| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00429/И |
| Дугаар | 319/ШШ2025/00520 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 319/ШШ2025/00520
2025 08 01 1/ШШ2025/00520
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* суманд оршин байрлах “Гүнзэгэстэй” ХХК-ийн
Хариуцагч: ******* аймаг,******* сум, Буянт багийн 10 мянгат 17 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Хасаг овгийн *******ын д холбогдох
Шатахууны үнэ ,,5 төгрөг, алданги ,01,82 төгрөг, нийт ,,47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч О. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: О. нь “Гүнзэгэстэй” ХХК-тай 2024 оны 0 дугаар сарын 11-ний өдөр зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шатахуун худалдан авсан боловч үнээс ,,5 төгрөгийг төлөөгүй байна. Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги ,01,82 төгрөгийг нэхэмжилнэ.
2. Зохигчийн эвлэлийн гэрээний агуулга: Хариуцагч О. нь шатахууны үнэ ,,5 төгрөг, алданги ,01,82 төгрөг, нийт ,,47 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-д төлнө.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 2. дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Хариуцагч О. нь шатахууны үнэ ,,5 төгрөг, алданги ,01,82 төгрөг, нийт ,,47 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “Гүнзэгэстэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-ийн хариуцагч О.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О. нь шатахууны үнэ ,,5 төгрөг, алданги ,01,82 төгрөг, нийт ,,47 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-ийн хариуцагч О.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ