2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04780

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 191/ШШ2025/04780

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,тоот хаягт байрлах А, ******* /рд:,/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , байранд байрлах, О, ******* /рд:,/,

 

Хариуцагч: хаягт оршин суух, А.М /рд:/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух А.Г /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,734,974,994.07 төгрөг гар*******лах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хан*******лах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суухА.Г /рд:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 403,978,798 төгрөг гар*******лах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хан*******лах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг тус тус үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,

Хариуцагч О *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,

Хариуцагч О *******-ийн өмгөөлөгч бөгөөд хариуцагч А.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг, Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тайванбат нь өмгөөлөгч Х.Бямбасүрэнгийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Хариуцагч ******* ******* *******, А., А.Мөнх-Эрдэнэ нартай бай*******лсан зээлийн гэрээний хувьд:

- Хариуцагч "******* *******" *******, А.Мөнх-Эрдэнэ, А. нар нь 2018.08.29-ний өдөр 250,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

 

Зээлийн зориулалт нь Сүхбаатар дүүрэг, 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Реасе Apartment орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх зорилготой байсан. Одоо тус барилгын ажил хийгдээд дуусах шатандаа орсон, улсын комисс хүлээн авах шатандаа явж байгаа болно.

2018.08.29-ний өдрийн ЗГ-2018/50 тоот зээлийн гэрээтэй хамт 2018.8.29-ний өдрийн БГҮ-2018/50 "Баталгаат ипотекийн гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 13-р гудамж 398 тоот хаягт байршилтай 4000 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй Ү-2203018097, ГД-000652774 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 9-р хороонд байрлах 2229 м.кв талбайтай НТ- 1461502374, ГД-000740637 тоот орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаанд тавьж, улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний зүйл 250,000,000 төгрөгийг ******* ******* *******-ийн Хаан банкны 5447386126 тоот дансанд шилжүүлсэн.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний графикт заасан хугацаагаа удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Уг 3Г-2018/50 тоот гэрээний хүүнд 3,408,658 төгрөг төлсөн байдаг.

-2018.09.10-ны өдөр ЗГ-2018/50-1 тоот зээлийн гэрээг нэмэлтээр бай*******лж 150,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ гэрээтэй хамт 2018.8.29-ний өдрийн БГҮ-2018/50 тоот Баталгаат Ипотекийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа болно. Өмнөх зээлийн гэрээний хамт нийт 400,000,000 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2019.8.10-нд дуусахаар хугацааг тохирсон болно. Зээлийн3Г2018/50 тоот гэрээний бусад заалт баталгаа хэвээр үлдээсэн болно.

-Хариуцагч "******* *******" ******* болон А. нар нь 2019.05.29-ний өдөр 3Г-2018/50-2 тоот нэмэлт зээлийн гэрээ бай*******лж, 400,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 29,700,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөж, 370,300,000 төгрөгийн үндсэн зээл дээр нэмэлтээр 149,850,000 төгрөгийн зээл авч нийт зээлийн жэмжээ 520,150,000 төгрөг болсон.

Энэхүү гэрээг бай*******лах өдрөөр зээлдэгч өмнөх олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 19,700,000 төгрөг байгаа бөгөөд энэхүү хүүг зээлдэгчийн хүсэлтээр үндсэн зээл 520,150,000 төгрөг дээр нэмж 539,850,000 төгрөг болгож, хавсралт 2-р зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн да******* төлөхөөр тохиролцсон болно. 2018.09.10-ны өдрийн 3Г-201/50-1 зээлийн гэрээний нөхцөлд хугацааг 2020.01.10-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний бусад заалт хэвээр үлдээсэн болно.

 

ариуцагч нь 2019.8.21-ний өдөр 3Г2018/50-3 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр ЗГ-2018/50 тоот зээлийн гэрээгээр 250,000,000 төгрөг, ЗГ-2018/50-1 тоот зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөг, ЗГ-2018/50-2 тоот зээлийн гэрээгээр 149,850,000 төгрөг нийт манай банк бус санхүүгийн бай*******ллага 539,850,000 төгрөгийн зээлийг олгосон. Энэхүү гэрээг бай*******лах өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 528,000,000 төгрөг байсан бөгөөд 2019.8.21-ний гэрээнд нэмэлт оруулахад 182,000,000 төгрөгийг нэмж зээлж, үндсэн зээлийн хэмжээ нь нийт 710,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүгийн 40,000,000 төгрөгийг зээлдэгч үндсэн зээл дээр нэмүүлж, нийт 750,000,000 төгрөгийн үлдэгдлээр зээлийн гэрээний нэмэлт гэрээг бай*******лж гэрээний хугацаа 2020.04.20-ны өдрийг хүртэл сунгасан байна.

-№ЗГ-2018/50-3 тоот зээлийн гэрээн дээр тус өдөр /2019.8.21-ний өдөр/ No2018/50-3-1 тоот хавсралт гэрээгээр "******* ******* ******* ******* болон ******* ******* ******* нарын хооронд 210,000,000 төгрөгийн нэмэлт гэрээ бай*******лсан.

Уг зээлийн 105,000,000 төгрөгт Ниссан патрол Ү62 автомашиныг тооцож хариуцагчид шилжүүлэн өгсөн, үлдэгдэл 105,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Дээрх 210,000,000 төгрөгийн зээлийн гэрээний задаргаа нь 182,000,000 төгрөгийн зээлийг 2018/50-3 тоот гэрээгээр, 28,000,000 төгрөгийг 2019.8.21-нд олгосныг 2019.8.27-ний өдрийн ЗГ-2018/50-4-1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 23,500,000 төгрөгийг нэмж олгосон болохыг тусгасан.

-Тэгээд 2020.11.19-ний 3Г2018/50-4 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 750,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тусгагдсан.

Сүүлийн 2021.07.19-ний өдрийн 3Г-2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн3Г2018/50-5 тоот гэрээгээр үндсэн зээл 750,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 434,761,644 төгрөг /2020.01.20-ны өдрөөс 2021.07.19-ний өдрийг хүртэл хугацааны хүү бодогдсон/ болсон. Уг нэмэлт гэрээгээр гэрээний сүүлийн хугацааг 2022.07.01-ний өдрийг хүртэл сунгасан.

Зээлийн гэрээнүүдийн да******* үндсэн зээл болох нийт 801,500,000 төгрөг, үндсэн хүү 1,248,728,298 төгрөг /2019.8.21-нээс 2023.12.27-ны өдрийг хүртэл, жилийн нийт хүү 38,4 хувь/ нэмэгдүүлсэн хүү 233,454,325 төгрөг /2020.01.20- ны өдрөөс 2023.12.27-ны өдрийг хүртэл/ нийт 2,283,682,623 төгрөг болсон байна.

Дээрх зээлийн гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ, түүний дагалдах БИГ 2018/50 тоот гэрээний да******* барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 13-р гудамж 398 тоот хаягт байршилтай 4000 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй Ү-2203018097, ГД-000652774 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 9-р хороонд байрлах 2229 м.кв талбайтай НТ-1461502374, ГД-000740637 тоот орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд бүртгэлтэй байдаг. Зээлийн гэрээний хугацаа нь 2022.07.01-ний өдөр дууссан болно.

Хариуцагч нь зээлийн гэрээний да******* 541,200,000 төгрөгийг хүлээн авсан гэж маргаж байгаа боловч манай бүртгэлд гэрээний да******* 2018.08.29-ний өдөр 250,000,000 төгрөгийг банкаар, 2018.09.06-ны өдөр 2018/50-1 нэмэлт гэрээгээр 45,500,000 төгрөгийг, 14,500,000 төгрөгийг, 2018.09.10-ны өдөр 89,250,000 төгрөгийг банкаар тус тус нийт 150,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр авсан байна.

2019.05.28-ны өдөр 2018/50-2 тоот зээлийн гэрээний да******* 149,580,100 төгрөгийг кассаар, 2019.07.08-ны өдөр 2018/50-3 тоот зээлийн гэрээний да******* 40,000,000 төгрөгийг банкаар, 2019.08.22-ны өдөр 2018/50-3 тоот зээлийн гэрээний да******* 142,000,000 төгрөгийн 103,600,000 төгрөгийг банкаар, 37,000,000 төгрөгийг кассаар олгосон байна. Мөн нэмэлт зээлийн гэрээний да******* зарим нэг хүүг үндсэн зээл болгосон.

19,700,000 төгрөгийн хүүг 2019.05.28-ны өдөр 2018/50-2 тоот гэрээний да******* үндсэн зээлд тооцсон. 2019.08.22-ны өдөр 2018/50-3-1 тоот зээлийн гэрээний да******* 40,000,000 төгрөгийн хүүг үндсэн зээл болгосон.

Банк, кассаар нийт 731,850,000 төгрөгийг өгсөн. Үүнд 105,000,000 төгрөгийн үнэлгээтэй машины үнэ орсон байгаа. Энэ нь ******* ******* ******* болон нарын зээл, нийт зээлийн гэрээний да******* манайхаас 831,541,993 төгрөгийг олгосон. Үүнээс 30,041,993 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна.

Иймд хариуцагч "******* ******* *******, А. нараас 2018.8.29-ний өдрийн 3Г-2018/50 тоот зээлийн гэрээ, 20218.09.10-ны өдрийн 3Г-2018/50-1 тоот зээлийн гэрээ, 2019.05.29-ний өдрийн 3Г-2018/50-2 тоот зээлийн гэрээ, 2019.08.21-ний 3Г-2018/50-3 тоот зээлийн гэрээ, 2019.08.21-ний өдрийн 2018/50-3-1м тоот зээлийн гэрээ, 2019.08.27-ны өдрийн 3Г-2018/50- 4-1 тоот гэрээ, 2021.07.19-ний өдрийн 3Г2018/50-5 тоот гэрээнүүдийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 801,500,000 төгрөг, зээлийн хүү 1,933,474,994 төгрөг /2019.08.21-2025.03.21-ний өдөр хүртэлх хугацаанд бодогдсон хүү/, нийт 2,734,974,994.07 төгрөг гар*******лж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хан*******лж өгнө үү.

Хариуцагч А.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

2. Хариуцагч А.тай бай*******лсан зээлийн гэрээний хувьд:

А. нь 2021.07.06-ны өдөр тус *******-тай №ЗГ2084 дугаартай зээлийн гэрээ бай*******лж, 140,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Мөн өдрөө зээлийн гэрээний үүргийг хан*******лах зорилгоор баталгаат ипотекийн №БИГ2084 тоот гэрээг бай*******лан А.ын өмчлөлийн  тоотод байрлах 93.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсан.

Зээл болох 140,000,000 төгрөгийг данснаас гаргаж А.т бэлнээр өгсөн талаарх ******* ******* ******* *******-ийн зарлагын баримт хэрэгт авагдсан.

Гэтэл хариуцагч А. нь зээл авснаас хойш зээлийн график зөрчиж, хугацаандаа төлбөрөө төлөхгүй, байнга хугацаа хэтрүүлдэг байсан. Тухайлбал 2021.8.9 сарын төлбөр төлөөгүй, 2021.9.16-нд 3,000,000 төгрөг, 2021.10.25-нд 2,000,000 төгрөг, 2021.12.01-нд 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийн эргэн төлөлтийг төлсөн байдаг.

Тус зээлийн гэрээний 6 сарын хугацаа нь 2022.01.06-нд дуусах байсан бөгөөд 2021.12.06-ны өдөр No3Г2084-1 тоот нэмэлт гэрээ бай*******лж зээлийн гэрээний буцаан төлөх хугацааг 2022.7.01-ний өдөр хүртэл хугацаа сунгасан. Зээлийн гэрээний да******* баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгө хэвээр, зээлийн гэрээний бусад заалтууд хэвээр үлдээсэн болно.

Хариуцагч А. нь 2084 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлд заасны да******* гэрээний үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, эргэн төлөх хуваарийг байнга зөрчдөг байсан. "******* ******* *******" *******-ийн зүгээс зээлдэгчийг төлбөрөө төлөхийг утсаар байнга шаарддаг байсан боловч тэрээр төлбөрөө төлөхгүй манай санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулсаар ирсэн.

Иймд хариуцагч А.аас 2021.12.06-ны өдрийн №ЗГ2084-1 тоот зээлийн гэрээний төлбөрт 2025.03.17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 140,000,000 төгрөг, үндсэн хүү 209,979,454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,727,452 төгрөг, нийт 403,978,798 төгрөгийг А.аас гар*******лж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, ГД-000885189 гэрчилгээний дугаар, Ү-2206058416 тоот үл хөдлөхийн дугаартай, Дунжингарав гудамж 206/2 байр 53 тоот хаягт байршилтай 93,1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар хан*******лж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь өмгөөлөгч Л.ын хамт шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* ******* *******-тай манайх 8 зээлийн гэрээ бай*******лсан байдаг боловч эдгээр гэрээний да******* тодорхой хэмжээний мөнгийг дансаар, тодруулбал 5 удаагийн гүйлгээгээр 541,000,000 төгрөгийг бодитой хүлээн авсан. Түүнээс биш гэрээнд тусгагдсан мөнгийг хүлээж авч байгаагүй. Гэрээний үүрэгт үндсэн болон хүүгийн төлбөрт 226,068,149 төгрөгийг төлсөн. Гэтэл 2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид гарснаас зээлийн төлбөр төлөхөд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар манайхаас байнга очиж уулзаад, манайх төлбөрөө төлж чадахгүй байдалд байна гэдгээ мэдэгддэг байсан, тухайн үед захирлууд уулзаад төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцож байсан.

Зээлийн гэрээний үүрэгт 2018-2019 оны хооронд 226,068,149 төгрөгийг үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлсөн. Барилгын төсөв нь захиалагч нарын төлбөрөөс буцаагаад зээлээ төлнө гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч цар тахалтай холбоотой захиалагч нар, аж ахуйн нэгж гээд бүгд төлбөр төлөхөө болвж, төлөлтөө зогсоосон.

Энэ талаар манай захирал, миний бие болон танай ажилтан н.Хосбаяртай зээлийн төлбөр төлөх боломжгүйд хүрсэн талаар уулзаж байсан. Тэгэхэд эдний зүгээс төлөх боломжгүй байгаа талаарх албан бичгээ явуулчих гэсний да******* нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг сунгах боломжтой гэсэн саналыг бидэнд тавьснаар захирлууд хоорондоо ярилцаад гэрээг сунгаад явцгаасан. Гэвч зээлийн гэрээнд тусгагдсан зээлийг бүгдийг нь олгож байгаагүй. Зээлийн төлбөрийг төлж чадахгүй байх хугацаандаа 2 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зээлдэгчид санал болгож байсан. Ийнхүү ярилцаж байх үедээ байрны захиалгын гэрээ хийх гэж хүртэл байгаад больсон тохиолдол бий.

Манайх анх барилгыг 12 тэрбумын төсөвтэй эхэлж байсан, одоо бол 25 тэрбумын төсөвт хүрсэн, бид ашиг олоогүй, маш их хэмжээний алдагдал хүлээсэн.

Иргэний хуулийн 451, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны да******* талуудын хооронд бодитоор 541,200,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг үүссэн байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Анх 2018.08.29-ний өдөр бай*******лагдсан зээлийн гэрээний 3.1.6-т ******* ******* *******-ийн хэрэгжүүлж байгаа Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх төсөлд хөрөнгө оруулах зориулалтаар олгогдсон. Шүүхэд барилгыг анх төсөвлөсөн хөрөнгө нь одоогоор ямар үнийн дүнтэй болсон талаарх баримтыг гаргаж өгсөн боловч хэрэгт хамааралгүй гээд хүлээн авахаас татгалзсан. Уг нь зээлийн гэрээний зориулалт өөрчлөгдөх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.

2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 дугаартай гэрээгээр дансаар 248,570,000 төгрөг, 2018.09.10-ны өдөр 45,500,000 төгрөг, 14,500,000 төгрөг, 89,200,000 төгрөг, нийт 149,500,750 төгрөг орж ирсэн.

Дараа нь 2019.05.29-ний өдөр ЗГ2018/50-2 дугаартай гэрээ бай*******лагдаж, гэрээгээр 149,850,000 төгрөг олгох ёстой байснаас 39,600,000 төгрөг,

2019.08.21-ний өдөр ЗГ2018/50-3 дугаартай нэмэлт гэрээ бай*******лагдаж, гэрээгээр 182,000,000 төгрөг олгох ёстой байтал 103,600,000 төгрөг,

Тухайн өдрөө дахин нэмэлт өөрчлөлт оруулаад, 2018.08.21-ний өдөр 2018/50-3-1 зээлийн гэрээний хавсралт гэрээ бай*******лагдаж, гэрээгээр 210,000,000 төгрөг олгох байснаас 105,000,000 төгрөгийн үнэлгээтэй Ниссан патрол маркийн машин өгсөн, мөнгө орж ирээгүй байдаг. Уг Ниссан патрол маркийн машиныг авсантай маргаан байхгүй.

Ингээд бидний зүгээс 2019.08.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ тус бүрт холбогдох хууль тогтоомжийн да******* зээл олгосон гэж үзэхгүй байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны да******* зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын да******* тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Тус хуулиар банкны зээлийг мөнгөн хөрөнгөөр олгох ёстой байсан байтал тодорхой эд хөрөнгөөр зээл олгох зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 20.2.2-т мөнгөн тэмдэгтийн төрөл гээд зааснаас үзэхэд банк болон банк бус санхүүгийн бай*******ллага эрх бүхий этгээдээс зээлийг олгохдоо тодорхой монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, эсвэл гадаад валютаар олгох ёстой.

Тийм учраас 2019.08.21-ний өдрийн 2018/50-3-1 тоот гэрээгээр нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй байна гэж үзэж байна. Нийт бэлэн мөнгө буюу хуульд нийцсэн шаардлагын да******* орж ирсэн мөнгө нь 541,200,000 төгрөг байгаа. Үүнээс нийт зээлийн гэрээний хугацаанд 226,068,149 төгрөгийг цар тахал гарахаас өмнө төлөгдсөн байдаг.

Бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх үед зээлийн эргэн төлөлтийг хэвийн, хуваарийн да******* төлж байсан бөгөөд гагцхүү цар тахал гарсантай холбоотой компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн цаг хугацаанд зээлийн гэрээний хугацааг сунгаж өөрчлөлт оруулж байсан ч зээлдүүлэгч нь бодитоор мөнгийг олгоогүй байдаг.

Ковидын нөхцөл байдлын үед буюу 2020.01 сараас 2021 оны 12 сар хүртэл хугацааны хүү тооцох шаардах эрх байхгүй, хэрэгт авагдсан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021.03.25-ны өдөр олгосон №02/132 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-ээр тогтоогдоно.

Ийм учраас 2018.08.29-ний өдрөөс 2022.07.01-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцох эрх нэхэмжлэгчид үүсч байгаа боловч Ковидын үеийн буюу 2020.03.01-2021.12.31-ний хүртэл хугацааны хүүг тооцох боломжгүй юм.

Талуудын хооронд бай*******лагдсан үндсэн гэрээний 8 дахь хэсэгт зээлийн гэрээг дуусгавар болгох нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Гэрээний 7.1-7.13-т гэрээний үүргийг зөрчсөнд тооцох нөхцлийг зааж өгсөн, эдгээрт заасан зөрчлийг удаа дараа гаргасан бол зээлдүүлэгч нь гэрээний 8.2.2-т зааснаар гэрээг дуусгавар болгох, цуцлахыг тодорхой зааж өгсөн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгө хангалттай гэдэг шалтгаанаар зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, нэмж хүү тооцсон байгааг зөвшөөрөхгүй.

Талууд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хан*******лахаар ипотекийн гэрээ бай*******лагдсан талаар маргахгүй боловч зээлийн гэрээний үнийн дүнд маргаж байгаа болно.

Гэхдээ талуудын хооронд 2018.08.29-ний өдөр бай*******лагдсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хан*******лахаар тохиролцсон барьцааны гэрээ хүчинтэй болохоос бусад сунгасан гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хан*******лахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2018.08.29-ний өдрөөс хойш олгосон зээлийн гэрээнүүдэд барьцаа хөрөнгө хамааралгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхаас гадна угаасаа барьцаа хөрөнгийн үнийг тогтоож өгсөн байтал уг хөрөнгөөс давсан үнийн дүнтэй гэрээг улсын бүртгэл хүлээж авахгүй, ийм гэрээг бүртгэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээл, хүүгийн төлбөрт 797,099,436 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон нэмэлт зээлийн гэрээний да******* үүргийн гүйцэтгэлийг хан*******лахыг зөвшөөрөхгүй.

Харин 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хан*******лах шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-тай 2021.07.06-ны өдөр А. нь №ЗГ2084 тоот зээлийн гэрээ бай*******лан 140,000,000 төгрөгийг хүлээн авсантай маргаан байхгүй. Уг зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөгийг төлсөн.

Тухайн үед ******* ******* *******-ийн менежер Ц.ийн, нэхэмжлэгч ************** ******* *******-аас компанийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийг хаах зорилгоор А. зээлийн гэрээ бай*******лсан байдаг.

Тухайн мөнгө нь мөн адил дээрх барилгын ажилд зарцуулагдсан бөгөөд бидний зүгээс гэрээ цуцлах мэдэгдлийг 2020 оны 3 сараас хойш хүргүүлж байсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 159,600,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Ш.Даваанямын иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын хооронд 2018.08.29-ний өдөр бай*******лагдсан №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээ, №БГҮ-2018/50 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2018.09.10-ны өдрийн №ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээ, 2019.05.29-ний өдрийн №ЗГ2018/50-2 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019.08.21-ний өдрийн №ЗГ201/50-3 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, Ш.Давааням, А. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.08.21-ний өдрийн №2018/50-3-1 тоот зээлийн гэрээний хавсралт гэрээ, 2019.08.27-ны өдрийн №ЗГ2018/50-4-1 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2020.11.19-ний өдрийн №ЗГ2018/50-4 тоот №ЗГ2015/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2021.07.19-ний өдрийн №ЗГ2018/50-4-3 тоот №ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2021.07.19-ний өдрийн №ЗГ2018/50-5 тоот №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019.08.22, 2019.07.08, 2018.08.29, 2018.09.06, 2018.09.06-ны өдрийн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, депозитын хуулга, зээл, хүүгийн тооцоолол, А.ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 хороо, Алтайн 13 гудамж, 398 тоот хаягт байршилтай, 4000 мкв талбайтай, 40 %-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, А.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.12.22-ны өдөр өмгөөлөгч Х.Бямбасүрэн, Р.Булгамаа, Г.Баярхүү нартай бай*******лсан хууль зүйн туслалцаа тухай гэрээ, ******* ******* *******-ийн 2018.08.22-ны өдрийн 18/190, 2020.03.06-ны өдрийн 20/33, 2020.04.30-ны өдрийн 20/81, 2021.05.27-ны өдрийн 21/87, 2021.12.23-ны өдрийн 21/124 тоот тоот албан бичиг, ******* ******* *******-д олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, А.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан татгалзал, 2024.04.08-ны өдөр Б.Тайванбатад олгосон итгэмжлэл, зээл, хүүгийн тооцоолол,

хариуцагч А.т холбогдох нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, А.ын зээл хүссэн хүсэлт, 2021.07.06-ны өдрийн №ЗГ2084 тоот зээлийн гэрээ, 2021.12.06-ны өдрийн №ЗГ2084-1 тоот №ЗГ2084 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2021.07.06-ны өдрийн №БИГ2084 тоот баталгаат ипотекийн гэрээ, зээлийн тооцоолол, Хаан банк ХК-ийн депозитын хуулга, А.ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058416 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж 206/2 байр, 53 тоот хаягт айршилтай, 93.1 мкв талбайтай, гурван өрөө, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.07.01-ний өдөр Б.Тайванбатад олгосон итгэмжлэл, 2021.07.07-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын барит, Хаан банк ХК-ийн зарлагын мэдүүлэг,

2019.08.21-ний өдрийн №ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээ, 2020.11.19-нйи өдрийн №ЗГ2018/50-4 тоот №ЗГ 2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2020.11.19-ний өдрийн №ЗГ2018/50-4-2 тоот №ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019.08.21-ний өдрийн №ЗГ2018/50-3 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ 2019.08.21-ний өдрийн 2018/50-3-1 тоот Зээлийн гэрээний хавсралт гэрээ 2019.05.29-ний өдрийн №ЗГ2018/50-2 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2018.08.29-ний өдрийн №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээ, 2018.08.29-ний өдрийн №БГҮ 2018/50 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2018.09.10-ны өдрийн №ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээ, 2018.05.26-ны өдрийн №БГҮ2018/50-1 тоот баталгаат ипүтекийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2018.08.14-ний өдрийн №ЗГ2018/46 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн тооцоолол, 2025.04.24-ний өдөр Б.Тайванбатад олгосон итгэмжлэл /1 хх 1-50, 73, 102, 113-116, 163-186, 214, 251, 2 хх 1-25, 36-45, 103/,

4б. Хариуцагч ******* ******* *******-иас ирүүлсэн: улсын бүртгэлийн гэрчилгээний болон А.ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.01.10-ны өдөр В.Цэвээндарьд олгосон итгэмжлэл, 2023.12.21-ний өдрийн 23/138 тоот албан бичиг, төлбөр төлөлтийн хуваарь, өмгөөлөгч Л.тай бай*******лсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025.04.08-ны өдөр В.Цэвэндарьд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025.04.28-ны өдөр Ц.т олгосон итгэмжлэл, зээлийн нэгдсэн дүгнэлт, зээлийн тооцооны хүснэгт, төлбөр шилжүүлсэн тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, дансны хуулга, /1 хх 54-55, 60, 125-129, 2 хх 34-35, 53, 55, 68-86, 105, 2хх 145-188/,

4в. Хариуцагч А.аас ирүүлсэн: 2024.04.22-ны өдөр О.Санчирт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024.04.29-ний өдөр М.Отгонбаярт олгосон итгэмжлэл, 2024.06.27-ны өдөр В.Цэвээндарьд олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Л.ыг оролцуулах хүсэлт, хариу тайлбар, 2025.05.27-ны өдөр Л.т олгосон итгэмжлэл /1 хх 106, 123-124, 196, 217,228,235, 2 хх 136/,

4г. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018097 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 398 тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай,95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны гэрээ бүртгэгдсэн талаарх баримт, үзлэг хийсэн тэмдэглэл, / 1хх 78, 85-99, 2хх 137-144/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

I. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* *******, А.Мөнх-Эрдэнэ, А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 801,500,000 төгрөг, хүү 1,248,728,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,454,325 төгрөг, нийт 2,283,682,623 төгрөг гар*******лах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хан*******лах тухай шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүүг 451,292,371.07 төгрөгөөр ихэсгэж, нийт 2,734,974,994.07 төгрөг болгож, хариуцагч А.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

II. Энэхүү хэрэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/25809 дугаар захирамжаар, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, А.т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 317,566,960.52 төгрөг гар*******лах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хан*******лах тухай иргэний хэргийг нэгтгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 86,411,837.6 төгрөгөөр ихэсгэж, нийт 403,978,798 төгрөг болгосон.

 

III.Хариуцагч ******* ******* *******, А. нар нэхэмжлэлийн шаардлагаас 797,099,436 төгрөгийг болон талуудын хооронд 2018.08.29-ний өдөр бай*******лагдсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хан*******лахыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагаас 159,600,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

IV. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

V. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* болон хариуцагч ******* ******* *******, А.Мөнх-Эрдэнэ, А. нарын хооронд бай*******лагдсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд:

1. Хэрэгт, талуудын хооронд бай*******лагдсан дараах зээлийн гэрээ авагдсан. Үүнд:

1.1. 2018.08.29-ний өдөр №ЗГ2018/50 дугаартай зээлийн гэрээгээр 250,000,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хөрөнгө оруулалт зориулалттай байх /СБД, 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Реасе Apartment орон сууцны барилга ажлыг санхүүжүүлэх/,

Мөн өдрийн №БГҮ-2018/50 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-ээр А.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн аягт байршилтай, 4000 мкв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Нийслэлийн С2229 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг 2018.08.29-ний өдрийн №ЗГ2018/50 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож бай*******лсан. /1 хх 17-22/

1.2. 2018.09.10-ны өдөр №ЗГ2018/50-1 дугаартай зээлийн гэрээгээр, зээлдэгчийн өмнөх зээлийн үлдэгдэл 250,000,000 төгрөг дээр нэмэлт зээл 150,000,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээ 400,000,000 төгрөг, гэрээ бай*******лах өдрийн байдлаар зээлийн хүүд 3,408,658 төгрөг төлсөн, өмнө олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 0 төгрөг, 2018.08.29-ний өдрийн №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний бусад заалт хэвээр үргэлжлэхээр тохиролцсон. /1хх 23/

1.3. 2019.05.29-ний өдөр №ЗГ2018/50-2 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлдэгчийн өмнөх зээлийн үлдэгдэл 370,300,000 төгрөг дээр нэмэлт зээл 149,850,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээ 520,150,000 төгрөг, гэрээ бай*******лах өдрийн байдлаар өмнө олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 19,700,000 төгрөгийг, 520,150,000 төгрөг дээр нэмж, нийт зээлийн хэмжээг 539,850,000 төгрөг болгож, хавсралт 2-т заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн да******* төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацааг 2020.01.10-ны өдөр хүртэл байх,

2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот зээлийн гэрээ, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээ болон 2018.08.29-ний өдрийн №БГҮ-2018/50 тоот Баталгаат ипотекийн гэрээ хэвээр мөрдөгдөнө.

Зээлийн гэрээ бай*******лах өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт нь үндсэн зээл 29,700,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 86,627,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 875,653 төгрөг тусгасан. /1хх 24/

1.4. 2019.08.21-ний өдөр №ЗГ2018/50-3 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 528,000,000 төгрөг дээр нэмэлт зээл 182,000,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээ 710,000,000 төгрөг, гэрээ бай*******лах өдрийн байдлаар өмнө олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг, үндсэн зээл 673,000,000 төгрөг дээр нэмж, нийт зээлийн хэмжээг 750,000,000 төгрөг болгож, хавсралт 2-т заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн да******* төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацааг 2020.04.20-ны өдөр хүртэл байх,

2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот зээлийн гэрээ, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээ, 2018.05.29-ний өдрийн ЗГ2018/50-2 тоот гэрээний бусад заалт хэвээр үргэлжлэх, 2018.08.29-ний өдрийн №БГҮ-2018/50 тоот Баталгаат ипотекийн гэрээ хэвээр мөрдөгдөх,

Зээлийн гэрээ бай*******лах өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт нь үндсэн зээл 21,850,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,226,091 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг тусгасан. /1хх 25/

 

1.5. 2019.08.21-ний өдөр №ЗГ2018/50-3-1 дугаартай Зээлийн гэрээний хавсралт гэрээ-ээр : Талуудын хооронд бай*******лсан ЗГ2018/50-3 тоот гэрээний да******* 210,000,000 төгрөгийн нэмэлт зээлийг олгохоор шийдвэрлэж, уг 210,000,000 төгрөгийг дараах байдлаар өгөхөөр тохиролцсон, Nissan Patrol Y 62 суудлын автомашиныг 105,000,000 төгрөгт тооцож өгөх, үлдэгдэл 105,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон. / 1 хх 27/

1.6. 2019.08.27-ны өдөр №ЗГ2018/50-4-1 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр : 2019.08.21-ний өдрийн ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчид 28,000,000 төгрөгийн зээл олгосон.

Зээл бай*******лах өдөр зээлийн үлдэгдэл 28,000,000 төгрөг дээр нэмэлт зээл 23,500,000 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээ 51,500,000 төгрөг болгож, өмнө олгосон зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 618,609 төгрөг байгааг хавсралт 2 т заасан хуваарийн эхний төлбөр дээр төлөх,

2018.08.14-ний өдрийн ЗГ2018/46 тоот зээлийн гэрээний заалт хэвээр үргэлжлэх, 2018.08.14-ны өдрийн №БГҮ-2018/46 тоот Баталгаат ипотекийн гэрээ хэвээр мөрдөгдөх,

Зээлийн гэрээ бай*******лах өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт нь үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг тусгасан. /1хх 28/

1.7. 2020.11.19-ний өдөр №ЗГ2018/50-4 дугаартай №ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр гэрээ бай*******лах өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 750,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 297,941,917 төгрөг, гэрээний хугацааг 2021.12.19-ний өдөр хүртэл байх,

2018.08.29-ний өдрийн БГҮ2018/50 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019.05.26-ны өдрийн БГҮ2018/50-1 тоот баталгаат ипотекийн гэрээ хэвээр үргэлжлэх, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 297,941,917 төгрөгийг буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. /1 хх 29/

1.8. 2021.07.19-ний өдөр №ЗГ2018/50-4-3 дугаартай ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр 2019.08.21-ний өдрийн ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчид 28,000,000 төгрөгийн зээл олгосон, 2019.08.27-ны өдрийн ЗГ2018/50-4-1 тоот нэмэлт зээлийн гэрээ бай*******лж, нийт 51,500,000 төгрөгийн зээл олгосон, гэрээ бай*******лах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 51,500,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 29,605,630 төгрөг,

зээлийн буцаан төлөх хуваарийг сунгахтай холбогдуулан ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээ, ЗГ2018/50-4-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, ЗГ2018/50-4-2 тоот нэмэлт зээлийн гэрээнний 3.1.5-т заасан хугацааг 2022.07.01-ний өдөр байх,

хамтран зээлдэгчээс Ш.Даваанямыг хасч, А.Мөнх-Эрдэнийг орлуулах, 2018.08.21-ний өдрийн ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээний заалт, 2018.08.29-ний өдрийн БГҮ2018/50 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019.05.26-ны өдрийн БГҮ2018/50-1 тоот баталгаат ипотекийн гэрээ хэвээр мөрдөгдөхөөр тусгасан. /1хх 30/

1.9. 2021.07.19-ний өдөр №ЗГ2018/50-5 дугаартай ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр 2019.08.21-ний өдрийн ЗГ2018/50-4 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 750,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 434,761,644 төгрөг, зээлийн гэрээний хугацааг 2022.07.01-нйи өдөр байх, 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний бусад заалт хэвээр үргэлжлэх, 2018.08.29-ний өдрийн БГҮ2018/50 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019.05.26-ны өдрийн БГҮ2018/50-1 тоот баталгаат ипотекийн гэрээ хэвээр үргэлжлэхээр тусгасан гэрээ тус тус бай*******лагдсан./1хх 31/

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд бай*******лагдсан зээлийн гэрээний да******* дансаар болон кассаар 731,850,000 төгрөгийн зээл олгосон, уг үнийн дүнд 105,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн үнэ орсон, үндсэн зээлд 30,041,993 төгрөг, хүүд 158,554,233.10 төгрөг тус тус төлсөн, зээлдэгч өөрийн хуримтлагдсан хүүг зөвшөөрсний үндсэн дээр гэрээ бай*******лагдаж, хүсэлтээр нь гэрээний хугацааг сунгасан, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ.... зээлийн гэрээ тус бүрт тусгагдсан зээлийг олгоогүй, 543,200,000 төгрөг хүлээн авсан, зээлийн гэрээний да******* мөнгөн хөрөнгө бус тээврийн хэрэгсэл олгосон, хуримтлагдсан хүүг зээл олгосон мэтээр гэрээ бай*******лж, ингэхдээ олгоогүй зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцэхгүй, гэрээний зориулалт нь барилгыг санхүүжүүлэх, Ковид цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнө зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 51,700,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүд 173,492,496 төгрөг, нийт 226,068,149 төгрөг төлсөн, барилгын үйл ажиллагаа зогссон талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн боловч гэрээний хугацааг сунгасан, гэрээгээр тохиролцсоны да******* цуцлах шаардлага гаргаагүй, цар тахлын үе буюу 2020.03.01-2021.12.31-ний өдөр хүртлэх хугацаанд хүү шаардах эрхгүй, 2018.08.29-ний өдрөөс хойших барьцааны гэрээ улсын бүртгэлд бүргэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 797,099,436 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны да******* зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын да******* тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан.

 

Үүнээс үзэхэд зохигч хэдийгээр дээр дурдсан зээлийн гэрээ бай*******лагдсан талаар маргахгүй байгаа боловч хариуцагч нь гэрээний да******* мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан тохиолдолд эдгээр гэрээ хуульд нийцсэн байх, ийнхүү нийцсний үндсэн дээр гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэхийг шийдвэрлэх учиртай юм.

 

4а.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018.08.29-ний өдөр 248,750,000 төгрөг, 2018.09.06-ы өдөр 45,500,000 төгрөг, 14,500,000 төгрөг, 2018.09.10-ны өдөр 89,250,000 төгрөг, 2019.08.20-ны өдөр 39,600,000 төгрөг, 2019.08.22-ны өдөр 103,600,000 төгрөг, 2018/50-3-1 тоот гэрээнй да******* 105,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, нийт 646,450,750 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. /1 хх 32-36, 39, 2 хх68,71, 85/

4б. Эдгээр баримтаас үзэхэд зээлдүүлэгч нь талуудын хооронд 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот зээлийн гэрээний да******* 250,000,000 төгрөг, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний да******* 150,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: Зээлийн гэрээнд заасны да******* зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасантай нийцсэн, тодруулбал, зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ бай*******лагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

4в. Харин бусад гэрээний тухайд дээр дурдсан хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байх тул хариуцагч нь хүлээн авсан хөрөнгийн тухайд үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй боловч гэрээн тусгагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэв.

4г. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны да******* зээлдэгч ******* ******* *******, А. нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

5. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр бай*******лна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны да******* бүртгүүлнэ, 12.3Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна,

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д :Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан.

5а. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад ******* ******* ******* ******* болон А. нарын хооронд бай*******лагдсан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн БГҮ2018/50 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн БГҮ-2018/50-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ тус тус бүртгэгдсэн болохыг тусгажээ. /1 хх 78, 85-99/

 

5б. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бай*******лсан 2018.08.29-ний өдрийн БГҮ-2018/50 тоот баталгаат мпотекийн гэрээ, 2019.05.26-ны өдрийн БГҮ-2018/50-1 тоот бталгаат ипотекийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр бай*******лан, нотариатчаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн, Нийслэлийн газрын алба барьцаанд байгааг бүртгэсэн талаарх тэмдэглэл үйлдсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. /1 хх 20-22, 78, 85-99, 2хх 14-16/

 

6. Талууд 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот зээлийн гэрээгээр, 250,000,000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байх, зээлдэгч нь зээл, хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх ба уг гэрээнд 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээгээр өөрчлөлт оруулж, дээрх зээл дээр 150,000,000 төгрөг нэмж олгож, зээлийн хэмжээг 400,000,000 төгрөг болгосон байх ба ЗГ2018/50 тоот гэрээний нөхцөлийг хэвээр мөрдөхөөр тохиролцжээ. /1 хх 17-23/

6а. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт харуицагчаас зээл, хүүгийн төлбөрт 188,596,226 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь үндсэн зээл 51,700,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүд 173,492,496 төгрөг, нийт 226,068,149 төгрөг төлсөн гэж маргасан.

6б.Талууд 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний хугацааг 2019.08.10-ны өдөр хүртэл буюу 12 сар гэж тохирсон, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт хуваарьт заасны да******* төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.

6в. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

7.Талуудын хооронд бай*******лагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т ******* санаачлан гэрээг цуцлах үндэслэлийг тохиролцсон, 8.2.1-т нэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.13-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан 8.2.2-т Энэхүү гэрээний 8.2.1-т гарсан зөрчлийг арилгахыг ******* зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилаагүй, 8.2.3-т Зээлдэгч гэрээний аливаа нөхцөл, үүргээ эс биелүүлсэн, зөрчсөн гэх үндэслэлийг заажээ. /1 хх 18/

7а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн, зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг зээлдэгчид тогтоож өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна зээлдэгчийн зүгээс Ковид цар тахлын улмаас барилгын үйл ажиллагаа зогссон, төлбөр төлөх үүрэг доголдсон, үүнтэй холбоотой төлбөрийг бартераар төлөх хүсэлтийг зээлдүүлэгчид хүргүүлж байсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт мэдэгдэж байсан байгаагаас үзэхэд зээлдүүлэгч нь гэрээний 8-т заанаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг тогтоолын хавсралтаар 11-12 төрлийн төрийн бай*******ллага, хуулийн этгээдээс бусад бүх хуулийн этгээд буюу үүний дотор барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бай*******ллагын үйл ажиллагааг 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд зогсоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.

 

8а. Монгол Улсын Засгийн газраас гаргасан удаа дараагийн тогтоолоор барилгын үйл ажиллагааг зогсоосноос орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, бараа материалын хомсдол үүссэн, захиалагч нар төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж хариуцагч тайлбарласан, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г 2021.03.25-ны өдөр олгосон, уг гэрчилгээнд ******* ******* ******* *******-тай бай*******лсан зээлийн гэрээний үүрэг тусгагджээ. /2 хх 25, 86/

 

9. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны да******* зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны да******* төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

9а. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг 2023.12.28-ны өдөр анх шүүхэд гаргасан байх тул уг өдрөөр тооцож зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гар*******лах нь зүйтэй байх ба ингэхдээ ковид цар тахлын улмаас барилгын үйл ажиллагааг зогсоосон хугацааны хүүг хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

9б. Хариуцагч ******* ******* *******, А. нараас 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 400,000,000 төгрөгөөс төлсөн 51,700,000 төгрөгийг хасч, үлдэх 348,300,000 төгрөгийг,

2018.08.29-ний өдрөөс 2023.12.28-ны өдөр хүртэлх 1245 хоногоос Ковидын үеийн 700 хоногийг хасч, үлдэх 545 хоногийн хүү 232,533,333 төгрөгөөс хариуцагчийн төлсөн гэх 136,896,226 төгрөгийг хасч, үлдэх 96,637,107 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,127,421 төгрөг, нийт 464,064,528 төгрөг гар*******лан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

10а. Үүнээс үзэхэд талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй хэдий ч хариуцагч нар 351,450,750 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу бэлнээр болон эд хөрөнгө болох 351,450,750 төгрөгийг буцаан гар*******лж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

11. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч ******* ******* *******, А. нараас 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний үүрэгт 464,064,528 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 351,450,750 төгрөг, нийт 815,515,278 төгрөг гар*******лан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,919,459,716.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

12. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох А.ын өмчлөлийн,

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203018097 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 гудамж, 398 тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, НТ1461502374, ГД000740637, 2229 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагч ******* ******* *******, А. нар 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний үүрэгт 464,064,528 төгрөг төлөх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

 

VI. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* болон хариуцагч А. нарын хооронд бай*******лагдсан зээлийн гэрээний тухайд:

1а. Зээлдүүлэгч ******* ******* ******* ******* болон зээлдэгч А. нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ2084 дугаар Зээлийн гэрээ бай*******лагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 140,000,000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, бизнесийн зээл зориулалттай зээлдүүлэх,

зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн буцаан төлөх хуваарь, зээлийн тооцоолол зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /1 хх 175-178, 182/

 

Талууд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ2084-1 дугаар гэрээгээр, хугацааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, зээлийн эргэн төлөлтийг мөн хугацаагаар сунгахаар тохиролцжээ. /1 хх 178/

 

1б. Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №БИГ2084 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр:

А.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай 93.1 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурдсан зээлийн үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож бай*******лжээ. /1 хх 179-181, 184-185/

 

1в. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр бай*******лна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны да******* бүртгүүлнэ, 12.3Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

1г. Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг бичгээр бай*******лан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзнэ.

1д.Үүнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасны да******* зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хан*******лахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл 140,000,000 төгрөгийг 2021.07.07-ны өдөр хариуцагчид олгосон болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банк ХК-ийн зарлагын мэдүүлэг, депозитын хуулга зэрэг баримтаар тогтоогдож байх ба харуицагч нь зээлийн гэрээний үүрэгт 2021.09.16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.10.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.12.01-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгдээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2021 оны 12 сараас эхлэн зөрчигдсөн, энэ талаар зохигч маргаагүй. /1хх 182/

 

3. Талууд зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн талаар маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бай*******лсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хан*******лахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож бай*******лсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.

3а. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ бай*******лагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

 

4. Зохигч нь зээлийн гэрээний хугацааг 12 сар гэж тохирсон, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт хуваарьт заасны да******* төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.

4а. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

4б. Талуудын хооронд бай*******лагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зээлдүүлэгч санаачлан гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон, 8.2.1-т Энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.13-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан 8.2.2-т Энэхүү гэрээний 8.2.1-т гарсан зөрчлийг арилгахыг ******* зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй, 8.2.3-т Зээлдэгч гэрээний аливаа нөхцөл, үүргээ эс биелүүлсэн, зөрчсөн гэх үндэслэлийг заажээ. /1 хх 176/

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-т заасан хавсралт 1-ээр тохиролцсон Зээлийн буцаан төлөх хуваарь-ийн да******* төлбөр төлөх хугацаа 2021 оны 12 сараас зөрчигдсөн байх ба зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь, түүнчлэн зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь тогтоогдохгүй байгаа зэргээс үзэхэд зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг зээлдэгчид тогтоож өгөөгүй болох нь тус тус тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ,

Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаас үзэхэд зээлдүүлэгч нь талуудын хооронд бай*******лагдсан гэрээний 7 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг 2021 оны 12 сараас хойш зөрчигдсөн байтал мөн гэрээний 8-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлсэн болох нь, түүнчлэн зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ зохих ёсоор, гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

6а. Нэхэмжлэгч нь ийнхүү шаардсан байдлыг, хариуцагч нь үүргээ биелүүлсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

7. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны да******* зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны да******* төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

7а. Иймд нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг шаардсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж, хариуцагч А.аас үндсэн зээл 140,000,000 төгрөг, 2021.07.06-ны өдрөөс 2024.03.14-ний өдөр хүртлэх хугацааны хүү 150,696,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,870,794.52 төгрөг, нийт 317,566,960.52 төгрөг гар*******лан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,411,837.6 төгрөг /2024.03.14-2025.03.17-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

8. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйл болох:

А.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, тоот хаягт байршилтай, 93.1 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагч нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

VII. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч ******* ******* *******, А.аас улсын тэмдэгтийн хураамжид 4,305,726.39 төгрөг,

Хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,985 төгрөг тус тус гар*******лан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,466,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* *******, А. нараас зээлийн гэрээний үүрэгт 815,515,278 төгрөг гар*******лан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,919,459,716.07 төгрөгт холбогдох хэсгийг,

хариуцагч А.аас зээлийн гэрээний үүрэгт 317,566,960.52 төгрөг гар*******лан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,411,837.6 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч А.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч ******* ******* ******* ******* татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч А. нь зээлийн гэрээний үүрэгт 317,566,960.52 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн,  тоот хаягт байршилтай, 93.1 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг,

Хариуцагч ******* ******* *******, А. нар 2018.08.29-ний өдрийн ЗГ2018/50 тоот, 2018.09.10-ны өдрийн ЗГ2018/50-1 тоот зээлийн гэрээний үүрэгт 464,064,528 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд А.ын өмчлөлийн,

Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийнхаягт байршилтай, 9000 мкв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн й, орон сууцны зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* *******, А.аас улсын тэмдэгтийн хураамжид 4,305,726.39 төгрөг, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,985 төгрөг тус тус гар*******лан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,466,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ