 дугаар зээлийн гэрээнд хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт үйлдсэн өдөр болох 2023.11.25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.01.29-ний өдрийг хүртэлх алданги 87,000,000 төгрөг /нэг өдрийн алданги 1,000,000 төгрөг, 87 хоног/,

Зээлийн 0079 дугаар гэрээний хүү: 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 0079 дугаар зээлийн гэрээнд хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт үйлдсэн өдөр болох 2023.11.25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.01.29-ний өдрийг хүртэл 2 сарын хүүд 6,400,000 төгрөг /1 сарын хүү 3,200,000 төгрөг/

Талуудын хооронд байгуулагдсан 2 удаагийн зээлийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хууль батлагдсанаас хойш хуулийн хэрэгжих хугацаанд болон мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн заалтад хамаарахгүй юм. Зээлийн гэрээнд хүү тооцсон нь ашиг олох зорилготой бус бөгөөд нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүйгээр зээлийн гэрээнд талууд хэлэлцэн тохиролцож, хүү тооцсон болгоныг ашиг гэж тогтоогоод байвал хуульд заасан хүү гэдэг утгаа алдана. Мөн зээлийн хүү бол тухайн зээлийг ашигласны хариу төлбөр болохоос ашиг биш юм.

Иймд хариуцагч Л.*******аас 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 280,000,000 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрийг хүртэлх хүү, алданги 42,133,300 төгрөг,

2023.11.25-ны өдрөөс хойших 1678 дугаар зээлийн гэрээний алданги 87,000,000 төгрөг, 0079 дугаар зээлийн гэрээний хүү 6,400,000 төгрөг, нийт 415,533,300 төгрөг гаргуулж, тэрээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Т.Сонин-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.*******ын өмгөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг. Д.******* болон Л.******* нарын хооронд 2022.09.21-ний өдөр 200,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүү төлөх, 2023.01.16-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2023.01.16-ны өдөр хүү төлөхөөр тохиролцож байгуулсан 0079 тоот гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг олох зорилготой, өмнөх зээлийн гэрээгээр хүү тогтоосон мөртлөө дараагийн удаа байгуулагдсан зээлийн гэрээнд давтан хүү тооцохоор зээлийн гэрээ байгуулсныг ашиг олох зорилготой гэж үзэж байна.

Нэгэнт хуульд нийцэхгүй тул энэ гэрээгээр хүү, алданги төлөх үндэслэлгүй, зөвхөн 80,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.

2022.09.21-ний өдрийн зээлийн гэрээний тухайд талууд тооцоо нийлж, акт үйлдсэн байх боловч 42,133,300 төгрөгийн алданги нь 2 зээлийн гэрээний алданги, эсвэл 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд тооцсон алданги гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд гэрээний дагуу хүүд 36,000,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөг төлсөн тул хүүд 16,000,000 төгрөгийг төлөх бөгөөд энэхүү гэрээний хувьд тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийг зөвшөөрнө гэв.

 

3. Хариуцагч Т. өмгөөлөгч З. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 415,533,300 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т. хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Шаардлага гаргаагүй байхад Шууд барьцаагаар хангуулах шаардлага байхгүй учраас нэхэмжлэлд тайлбар өгөөгүй юм. Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэл, шаардлага нь тодорхойгүй гэж үзэж байна.

Иймд Т. зүгээс зээлийн гэрээний үүргийг барьцаагаар хангуулах хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хариуцагч Т.Сонин-Эрдэнэ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч З. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т.Сонин-Эрдэнэ нь Д.*******, Л.******* нартай өр зээл болон санхүүгийн хувьд хамааралтай ойр дотны хүмүүс биш юм.

2023 оны 4 сарын 21-нд Л.******* нь миний барьцаанд тавьсан байсан үл хөдлөх хөрөнгийг хүн худалдаж авахаар болсон чи түр хугацаанд үл хөдлөх өөрийн хөрөнгөө нэрийг нь зээлж байгаач би өөрийн хөрөнгөө зарж барьцаагаа чөлөөлчихөөд 7 хоногийн дотор чөлөөлөөд өгнө, би итгэсэн энэ байдлыг Д.******* ч мэдэж байсан, надад хэзээ авсан хэдэн төгрөгний зээлийн барьцаанд тавих тухай энэ хоёр хүн огт яриагүй, тийм зээлийн гэрээнд би огт оролцоогүй.

Гэтэл миний захиалгыг нь аваад барьж дуусаад захиалагч нарт хүлээлгэж өгөх ёстой байсан байрыг 2023 оны 4 сарын 28-нд чөлөөлөөд өгнө гэж 7 хоногийн хугацаатай гэж тохиролцсон мөртлөө одоог хүртэл миний од байршилтай 85 мкв талбайтай амины орон сууц   байршилтай 170 мкв талбайтай амины орон сууц,  байршилтай 85 мкв талбайтай амины орон сууц, зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг суллаж өгөхгүй байна.

Захиалагч нар нь байраа хүлээж авах хугацаа нь өнгөрсөн, захиалагч нар надаас байраа нэхэж байгаа гэтэл зээлийн гэрээтэй огт хамааралгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн, түр хугацаанд, үнэн санаанаасаа бус хийсэн хэлцэл байдаг, тодруулбал 2023 оны 1 сарын 16-ны өдөр хийгдсэн гэх энэ гэрээг хийхэд би угаасаа байгаагүй. Энэ зээлийн гэрээний барьцаанд тавьж байгаа гэдгийг Д.*******, Л.******* нар надад хэлээгүй, харин түр хугацаанд л хаягийг нь ашиглачихаад 7 хоногтоо буцаагаад өгнө гэж худлаа ярьж, миний хөрөнгийг бичсэн. Надад хүлээх ямар ч хариуцлага үр дүн байхгүй гэж ойлгуулсан, тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж намайг хуурч мэхэлж хйисэн хэлцэл гэдэг нь тодорхой байдаг.

2023.01.16-ны өдрийн гэрээний үүрэг 80,000,000 төгрөг байхад Т. өмчлөлийн 280,000,000 төгрөгийн үнэ бүхий барьцаанд тавьж, Л.******* өөрийнхөө 1,5 тэрбум төгрөгний эд хөрөнгө барьцаалсан байтал түүнийг сольсон байдаг.

Үүнээс үзэхэд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-т заасныг зөрчсөн, зээлийн гэрээний үүрэгт 5 дахин өндөр үнэтэй эд хөрөнгө барьцаалсан нь Иргэний хуулийн ерөнхий зарчимд нийцэхгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зээлийн гэрээ байгуулагдахад Т.Сонин-Эрдэнэ огт байгаагүй, оролцоогүй. Гол нь энэ 2 хүний хооронд хийгдсэн зээлийн гэрээг мэдэхгүй, бодит байдалтай огт нийцэхгүй гэрээ байдаг.

Иймд 2023 оны 4 сарын 21-ний өдрийн Д.*******, Т.Сонин-Эрдэнэ нарын дунд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч Д. итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг өмгөөлөгч Г.ын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т., талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, дараа нь 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийг Л.*******ын 1,500,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Энэхүү барьцааны зүйлийг солих хүсэлтийг Л.******* гаргасны үндсэн дээр барьцаа хөрөнгийг чөлөөлж, Т. өмчлөлийн, 260,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Дээрх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдахад Т.Сонин-Эрдэнэ өөрөө байсан, тэрээр нотариат дээр өөрөө байж гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс гадна нотариатч гэрээний ард талд гэрээнээс үүсэх үр дагаврыг тайлбарласан талаарх тэмдэглэл хийсэн. Түүнээс биш түүнийг байлцуулахгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр, хууль зөрчиж гэрээ байгуулаагүй, Т.Сонин-Эрдэнэ өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийг хийсэн, түүнчлэн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн зэргийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй юм.

Иймд Т. барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б. нь сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбарыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т., талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь Д.*******, Л.******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 0079 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

Гэтэл дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэсэн хууль зүйн агуулгаараа 80,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

.Нэхэмжлэгчээс ирүүлсэн:Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Мэндэлгэрээс 2024.01.23, 2024.11.01-ны өдөр Х.*******д олгосон итгэмжлэл, Д.******* болон Л.******* нарын хооронд 2022.09.21-ний өдөр байгуулагдсан 1678 тоот зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан 1679 тоот барьцааны гэрээ, 2023.01.16-ны өдөр байгуулагдсан 0079 тоот зээлийн болон 0080 тоот барьцааны гэрээ, Д.******* болон Т.Сонин-Эрдэнэ нарын хооронд 2023.04.21-ний өдөр байгуулагдсан 0745 тоот барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Д.******* болон Л.******* нарын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт, Х.******* болон өмгөөлөгч Г. нарын хооронд байгуулагдсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх 1-20, 93-94, 131-132/,

7б.Хариуцагч Т.Сонин-Эрдэнээс ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Сонин-Эрдэнээс 2024.06.05-ны өдөр Д.Нямгомбод олгосон итгэмжлэл, Д.Нямгомбо болон өмгөөлөгч Ш.Чанцал нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Нямгомбо болон өмгөөлөгч З. нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, / 1хх 31, 59, 79-80, 107-108, 122, 208-209, 2 хх 1/,

7в.Хариуцагч Л.*******аас ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн хуулбар, Л.*******аас 2024.06.06-ны өдөр Х.т олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.ын өмгөөлөгч Б.г оролцуулах хүсэлт /1хх 34, 58, 141/

7г. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн ажилтны илтгэх хуудас, үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны гэрээ бүртгэгдсэнтэй холбоотой баримтыг /хх 38-40, 226-248/ бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.*******, Т.Сонин-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 415,533,300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

хариуцагч Т.Сонин-Эрдэнэ эс зөвшөөрч, талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Шүүх, хариуцагч Т.Сонин-Эрдэнэд нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагч Л.*******д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардуулан өгч, зохигчийн эрх, үүрэг, нөлөөлийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудтай тус тус танилцуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2024.04.11, 2024.04.26-ны өдөр шүүхэд, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2025.03.11-ний өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон. /хх 21, 33, 37, 219/

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2022.09.21, 2023.01.16-ны өдөр хүү, алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээний дагуу 200,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийг Л.*******ын өмчлөлд шилжүүлөн өгсөн, 20,000,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 280,000,000 төгрөг, тооцоо нийлсэн өдрийг хүртэлх хугацааны хүү, алданги 42,133,300 төгрөг, 2023.11.25-ны өдрөөс хойших 1678 тоот гэрээний алданги 87,000,000 төгрөг, 0079 тоот гэрээний хүү 6,400,000 төгрөг, нийт 415,533,300 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Т.Сонин-Эрдэнэтэй байгуулсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан гэж,

Хариуцагч Л.*******ын өмгөөлөгч татгалзлаа талуудын хооронд 2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасантай нийцээгүй, үндсэн зээл 80,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй, тооцоо нийлсэн актын 42,133,300 төгрөгийн алданги аль гэрээнийх болох нь тодорхойгүй гэж,

Хариуцагч Т. өмгөөлөгч татгалзлаа үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргаагүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд дараах гэрээ байгуулагдсан байна. Үүнд:

5а. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Д.*******, зээлдэгч Л.******* нарын хооронд 200,000,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон №1678 тоот зээлийн гэрээ,

5б. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлдүүлэгч Д.*******, зээлдэгч Л.******* нарын хооронд 80,000,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон №0079 тоот зээлийн гэрээ,

5в. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барьцаалагч Д.*******, барьцаалуулагч Л.******* нарын хооронд №1679 тоот барьцааны гэрээ,

5г. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр барьцаалагч Д.*******, барьцаалуулагч Л.******* нарын хооронд №0080 тоот барьцааны гэрээ,

5д. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр барьцаалагч Д.*******, барьцаалуулагч Т.Сонин-Эрдэнэ нарын хооронд №0745 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. /хх 7-15/

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т:Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

6а. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

6б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.******* нь 2022.09.21-ний өдөр 200,000,000 төгрөг, 2023.01.16-ны өдөр 80,000,000 төгрөгийг хариуцагч Л.*******ын өмчлөлд шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх 9,12/

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

 

Энэхүү өөрчлөлт нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хуульд орсон байгаагаас үзэхэд талууд 2023.01.16-ны өдрийн зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байгааг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, тодруулбал гэрээгээр ашиг олох зорилгоор хүү тогтоосон гэж үзэх боломжгүй, нэг удаагийн шинжтэй гэж үзэхээр байна.

 

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байх ба талуудын хооронд 2022.09.21-ний өдөр байгуулагдсан 200,000,000 төгрөгийн, 2023.01.16-ны өдөр байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус бүрт хүү төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон.

 

9.Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан №1678 тоот 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

9а. Энэхүү гэрээгээр 200,000,000 төгрөгийг, 2023.02.21-ний өдөр хүртэл, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хариуцагч Л.******* нь сар бүрийн 21-ний өдөр хүүг, үндсэн зээлийг 1 сарын хүүгийн хамт 2022.02.21-ний өдөр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, тэрээр хугацааны эцэст үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү болох 36,000,000 төгрөг, нийт 236,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөх үүрэг хүлээсэн байх ба тэрээр гэрээний үүрэгт 2023.10.05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023.11.12-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг төлсөн. /хх 20/

 

9б. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2022.09.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч Л.******* хүүд 36,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч түүний гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 20,000,000 төгрөгийг үндсэн зээл 200,000,000 төгрөгөөс хасч тооцон, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Л.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөг, хүү 36,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн шаардсан алданги 87,000,000 төгрөг, нийт 303,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

10.Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан №0079 тоот 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

10а. Талууд 80,000,000 төгрөгийг, 2024.01.16-ны өдөр хүртэл, 12 сарын хугацаатай, хариуцагч Л.******* нь сар бүрийн 16-ны өдөр хүүг, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, тэрээр үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 38,400,000 төгрөг, нийт 118,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөх үүрэг хүлээсэн, тэрээр гэрээний үүрэгт төлбөр төлсөн талаарх баримт ирүүлээгүй. /хх 10/

 

10б. Талууд 2023.08.26, 2023.10.23-ны өдөр Тооцоо нийлсэн акт гэх баримтад 2 зээлийн гэрээний хүү, алдангийн талаар тусгасан байх ба агуулгаас үзэхэд 2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024.01.16-ны өдөр дуусгавар болохоос өмнө гэрээний хариуцлага болох алданги тооцсон нь үндэслэлгүй. /хх 19-20/

 

10в. Үүнээс үзэхэд талуудын хооронд 2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Л.******* биелүүлээгүй байх тул гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн шаардсан 2 сарын хүү 6,400,000 төгрөг, гэрээний хугацаа дуусгавар болсон 2024.01.16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.02.20-ны өдөр хүртэлх хугацааны алданги 14,000,000 төгрөг, нийт 100,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй./80,000,000*0,5%=400,000*35хоног=14,000,000/

 

11.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

11а. Зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар Д.*******, Л.******* нар 2023.04.21-ний өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай №0744 тоот гэрээгээр Л.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, харин Д.*******,Т.Сонин-Эрдэнэ нарын хооронд 2023.04.21-ний өдөр байгуулагдсан №0745 тоот барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

11б. Д.*******, Т.Сонин-Эрдэнэ нар 2023.01.16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2023.04.21-ний өдрийн №0745 тоот барьцааны гэрээгээр, Т. өмчлөлийн,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийндугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 170 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хх 13-18/

 

11в. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

11г.Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №0745 тоот Барьцааны гэрээ-г бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

11д. Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл, Д.*******, Т.Сонин-Эрдэнэ нарын хооронд 2023.04.21-ний өдөр байгуулагдсан №0745 тоот барьцааны гэрээгээр, Т. өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр Д.*******, Л.******* нарын хооронд 2023.01.16-ны өдөр байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгосон нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

12. Иймд хариуцагч Л.*******аас 2022.09.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөг, хүү 36,000,000 төгрөг, алданги 87,000,000 төгрөг, нийт 303,000,000 төгрөг,

2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, 2 сарын хүү 6,400,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 100,400,000 төгрөг, дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 403,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мэндэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,133,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

13. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана. Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Л.******* нь 2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 100,400,000 төгрөгийг төлөх үүргийг сайн дураар эс биелүүлбэл уг гэрээний үүрэгт барьцаалсан Т. өмчлөлийн,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Х, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 170 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

14. Т.Сонин-Эрдэнэ нь талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, энэхүү шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-т заасантай нийцээгүй гэж тайлбарласныг хариуцагч Л.*******ын өмгөөлөгч дэмжиж, нэхэмжлэгч гэрээ хуульд нийцсэн гэж маргасан.

 

15. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, Д.*******, Т.Сонин-Эрдэнэ нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан №0745 тоот барьцааны гэрээгээр Д.*******, Л.******* нарын хооронд 2023.01.16-ний өдөр байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгохоор тохиролцжээ.

 

15а. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар, талуудын гаргасан мэдүүлэг, тэдний хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг үндэслэн Л.*******тай байгуулсан барьцааны гэрээний зүйлийг Т.Сонин-Эрдэнэтэй байгуулсан барьцааны зүйлээр сольж бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

15б.Энэхүү тогтоогдож буй үйл баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.3хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн.

 

Тодруулбал талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдсэн, уг баримтад гарын үсэг зурсан, хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн, ийнхүү гэрчлүүлсэн хэлцлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

 

15в.Үүнээс үзэхэд Д.*******, Т.Сонин-Эрдэнэ нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т заасан шаардлага хангасан байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

16. Иймд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Л.******* нарт холбогдох, талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 170 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Т. сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2,174,950 төгрөг, хариуцагч Т.Сонин-Эрдэнээс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,305,817 төгрөг, хариуцагч Т. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

18. Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд, тэдний өмгөөлөгч нарыг байлцуулан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******аас 2022.09.21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 303,000,000 төгрөг, 2023.01.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 100,400,000 төгрөг, нийт 403,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,133,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.******* нь 2023.01.16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 100,400,000 төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т. өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 170 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Л.******* нарт холбогдох, талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 85 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэнхаягт байршилтай, 170 мкв талбайтай, Аялал жуулчлал, АОС зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хариуцагч Т. сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/19159 дугаар захирамжийн 3 дах заалтаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2,174,950 төгрөг, хариуцагч Т.Сонин-Эрдэнээс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,305,817 төгрөг, хариуцагч Т. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ