Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00509

 

 

 

 

 

 

2025           08               01                                         319/ШШ2025/00509

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн 1 дүгээр хороолол ******* дугаар байрны ******* тоотод  оршин суух, ******* овгийн************** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн Жаргалан сумын багт оршин байрлах, “******* аймгийн ”-т холбогдох оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Д.Нямдорж нь ******* аймгийн сумын Засаг Даргын Тамгын Газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад ******* аймгийн Боловсрол, соёл шинжлэх ухааны т шилжин ажилласан.

Боловсрол, соёл шинжлэх ухааны газрын даргын оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, улмаар оны10 дугаар сарын 16-ны өдрийн тоот тушаалаар төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл түр томилогдсон.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* аймгийн нь нэхэмжлэгч Д.Нямдоржийн  үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул Д.Нямдоржийн нэхэмжлэлтэй “******* аймгийн ”-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, уг хэсгийн 41.1.5 дахь заалтад “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Нямдоржийн хариуцагч “******* аймгийн боловсролын ”-т холбогдох гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Иймд хариуцагч “******* аймгийн боловсролын ”-т холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Нямдоржид олгов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч “******* аймгийн ”-аас  улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* аймгийн боловсролын ” нь нэхэмжлэгч Д.Нямдоржийн   оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч “******* аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургууль”-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Нямдоржид олгож, хариуцагч “******* аймгийн ”-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ