2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00945

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг би

 

   Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******  тоот хаягт оршин байрлах, ******* ХХК

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт оршин суух, *******ийн ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 25 34-66 дугаартай Уран бүтээлчтэй хийх гэрээг ******* овогтой ******* /РД: *******/-тэй 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан.

Тус гэрээгээр ******* ХХК буюу Боловсрол телевизийн уран бүтээл болох Аигли Улсын Banijay Rights Limited-ийн албан ёсны эрхтэйгээр Your face sound familiar нэвтрүүлгийг Боловсрол телевиз нь албан ёсны эрхтэйгээр Яг түүн шиг-2023 нэртэйгээр бүтээж, 10 дугаарт оролцогчоор хамтран ажиллах бөгөөд нийт гэрээний үнийн дүнг 10,000,000 төгрөг байхаар гэрээлж, харилцан ашигтай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

Хариуцагч Ч.*******д гэрээт ажлын нийт 10,000,000 төгрөгнөөс бэлнээр 7,000,000 бартераар хамтран ажиллагч байгууллагаас бараа авах эрх 2,000,000 төгрөгт, өөрийн уран бүтээлийн зар сурталчилгаа, клипийг түгээлгэх эрх 1,000,000 төгрөгт олгох нөхцөлтэй.

Гэрээний үүргээ Телевизээс биелүүлж, бэлэн мөнгөний төлбөрийг талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний үнийн дүнгийн 30%-ийг буюу 2,100,000 төгрөгийг хариуцагч Ч.*******ий Голомт банкны 3015104818 тоот дансанд шилжүүлсэн байдаг.

Гэтэл Хариуцагчийг Яг түүн шиг-2023 шоу нэвтрүүлгийн төлөвлөгөөний дагуу ажиллахыг гэрээнд заасны дагуу удаа дараа шаардах шаардлагатай болж, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан.

Жишээлбэл: -Телевизийн уран бүтээлийн албанаас Оролцогчийг дууны сонголтыг эцэслүүлэхээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 сарын 25-ны өдөр хийж гүйцэтгүүлэхээр олон удаагийн шаардлага тавьсан ч эцэслээгүй ;

-Мөн нийт оролцогчдын бэлтгэлээс удаа дараа хоцорсон ;

-Яг түүн шиг -2023 нэвтрүүлгийн промо зураг авалтыг зохион байгуулахад товлосон цагт хүрэлцэн ирээгүйн улмаас хариуцагч Ч.*******д зориулж, промо зураг авалтыг хамтран ажиллагчаас дахид зохион байгуулж гүйцэтгүүлэх болсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Телевиз нь аливаа уран бутээлийг бутээхдээ нарийн төлөвлөсний үндсэн дээр өөрийн эфирээр үзэгчдэд хүргэж байхаар зохицуулж, ажлаа төлөвлөн гүйцэтгэдэг. Гэвч бидний бүтээх гэж буй уран бүтээлд хариуцагч Ч.******* нь харилцаа хандлагын хувьд нэвтрүүлгийн баг хамт олон болон оролцогч нартай нийцгүй, нэвтрүүлгийн бэлтгэлийн өдрүүдэд ганцаараа байхгүй байгаагаас төлөвлөгөөт үйл ажиллагаануудыг хойшлуулах, мөн байгуулсан гэрээний 4.6, 4.13-т заасныг удаа дараагийн зөрчлийг үүсгэж байсан учир нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Хариуцагч Ч.******* нь бидэнтэй байгуулсан гэрээний зүйл болох бодитой үр дүн буюу шоу нэвтрүүлэг бүтээхэд хамтарч ажиллах байсан ч нэвтрүүлэгт оролцоогүйгээс үүдэж, бид тухайн оролцогчийг нөхөж, шинээр оролцох оролцогчийг шалгаруулж, нэвтрүүлэг бүтээх үйл явцыг дахин эхлүүлсэн зэрэг яаралтай шийдвэрлэх хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгэсэн. Хариуцагчаас бид шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг нэхэмжилж, удаа дараа холбоо барьж байсан боловч бидэнд өгнө гэсээр ямар нэгэн хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

Төлбөр нэхэмжилж байсан тухай мэдэгдлийг нэхэмжлэлд хавсаргасан.

Иргэний хуулийн 219.3-т зааснаар Хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан ч гэрээний төлбөрийг буцаан авах тухай шаардаж эхэлснээс хойш ямар нэгэн байдлаар төлөөгүй тул ...нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Бид нотлох баримтын шаардлагыг хангах үүднээс ******* ХХК-тай Ч.*******тэй байгуулсан гэрээг эх хувь, мөн гэрээний урьдчилгаа болгон шилжүүлсэн төлбөрийг эх хувиар өгөх боломжгүй мөн манай байгууллагын анхан шатны санхүүгийн баримт болдог тул нотариатаар баталгаажуулан нэхэмжлэлд хавсаргав.

Иймд бид Иргэний хуулийн 225, 226.1, 355.1 дэх заалтууд, гэрээний 5.1-т заасныг үндэслэн хариуцагч Ч.*******д олгосон гэрээний урьдчилгаа төлбөр 2,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ч.*******д холбогдуулан гэрээний дагуу 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,100,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 48,550 төгрөгөөс 24,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 24,275 төгрөгийг, хариуцагч Ч.*******ээс 24,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ