| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00400/И |
| Дугаар | 191/ШШ2025/06146 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/06146
2025 07 23 191/ШШ2025/06146
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н-дхолбогдох,
Төрийн банк ХК дах тоот дансны хамтран эзэмших эрхийг, тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийн хамт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., өмгөөлөгч А. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б. холбогдуулан Төрийн банк ХК дах тоот дансны хамтран эзэмших эрхийг, тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийн хамт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Зохигч талууд нээхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан болно.Үүнд:
Энэхүү Эвлэрлийн гэрээнд нэг талаас Т.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нөгөө талаас Б. итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар оролцсон.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас "Төрийн банк" ХК дахь тоот дансны нэрийг Б.******* руу шилжүүлэх болон 20,961,676.865 төгрөгт холбогдох шаардлагаас тус тус татгалзаж,
Хариуцагч уг 20,961,676.865 төгрөгийг Т.*******гийн төрсөн эх Б.*******ийн нэрлэн заасан Хаан банк ХК дах тоот дансанд эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан захирамж бичгээр гарснаас хойш ажлын 5 хоногт шилжүүлнэ.
Т.*******гийн нэрийг "Төрийн банк" ХХК дахь тоот мөнгөн хуримтлалын данснаас нэрийг хасуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна.
Талууд эвлэрч байх тул Төрийн банкнаас дээрх хадгаламжийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна.
Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., өмгөөлөгч Ц. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Нанзаддоржоос олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд түүнтэй утсаар холбогдож өөрийнх нь 2025.07.22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний талаар асууж тодруулахад тэрээр өөрийн байр суурийг илэрхийлсэн гэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэгч талтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд:
Нэхэмжлэгч нь "Төрийн банк" ХК дахь тоот дансны нэрийг Б.******* руу шилжүүлэх болон 41,923,353.73 төгрөгийн 20,961,676.865 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 20,961,676.865 төгрөг болгосныг хариуцагч Б.Нанзаддорж нь Т.*******гийн төрсөн эх Б.*******ийн Хаан банк ХК дах тоот дансанд шүүхийн шийдвэр бичгээр гарснаас хойш ажлын 5 хоногт шилжүүлэхээр эвлэрсэн. Мөн Т.*******гийн нэрийг "Төрийн банк" ХХК дахь тоот данснаас хасуулахаар харилцан тохиролцсон гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар шүүхэд ирүүлсэн бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан тус тус үндэслэн, шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, талуудын хүсэл зоригийг тус тус үндэслэн,
Нэг талаас: Нэхэмжлэгч Т.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улс, Улаанбаатар хот,
Нөгөө талаас: Хариуцагч Б. итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улс, Улаанбаатар хот, А. /цаашид "Б тал" гэх/
Бид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй Т.******* /Хууль ёсны төлөөлөГЧ Б.*******/-ын нэхэмжлэлтэй, Б.Нанзаддорж-д холбогдох "Т.*******гийн хуваарьт хөрөнгө болох "Төрийн банк ХК дахь дугаартай дансны хамтран эзэмших эрхийг тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийн хамт Б.*******ийн нэр рүү шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийн оролцогчдын хувьд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр эвлэрэх зорилгоор байгуулав.
1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Талууд дээрх банкны дансанд байршиж буй Т.*******гийн хуваарьт хөрөнгөтэй холбоотой маргаан бүхий иргэний хэргийг эвийн журмаар хэлэлцэж, хэн алины хүсэл зориг, хүүхдийн эрх ашгийг хүндэтгэн хамгаалах зорилгоор энэхүү эвлэрлийн гэрээг байгуулах болсон гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, Шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хэрэгжиж эхэлнэ.
2. ҮНДСЭН НӨХЦӨЛ
2.1. Талууд нэхэмжлэлийн шаардлага болох "Т.*******гийн хуваарьт хөрөнгө болох "Төрийн банк ХК дахь дугаартай дансны хамтран эзэмших эрхийг тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийн хамт Б.*******ийн нэр рүү шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай" холбоотой маргааныг дараах байдлаар харилцан тохиролцов.
2.1.1. Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн банк" ХК дахь тоот дансны нэрийг Б.******* руу шилжүүлэх болон 20,961,676.865 төгрөгт холбогдох шаардлагаас тус тус татгалзав.
2.1.2. Нэхэмжлэгч Т.*******/*******/-д олгохоор зөвшөөрсөн 20,961,676.865 төгрөгийг түүний төрсөн эх Б.*******ийн нэрлэн заасан Хаан банк ХК дах тоот дансанд энэхүү Эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан захирамж бичгээр гарснаас хойш ажлын 5 хоногт шилжүүлнэ.
2.1.3. Нэхэмжлэгч Т.******* нь "Төрийн банк" ХХК дахь тоот мөнгөн хуримтлалын дансаас өөрийн нэрийг хасуулахаар тохиролцов.
3. БУСАД
3.1. Гэрээний А тал болох М. нь нэхэмжлэгч Т.*******гийн хууль ёсны төлөөлөгч болох Б.*******аас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Итгэмжлэлд заасан бүрэн эрхийн дагуу энэхүү гэрээнд оролцож, гарын үсэг зурах эрхтэй болохыг дурдав. Гэрээний Б тал болох А. нь хариуцагч Б.Нанзаддоржоос 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр олгосон Итгэмжлэлд заасан бүрэн эрхийн дагуу энэхүү гэрээнд оролцож, гарын үсэг зурах эрхтэй болохыг дурдав.
3.2. Талууд эвлэрч байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэдгээ зөвшөөрч байна.
3.3. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрээр баталгаажснаар дээр тохиролцсон нөхцлүүд хэрэгжих бөгөөд гэрээний хэрэгжилтэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
3.4. Гэрээг 3 эх хувь үйлдэж, талууд тус бүр гэрээний 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлнэ.
3.5. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээд буюу өөр бусад аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь хариуцагч Б. холбогдуулан,
Төрийн банк ХК дах тоот дансны хамтран эзэмших эрхийг, тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийн хамт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлий шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь "Төрийн банк" ХК дахь тоот дансны хамтран эзэмших эрхийг шилжүүлэх шаардлагаас бүхэлд нь татгалзаж, тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийг шилжүүлэх шаардлагын зарим хэсэг буюу 20,961,677 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 20,961,677 төгрөг болгосныг хариуцагч Б.Нанзаддорж нь Т.*******гийн төрсөн эх Б.*******ийн Хаан банк ХК дах тоот дансанд шүүхийн шийдвэр албажсанаас хойш ажлын 5 хоногт шилжүүлэх,
Нэхэмжлэгч нь дээрх дансны хамтран эзэмшигчээс Т.*******г хасуулахаар зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Т.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.*******аас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр М.д 3 жилийн хугацаатай, хариуцагч Б.Нанзаддоржоос 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна. /хх 29, 54 /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь "Төрийн банк" ХК дахь тоот дансны хамтран эзэмших эрхийг шилжүүлэх шаардлагаас бүхэлд нь татгалзаж, тухайн дансанд хадгалагдаж буй 41,923,353.73 төгрөгийг шилжүүлэх шаардлагын зарим хэсэг буюу 20,961,677 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 20,961,677 төгрөг болгосныг хариуцагч Б.Нанзаддорж нь Т.*******гийн төрсөн эх Б.*******ийн Хаан банк ХК дах тоот дансанд шүүхийн шийдвэр албажсанаас хойш ажлын 5 хоногт шилжүүлэх, нэхэмжлэгч нь дээрх дансны хамтран эзэмшигчээс Т.*******гийн нэрийг хасуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Нанзаддоржоос улсын тэмдэгтийн хураамжид 262,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Нанзаддорж сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ