| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04926/И |
| Дугаар | 191/ШШ2025/06095 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/06095
2025 07 22 191/ШШ2025/06095
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Ш ******* ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шийдэл ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Шийдэл ******* ******* ******* нь иргэн Г.******* \РД:******* \ 2022оны 08 дугаар сарын 10 -ны өдөр 1522081006 дугаартай тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 4,721,458.37 төг /Дөрвөн сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин найман төгрөг гучин долоон мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагаанын анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 04 дугаар сарын 18-ний 197/Ш32025/18203 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч иргэн Г.******* оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Шийдэл ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Шийдэл ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Г.******* /*******/ нь 2025 оны 05 дугаар сарын11-ний өдөр нас барсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шийдэл ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад******* Финанс ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,100 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Шийдэл Финанс ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шийдэл Финанс ******* *******-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ