| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00461/И |
| Дугаар | 319/ШШ2025/00507 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 319/ШШ2025/00507
2025 07 29 3*******9/ШШ2025/00507
Монгол улсын нэрийн өмнөөс
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн Их булан 30 гудамжны 4 тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* багт оршин суух, Боржигон овгийн ******* холбогдох автомашины үнийн зөрүү *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч В.Мөнхжаргал нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч А.Береке нь “Үнэ төлөх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр автомашины үнийн зөрүү *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч В.Мөнхжаргал нь “Биет байдлын доголтой тээврийн хэрэгсэл шилжүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
2. Зохигчийн тайлбараас үзэхэд 2025 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч А.Береке нь улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг хариуцагч В.Мөнхжаргалын өмчлөлд, хариуцагч В.Мөнхжаргал нь улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Берекегийн өмчлөлд тус тус шилжүүлжээ. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.******* дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Учир нь арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.
3. Арилжааны гэрээгээр талууд тээврийн хэрэгслийг харилцан шилжүүлэхдээ үнийн зөрүү *******,*******,******* төгрөгийг хариуцагч В.Мөнхжаргал нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Берекед төлөх үүрэг хүлээсэн нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч А.Берекегээс нотлох баримтаар гарган өгсөн хариуцагч В.Мөнхжаргалын гарын үсэг бүхий бичигт “Үнийн зөрүү *******,*******,******* төгрөгийг 2050 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгнө” гэжээ.
Уг бичмэл нотлох баримтад огноог автомашины үнийн зөрүү төлөх огноог “2025 он” гэж бичихдээ “2050 он” гэж андуурсан болохыг харилцан хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэргийн оролцогч шүүх хуралдаанд тайлбарласан.
Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.******* дэх хэсэгт “Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж заасны дагуу автомашины үнийн зөрүү *******,*******,******* төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4. Хариуцагч В.Мөнхжаргал нь нэхэмжлэгч А.Берекегээс шилжүүлсэн “ улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл нь мотор муутай буюу биет байдлын доголдолтой байсан” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэжээ.
“Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.******* дэх хэсэгт заажээ.
Хэрэв арилжааны гэрээний зүйл биет байдлын доголдолтой гэж үзвэл хариуцагч В.Мөнхжаргал нь нэхэмжлэгч А.Берекед холбогдуулан энэхүү иргэний хэргээс тусдаа хуулийн дээрх хэсэгт заасан шаардлагыг бие даасан нэхэмжлэлээр гаргах боломжтой.
5. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно” гэжээ.
Гэвч хариуцагч В.Мөнхжаргал нь хуулийн дээрх хэсэгт заасан хугацаанд багтаан нэхэмжлэгч А.Берекед холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул арилжааны гэрээний зүйл биет байдлын доголдолтой гэх түүний тайлбарыг шүүх энэхүү иргэний хэрэгтэй хамтруулан хянан шийдвэрлэх боломжгүйг тэмдэглэж байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч А.Берекегийн хариуцагч В.Мөнхжжаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Берекед олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.*******, 759.2 дахь хэсэг, **************5 дугаар зүйлийн **************5.2.******* дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.*******, 275 дугаар зүйлийн 275.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч В.Мөнхжаргалаас тээврийн хэрэгслийн үнийн зөрүү *******,*******,******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Берекед олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Берекегийн хариуцагч В.Мөнхжжаргалд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Берекед олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75************** дүгээр зүйлийн 75**************.******* дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ