Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00517

 

 

 

 

 

 

2025           08               01                                         319/ШШ2025/00517

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, 1 дүгээр хороо, гудамж-28, ******* цогцолборт оршин байрлах, “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* багийн 2 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* холбогдох

Зээл *******, төгрөг, хүү 305,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,095 төгрөг, нийт *******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б.Солонго нь “Мобифинанс ББСБ”-ийн зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 сарын 19-ний өдөр 900, төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй зээлээр авсан боловч зээл, хүүг хугацаанд нь төлж барагдуулаагүй.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.Солонго нь нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн зээл *******, төгрөг, хүү 305,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,095 төгрөг, нийт *******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Солонгод холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.Солонгод холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Солонгоос 13,833 төгрөгийг, улсын орлогоос 13,833 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Солонго нь нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн зээл *******, төгрөг, хүү 305,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,095 төгрөг, нийт *******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.Солонгод холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Солонгоос 13,833 төгрөгийг, улсын орлогоос 13,833 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ