2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 10 191/ШШ2025/05261

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух, Э.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, С ******* /РД:/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Иргэн Э.******* 2021.01,23-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээг /№2021/01/23-2/ ******* ******* ******* *******-тай байгуулж, гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог Эй би ди элеватор *******-ний захирал Алтанхуягийн Голомт банк дахь 1105239465 дугаарын харилцах дансанд 2021.01,23-ны өдөр ээж С.Отгонцэцэгийн Хаан банкны 5753235032 дугаарын данснаас 78.100.000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн. Мөн өдөр Аптанхуяг 500.000 төгрөг бэлнээр хэрэгтэй гэхэд нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн болно.

Орон сууцны мөнгийг төлж, гэрээг хийж байхад орон сууц баригдсан, удахгүй ашиглалтад орно гэж байсан гэрээгээр 2021 оны 1-р улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр байсан. 2021.04.08-ны өдөр намайг байрны төлбөр тооцоогүй, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байрны түлхүүрийг хүлээлгэн өгч, орон сууц хүлээлцэх акт үйлдэгдсэн. Би одоо байрандаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа.

Гэтэл 2022.02.11-ны өдөр ******* ******* ******* *******-ний захирал И.Мөнхдоржоос ирсэн мэдэгдэлд Эй би ди элеватор *******-иас гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхгүй, цаашид орон сууцыг чөлө.өлүүлэх арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдэл нь ******* ******* ******* *******-ний гэрээний үүргээ илт зөрчиж, захиалагчийг хохиролд оруулж буй үйлдэл байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Э.******* нь ******* Вип Констракшн *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа билээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 22-р хороо, алтан-өлгий 132926 доржийн гудамж, 192Б байр, 19 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн тул миний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж буй татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь ******* ******* ******* *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.******* нь ******* ******* ******* *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасыг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ