| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04530/И |
| Дугаар | 191/ШШ2025/05208 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05208
2025 06 09 191/ШШ2025/05208
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байрлах, Ф ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б.Б-т холбогдох,
Гэрээний үүрэгт 19,927,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.******* нь ******* ******* ******* *******-тай 2023 оны 10 сарын 09-ний өдөр FX/2023/1737 дугаартай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна.
Зээлдэгч нь *******-д анх зээл авснаас хойш үндсэн зээлд 2,223,457 төгрөг, зээлийн хүүнд 6,384,215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 153,927 төгрөг, нийт 8,761,599 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Мөн фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй. Хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэл байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 16,776,543 төгрөг, зээлийн хүү 3,113,327 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,541 төгрөг, нотариатын хөлс 18,500 төгрөг, нийт 19,927,911 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.*******ийн гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******өд холбогдох 19,927,911 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 19,927,911 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******өд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 19,927,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,927,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 19,927,911 төгрөгийг 4 сарын дотор төлж барагдуулахыг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 19,927,911 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257,589 төгрөгийн тал хувь болох 128,794.5 төгрөгийг хариуцагч Б.*******өөс, тал хувь болох 128,794.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,589 төгрөгөөс үлдэх 128,794.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,927,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 19,927,911 төгрөгийг 4 сарын дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 128,794.5 төгрөг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 128,794.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,589 төгрөгөөс үлдэх 128,794.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ