| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01086/И |
| Дугаар | 191/ШШ2025/05385 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05385
2025 06 13 191/ШШ2025/05385
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Е ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, П.Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,195,837.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч П.Нямсүрэн нь манай ******* ******* *******-тай 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан 14,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч П.Нямсүрэн нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй.
Зээлдэгч П. зээлээ эргэн төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг,
Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч П.:
- Үндсэн зээл 14,500,000 төгрөгөөс 2,911,019.92 төгрөг төлж, үлдэгдэл 11,588,980.08 төгрөг,
- 2022 оны 07 дугаар сарын 19-нөөс 2025 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэл үндсэн хүү 9.106,636.85 төгрөгөөс 4,569,979.78 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,536,657.07 төгрөг,
Хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг,
Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,195,837.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагч П.Нямсүрэн нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч П., хариуцагч П.Нямсүрэн нар дараах нөхцөлөөр харилцан тохирч эвлэрэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,195,837.15 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч 10 сарын хугацаанд дараах графикаар төлөхөөр тохиров.
2025.07.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2025.08.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2025.09.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2025.10.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2025.11.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2025.12.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2026.01.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2026.02.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2026.03.13-ны өдөр 1,600,000 төгрөг,
2026.04.13-ны өдөр 1,795,837.15 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч П. холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,195,837.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,195,837.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Нямсүрэн бүхэлд нь зөвшөөрч, уг 16,195,837.15 төгрөгийг 2025.07.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.08.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.09.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.10.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.11.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.12.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.01.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.02.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.03.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.04.13-ны өдөр 1,795,837.15 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 16,195,837.15 төгрөг төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239,000 төгрөгийн тал хувь болох 119,500 төгрөгийг хариуцагч П., тал хувь болох 119,500 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,000 төгрөгөөс үлдэх 119,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,195,837.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Нямсүрэн бүхэлд нь зөвшөөрч, уг 16,195,837.15 төгрөгийг 2025.07.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.08.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.09.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.10.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.11.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025.12.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.01.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.02.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.03.13-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026.04.13-ны өдөр 1,795,837.15 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч П. улсын тэмдэгтийн хураамжид 119,500 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119,500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,000 төгрөгөөс үлдэх 119,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч П.Нямсүрэн нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ