Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2022/00035

 

“...................” Банк бус санхүүгийн

байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“...................”ХХК-нд  холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “...................” Банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “...................”ХХК-нд  холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 129.499.314 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай Ч....................оос М....................т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ................... ББСБ ХХК болон ................... ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ, 032/16 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Н.................... нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М...................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн төлөөлөгч Н...................., хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ................... ББСБ нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... компанийнхаа эрхэлдэг үйл ажиллагаа болох хүнсний бүтээгдэхүүний эргэлтийн хөрөнгөнд зориулж, Орхон аймгийн ................... баг, ................... цагааны "...................д байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн ................... ОРО улсын дугаартай ................... 211 CDI маркийн сувдан цагаан өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монгол улсад орж ирсэн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан 1 жилийн хугацаатай 40.000.000 /дөчин сая/ төгрөг зээлдүүлэхийг хүссэн. Судалж үзэхэд ................... ХХК-ны гүйцэтгэх захирал Н.................... нь 2015 онд манай ББСБ-аас 30.000.000 төгрөгийг мөн эргэлтийн хөрөнгөндөө зориулан зээлж, зээлийг гэрээний хугацаанд нь төлж барагдуулсан байсан тул бид ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н....................д зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд Н.................... /үндсэн зээлдэгч/, хамтран зээлдэгч У.................... нарт 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээлийг Орхон аймгийн ................... баг, ................... цагааны ...................д байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн ................... ОРО улсын дугаартай ................... 211 CDI маркийн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №032/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохих хууль журамд нийцүүлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулан, нотариатаар батлуулан, барьцааны гэрээг /үл хөдлөх хөрөнгийн/ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл олгосноос хойш зээлдэгчид нь нийт 9.450.020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээл төлөөгүй. Зээлийн хугацаа дуусахаас өмнө, мөн зээлийн хугацаа дууссаны дараа ч зээлдэгч нар руу манай байгууллагын зүгээс удаа дараа ярьж, биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл өгөх зэргээр шүүхийн бус замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэлгүй өдий хүрч байгаа тул гэрээнд заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н...................., хамтран зээлдэгч У.................... нарын барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, ................... баг, ................... цагааны ...................д байршилтай үл хөдлөх хөрөнгө болох 2638665 регистрийн дугаартай, Ү-................... үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Павильон, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ................... баг, Галерей дотор байршилтай нэгж талбарын ................... дугаартай газар, ................... улсын дугаартай ................... 211 CDI маркийн микробус суудлын зориулалттай автомашины буюу барьцааны эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс зээлийн гэрээний үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13.803.313 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 944.000 төгрөг нийт 54.747.313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

 ................... ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №032/16 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээл олгосноос хойш зээлдэгч нь нийт 9.450.020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. ................... ББСБ нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 284 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацааны үндсэн хүү 15.146.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.029.333 төгрөг, нийт 18.176.000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-өндөр сумын ................... баг ................... цагааны ...................д байршилтай, 58 метр кв талбайтай Ү-................... үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Павильон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................... баг Галерей доор байршилтай, нэгж талбарын ................... дугаартай газар болох барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

................... ХХК нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот ээлийн гэрээ, 2016 оны 08 сарын 01-ний өдрийн №032/16 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээл олгосноос хойш зээлдэгч нь нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. ................... ББСБ нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2018 оны 07-р сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 18,176,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч хариуцагч зээл, хүүний төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 2 жил 5 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Иймээс энэ хугацааны үндсэн хүү 47,146,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9429,333 төгрөг, нийт 56,576,000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 76,096,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,402,667 төгрөг, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр 129,499,314 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сум ................... баг ................... цагаан ...................д байршилтай 58 метр кв талбайтай Ү-................... үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Павильон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................... баг Галерей доор байршилтай, нэгж талбарын ................... дугаартай 58 метр кв талбайтай газар болох барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүх хуралд дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болно. Шүүх хуралд ................... ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... би биечлэн оролцох болно гэжээ.

Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ................... Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хуралд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ................... ХХК нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан 0216 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 032/16 тоот барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 40.000.000 төгрөг, 2017 оны 01 сарын 28-наас 2020 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 76.096.047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.402.665 төгрөг, нийт 129.499.314 төгрөгийг гаргуулж ................... ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь тухайн төлбөрийг сайн дураараа төлөхгүй тохиолдолд 2016 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан 032/16 тоот барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ................... компанийн захирал ................... надтай утсаар холбогдоод манай компани 40.000.000 төгрөгийн зээл авах хэрэгцээ шаардлагатай байна. Өмнө нь 30.000.000 төгрөгийн зээл авахдаа тавьж байсан барьцаа хөрөнгийг тавина гэж хэлээд холбогдсон. Би энэ талаар захиралдаа танилцуулаад зөвшилцсөний үндсэн дээр манай компани барьцаа хөрөнгөө нэмбэл 40.000.000 төгрөгийн зээл олгож болно, эсвэл 30.000.000 төгрөгийн зээл олгож болно гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг ................... захиралд утсаар мэдэгдсэн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ................... захирал манай компани дээр ирээд 40.000.000 төгрөгийн зээл авах шаардлагатай байна. Өмнөх 30.000.000 төгрөгийг авахад тавьсан барьцаа хөрөнгийг барьцаална, нэмээд ................... ОРО улсын дугаартай машиныг барьцаална гэсэн хүсэлтийг гаргасан. Би ................... захирлаас машины эзэмшигчээс машиныг барьцаанд тавих зөвшөөрөл авсан уу? гэж асуухад тийм бичиг аваагүй, би машины эзэмшигчийг дагуулаад ирсэн гээд ...................ыг надад танилцуулсан. Би ................... гэдэг хүнийг танихгүй. Тэгээд манайх ...................ыг хамтран зээлдэгчээр оролцуулаад ................... ХХК-тай зээлийн гэрээ хийж, өмнөх зээлийн гэрээгээ цуцалж гэрчилгээгээ аваагүй байсан учраас өмнөх зээлийн гэрээг цуцалсан бичиг хийж өгөөд шинээр авч байгаа зээлийн гэрээг бүртгүүлэх албан бичиг өгөөд явуулсан. Үүний дагуу барьцаа хөрөнгө болох павильон, газар хоёрыг улсын бүртгэлд бүртгүүлж машиныг Авто тээврийн газарт бүртгүүлээд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай Улаанбаатар хотын оффис дээр ирсэн. Тухайн үед өдрийн 15 цаг болж байсан байх. Манайх мөнгийг Төрийн банкнаас таны данс руу шилжүүлнэ, та Төрийн банкны дансгүй бол энэ гүйлгээ маргааш буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орно гэж хэлсэн. Тэгэхэд ................... захирал хүү нь хэзээнээс бодогдох вэ? гэж асуусан. Тэгэхээр нь манай байгууллагаас зээл авсан өдрөөс эхэлж бодогдоно гэж хэлсэн. Тэгсэн ................... захирал зээлээ бэлнээр авъя, Нарантуул ороод бараа аваад өнөөдөр ................... рүү буцмаар байна гэж хэлсэн. Манай ажлын байрны ойролцоо Төрийн банкны 2-3 саНалбар байдаг. Төрийн банкнаас 2000000 төгрөгөөс дээш мөнгө авахын тулд өмнө нь заавал захиалга өгсөн байх ёстой байдаг. Ийм захиалга өгөөгүй учраас би Төрийн банкны төв салбар руу явж 40.000.000 төгрөгийг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд ................... захирал ................... унаатай явж байгаа, хамт яваад аваад ирээрэй, би хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би ...................той хамт Төрийн банкны төв салбар руу очиж 40.000.000 төгрөгийг авч ирсэн. ................... захирал, ................... бид нар хамт оффис руу орсон. Би кассын бэлэн мөнгөний баримтыг 2 хувь үйлдсэн. Тэгээд 40.000.000 төгрөгийг тоолж аваад баримт дээр гарын үсгээ зураад тамга дараарай гэж хэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Манай байгууллага харилцагчийн тавьсан шаардлагын дагуу зээл олгосон. Зээлийн эхний 4 сарын хүүг төлсөн, үүнээс хойш нэхүүлж байж төлсөн. Нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн. Энэ хугацаанд ..................., ................... гэдэг хүмүүстэй холбогдож байгаагүй. ................... захирал өөрөө надтай байнга холбогддог, утсаар ярьдаг, зээлийн гэрээгээ гэртээ орхичихсон байна, чи над руу мессежээр дансны дугаар, үнийн дүнг явуулчих гэж байнга өөрөө холбогддог байсан. ................... ХХК-ийн захирал нь манай байгууллагатай барьцааны болон зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийг дансаар олгоогүй гэж маргадаг. Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд үйл ажиллагаагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг дагаж журмыг баталж хэрэгжүүлдэг. Банк бус санхүүгийн байгууллагууд нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг дагаж мөрддөг. Энэ хуулийн 4.1.10-т "банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг ойлгоно гэж заасан бөгөөд нягтлан бодох хуулийг үндэслэн санхүүгийн зохицуулах хороо 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор банк санхүүгийн бүртгэлийг хөтлөх зааврыг баталж гаргасан. Энэ зааврын дагуу 130202 гэсэн дансыг нээгээд ................... ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд энэ дансаа тусгасан байгаа. Энэ данснаасаа манайх бэлэн мөнгө олгосон талаарх баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. ..................., ................... гэдэг хүмүүс манай байгууллагаас зээл авч байгаагүй гэдгийг нотлохын тулд 2016, 2017 онд санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгсөн, зээлдэгчийн жагсаалтыг гаргаж өгдөг, энэ жагсаалтаа манайх хэрэгт өгсөн. Энэ жагсаалтаас харахад ..................., ................... гэсэн зээлдэгч нар байхгүй. ................... ХХК-д зээл олгосон байна. ..................., ................... гэдэг хүмүүсийг таньдаг гэж ярьж байгаа нь худлаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Жамъян өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг дэмжиж байна. Талууд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцааны болон зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч нь барьцааны болон зээлийн гэрээний хуудас бүрт, мөн зээлийн эргэн төлөлт, бэлэн мөнгө хүлээж авсан баримт дээр, шимтгэл төлсөн баримт дээр хариуцагч ................... гарын үсэг зурж, ................... ХХК-ийн тамгыг дарсан байдаг. Худалдаа наймаа эрхэлдэг компанийг удирдаж байгаа хүний хувьд эдгээр нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? гэдгийг хангалттай тодорхой мэдсэн байгаа. Өмнө нь зохигч нар харилцаж байсан, зээлийн гэрээний харилцаатай байсан байдаг. 2015 онд зээлийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатай 30.000.000 төгрөгийг авсан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, энэ зээлийн хугацааг 6 сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2015 онд байгуулсан 30.000.000 төгрөгийн зээлийг сунгасан баримт байдаг. Өмнө нь харилцаж байсныг үндсэн дээр эргэлтийн хөрөнгөөр зээл хүссэн байдаг. Энэ нь нотлох баримт буюу тухайн үед хийж байсан бичгийн нотлох баримт байна. Зээл хүсэж өргөдөл гаргаж байсан, анкетуудаа бөглөж байсан ба зээлийн гэрээнүүдийг байгуулж байсан. Эдгээр нь үр дагавар бүхий бодит үйл явдал болж байна. Нэхэмжлэлийг шүүхэд өгөөд 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэрээг байгуулсан гэдэг дээр маргадаггүй хэр нь зээлийг би аваагүй гэж маргадаг. Зээлийн гэрээ байгуулж байгаа нь зээл авч байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, иргэний эрх зүйн факт мөн гэж үзэж байна. Дараагаар нь бэлэн мөнгөний шимтгэл авахад дуудаж оруулж ирээд гарын үсэг зурсан гээд байгаа нь бэлэн мөнгө хүлээж авч байгааг тодорхой харуулж байгаа баримт нотолгоо юм. Данс тооцооны асуудал дээр хариуцлагатай хандах л ёстой. Хариуцагчийн хийж байгаа тайлбар бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хариу няцааж байгаа үйлдэл гэж харагдахгүй байна. Өөр хэрэг дээр асууж байгаа гэрчийн мэдүүлгийг ярьж байна. Гэрч нь 2016 онд 40.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй ...................гаас авч байсан гэж ярьж байна. Буцаагаад 9.000.000 төгрөгийг нь өөрийнх нь дансанд хийж байсан гэдэг. Энэ мөнгийг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй, гэхдээ сүүлд ................... ББСБ ХХК-иас авч байсан гэдэг утга агуулга бүхий гэрчийн мэдүүлэг өгч байна. Хамгийн сүүлд 2016 онд ...................гаас 40.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр авсан гээд ярьсан. Энэ хүн зээлийн гэрээ байгуулаад барьцаалбараа хийсэн, бэлэн мөнгө авсан, гэхдээ энэ хүн эргэлтэндээ зарцуулах эсвэл дамжуулаад зээлсэн байх нь энэ хүний эрхийн асуудал юм. Харин ................... ББСБ ХХК-иас хэн ирээд зээл авсан бэ?, бэлэн мөнгийг хэн хүлээж авсан бэ? гэдэг дээр л ярих ёстой. Гэтэл хариуцагч өнөөдөр би аваагүй, хараагүй гэж хэлээд байгаа хэр нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хар торонд хийгээд аваад гарсан гэж хэлээд байгаа тайлбар нь тууштай биш, хэргийн үйл баримтын талаар 2 өөр тайлбар хийгээд байгаа нь харагдаж байна. Мөн хууль ёсны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдэж байгаа. Өмнө нь Бямбасүрэн шүүгч шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д бэлэн ба бэлэн бус хэлбэрээр төлбөр, тооцоо хийнэ гээд заасан. Бэлнээр гүйлгээ хийсэн нь ................... ББСБ ХХК-ийн буруутай үйл ажиллагаа биш юм. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3-т заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн хэн алинаас нь үүргийг хэсгээр нь буюу бүхлээр нь шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэлээ гаргасан ба Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Миний бие 2018 оны 03 сард ...................ын нэр дээрх машиныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. 2017 оны 10 сард машиныг битүүмжлүүлэх хүсэлтийг ................... буюу хариуцагчаас гаргасан. Яагаад эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бэ? гэвэл 2017 оны 11 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ...................оос татгалзсан хүсэлт гаргасан боловч үүнийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр шүүх 97 тоот захирамжаар татгалзлыг хүлээж аваагүй. Тиймээс эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. 2018 оны 12 сард татгалзлыг хүлээж аваагүй захирамж илтэд хууль бус байна, захирамжаа хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийг няцаах буюу энэ зээлийн гэрээ, мөнгө хүлээж авсан баримтуудыг няцаах хангалттай нотлох баримтуудыг гаргаж ирүүлж чадахгүй байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь нэхэмжлэлийг няцаах үндэслэл болж чадахгүй байна. Энэ нь өөр нотлох баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хууль зүйн үндэслэлтэй. Иймд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үүнийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэсэн нотлох баримт байхгүй. Мөн зээлийн гэрээнд тавьсан барьцааны гэрээг суллуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. 2017 оны 11 сарын 10-ны өдөр тайлбар гаргаж өгөхдөө ................... миний бие ...................той хамтарч ................... ББСБ ХХК-иас 40.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж уг зээлийн барьцаанд ................... ХХК-ийн дэлгүүр болон ...................ын Герман улсад үйлдвэрлэсэн 8 хүний суудалтай автобусыг тус тус тавьсан болно гэсэн байдаг. Үүнээс харахад барьцаа хөрөнгийг тавьсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн мөнгө хүлээж авсан баримт дээр гарын үсэг зурснаа хэрхэн, яаж няцааж байгаа юм бэ?, няцааж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн ................... ББСБ ХХК-ийн санхүүгийн баримт эх хувиараа ирсэн байдаг. Энэ баримтуудыг ямар нотлох баримтаар хэрхэн яаж няцааж байна вэ?, зөвхөн тайлбар гаргадаг. Энэ тайлбар нь өмнөх тайлбараасаа эрс зөрүүтэй байдаг. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасныг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан нэг талаас ................... ББСБ ХХК, нөгөө талаас ................... ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний асуудал яригдаж байгаа юм. ................... ХХК нь ................... ББСБ ХХК-иас 40.000.000 төгрөгийн зээлийг 2016 оны 08 сарын 01-ний өдөр авсан гэдэг нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ болон ................... ХХК-иас ................... ББСБ ХХК-иас зээл хүссэн өргөдөл, хавтаст хэргийн 13-17 дугаар хуудсанд авагдсан мөнгө тушаасан баримт, бэлэн мөнгө хүлээн авсан ................... ХХК-ийн захирал ...................гийн гарын үсэг бүхий баримт, зээл авахад бүрдүүлэх анкет болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр ................... гэдэг хүн ................... ББСБ ХХК-иас зээл аваагүй, харин ..................., ................... нарт зээл авч өгсөн гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийнх нь ярьж байгаагаар ................... ББСБ ХХК-иас 40.000.000 төгрөгийг өөрийн компаниар дамжуулан авч бусдад буюу ..................., ................... нарт дамжуулан өгсөн байхыг үгүйсгэхгүй. Зээл авсан этгээд хүнсний бүтээгдэхүүний зориулалтаар зээл аваад үүнийг бусдад яаж, ямар хэлбэрээр захиран зарцуулах нь ................... ХХК-ийн захирал ...................гийн өөрийнх нь эрхийн асуудал юм. ................... ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа ................... хотын үйлчилгээний төвд хүнсний лангуу ажиллуулдаг, иргэн ...................гээр бараа татуулдаг ба түүнд 40.000.000 төгрөгийг өгөөд магадгүй харамсалтай үйлдлээр ...................гийн машин нь шатсан гэх асуудлаас болоод ................... болон ................... ХХК-ийн захирал ................... нар хохирсон байхыг үгүйсгэхгүй. ................... гэдэг хүн шүүхэд тайлбар өгөхдөө худал мэдүүлэг өгөөд байгаа юм. Шүүхэд тайлбар өгөхдөө нэхэмжлэгч, хариуцагч нар нь үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Худал тайлбар өгч байгаа нь хэд, хэдэн удаагийн мэдүүлгээс харагдаж байна. Би мөнгө аваагүй гээд тайлбарладаг хэр нь хар торонд мөнгө хийгээд авч байхыг харсан гэж ярьдаг. Хоёрдугаарт би ................... гэдэг хүнтэй уулзаагүй, надаас нэлээн мөнгө аваад явсан гэдэг боловч Улаанбаатар хотод Жамъян гэдэг өмгөөлөгч надтай байнга уулзаж байгаа гэж ................... ярьсан гээд иймэрхүү зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа юм. Хуулийн үндэслэлийн хувьд банк, эрх бүхий этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно гэж заасан. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдал маргааш нь мөнгө гардаг ба банкнаас их хэмжээгээр мөнгө гардаггүй гэх шалтгааны улмаас харилцагч ................... ХХК-ийн хүсэлтээр Төрийн банкнаас 40.000.000 төгрөгийг бэлнээр ................... ХХК-ийн захирал ...................д хүлээлгэж өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнийг хариуцагч тайлбарлахдаа заавал дансаар гүйлгээ хийгдэх ёстой байтал бэлнээр мөнгө өгсөн гэж тайлбар хийгээд байгаа юм. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд зээл олгох үйл ажиллагаа гэж байгаа. 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал тайлбарласан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зээлдэгчийн үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээндээ зээлийг хугацаандаа төлнө, хэрэв хугацаандаа төлж чадахгүйд хүрвэл барьцааны хөрөнгийг хуулийн дагуу хураана гэж заасан байгаа. Гэтэл ................... ХХК-ийн захирал ................... тайлбарлахдаа надад зээлийн гэрээний нэг тал байх хүсэл зорилго байгаагүй гэдэг боловч шүүх бодит байдал дээр үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээнд заасан 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө байдаг. Нэг нь 80.000.000 төгрөгийн үнэтэй, нөгөөдөх нь 35.000.000 төгрөгийн үнэтэй, нийлүүлээд 40.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө барьцаалаад зээл авсан. Энэ нь хүнд тус болох гэсэн сэтгэлээр авч өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Иймд гэрээнд болон хуульд заасны дагуу нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... шүүхэд гаргасан тайлбартаа:

 2016 оны 08 сарын 01-ний өдөр ................... овогтой ................... миний бие ................... овогтой ...................той хамтарч ................... ББСБ-тай 40,0 сая төгрөгийг /Дөчин сая/ сарын 4,0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд миний "..................." ХХК-ний хүнсний дэлгүүр, У.................... нь Герман улсад үйлдвэрлэсэн шинэ 8-н хүний суудалтай микро автобусыг тус тус тавьсан болно. Уг зээлийн гэрээнд хэдийгээр би хамтран зээлдэгчээр орлцсон боловч У...................., н.................... нар цуг ирж зээлсэн мөнгийг бүгдийг нь буюу 40,0 сая төгрөгийг ................... ББСБ-ын байранд тухайн өдөр нь эдийн засагч М,...................ийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлийг намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У...................., н.................... нар удаа дараа гуйгаад байхаар нь зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Өмнө нь 2015-2016 онуудад У...................., Н.................... нар нь миний барьцааг мөн тавиулж 30,0 сая / гучин сая/ төгрөгийг 4,0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, ................... ББСБ-аас зээлж аваад ямар ч маргаангүй төлж дуусгасан байсан учир би итгэж дахин зээл авахад нь тусалсан юм. Эдгээр хүмүүс нь зээлээ хугацаанд нь төлж яваад машинаа бараатай нь Улаанбаатар хот 61-ийн гарам дээр шатаасан гэж 2017 оны 03-р сард намайг Улаанбаатар хотод дуудаж бид хамт тус байгууллагын эдийн засагч М...................., гүйцэтгэх захирал н.................... нар дээр очиж У...................., н.................... нар нь зээлийн гэрээгээ цуцалж эвлэрэлийн гэрээ байгуулж өгөөч, Н....................г ингэж холоос явуулах хэрэггүй, бид ямар ч маргаангүй зээлээ төлж дуусгана гэж ярилцаж тохиролцсон. Ингээд зээлийн асуудал шийдэгдсэн учраас түүнээс хойш ББСБ болон У...................., н.................... нарын хэнтэй нь ч огт уулзаагүй байсан. Намайг ганц ч төгрөг аваагүйг ................... ББСБ-ын эдийн засагч М.................... сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М.................... нь У...................., н.................... 2 зээлээ төлөхгүй байна, тэгээд би ийм мессэж бичиж явууллаа гээд над руу тэр мессэжээ илгээсэн байсан, тэр өдрөөс хойш У...................., н.................... хоёрыг хайж байгаад 9-н сард н....................тэй холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой, удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө гэж хэлсэн. Тийм учраас 54,747,313 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. У...................., н.................... нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь У....................ын өмчлөлийн шинэ Герман микро автобусны зах зээлийн үнэ нь 50,0 сая төгрөг болох учир У....................ын автомашинаар зээлийн төлбөрийг бүрэн хаах боломжтой юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 

................... ББСБ нь 40 сая төгрөгний зээлийн гэрээ хийж эдийн засагч М.................... нь У...................., Г.................... нарын RAV-4 маркийн 44-44 ОРО дугаартай автомашинаар хамт явж уг мөнгийг өгсөн. Тухайн үед би ................... ББСБ-ын байрны үүдэнд хүлээгээд зогсож байсан ба тэдгээрийг аль банк орсон, ямар дэвсгэртээр мөнгө авсныг мэдээгүй. Уг зээлийн гэрээг ................... ББСБ нь У.................... болон надтай байгуулсан боловч тухайн мөнгийг миний болон ................... ХХК-ийн дансанд шилжүүлж хийгээгүй ба хамтран зээлдэгч У.................... болон Г.................... нарт өгсөн. О...................., Г.................... нар нь ................... ББСБ-аас 40 сая төгрөгний зээлийг миний эд хөрөнгийг барьцаалж зээл авч ашигласан мөртлөө хариуцлагаас зугтаж түүгээр зогсохгүй 200 гаруй сая төгрөгний хохирлыг надад учруулсан болно. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 58 минутанд ................... ББСБ-ын эдийн засагч М.................... нь өөрийн 99061798 дугаартай утаснаас У...................., Г.................... нар зээлээ төлөхгүй байна. Тэд нарт /Сайн байцгаана уу. ................... ББСБ-ын ажилтан байна. Н.................... эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ?.../ гэх утга бүхий мессэж явууллаа гээд над руу тэр хүмүүс рүү явуулсан мессэжээ явуулсан байсан. ................... ББСБ-ын эдийн засагч М.................... нь надруу 2017 оны 09 дүгээр сард утсаар ярьсан ба тухайн үед /У.................... Япон улсруу явсан, Г.................... зээлийн барьцаанд тавьсан ................... ОРО дугаартай Герман микро автобусыг өгөх буюу эсвэл эвлэрлийн гэрээ байгуулж төлмөөр байна гэж удаа дараа ирж уулзсан, хариуд нь ................... ББСБ-ын эдийн засагч М.................... нь та У....................оос шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгээд хүрээд ир гэж тохирсон/ талаар утсаар над руу ярьж байсан. У.................... нь хамтран зээлдэгч бөгөөд ................... ББСБ-аас зээлсэн гэх 40 сая төгрөгийг авч Г....................гийн хамт ашиглан зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй онц их хэмжээний хохиролд оруулж Япон улс руу явсан байна. Миний зээлээгүй мөнгийг ................... ББСБ нь надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хамтран зээлдэгч У....................ыг шүүх хуралдаанд оролцуулж ................... ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан У....................ын ................... ОРО дугаартай ................... 211 CDI модельтэй, ................... бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2015 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монголд улсад орж ирсэн микро автобус суудлын автомашинаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, бүрэн хангах боломжтой байхад дан ганц надаас уг мөнгийг нэхэмжилж байгаа хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжилж буй зээлийн гэрээнд хэдийгээр манай компани хамтран зээлдэгчээр оролцсон боловч У...................., Г.................... нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40 сая төгрөгийг ................... ББСБ-ын эдийн засагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....................ийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлэнд намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У...................., Г.................... нар удаа дараа гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Намайг ганц ч төгрөг аваагүйг ................... ББСБ-ын эдийн засагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 сарын 28-ны өдөр М.................... нь над руу У...................., Г.................... хоёр зээлээ төлөхгүй байна, тэгээд би тэр хоёр луу мессэж илгээлээ гээд над руу мессэж явуулсан. У...................., Г.................... нартай холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа, жаахан хүүний үлдэгдэл тооцоотой, удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө гэж хэлсэн. Мөн У...................., Г.................... нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 Миний бие мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг мөнгийг хариуцагч У....................од ................... ББСБ-ын эдийн засагч М.................... хүлээлгэсэн өгсөн. Миний бие энэ зээлийн мөнгийг өөрөө гардаж аваагүй, миний нэр дээр зээлийн данс нээгээгүй, зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, зээлийн гэрээнд зээл олгох хэлбэрийг тохиролцоогүй, миний эзэмшлийн ямар нэгэн харилцах дансанд уг мөнгийг шилжүүлээгүй учир зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус гэрээг байгуулах эрх М....................т ................... ББСБ-ыг төлөөлөх эрхгүй. Мөн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 032/16 дугаартай зээлийн гэрээ ................... ББСБ ХХК болон зээлдэгчээр миний бие, У.................... нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний надтай байгуулсан хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

................... ББСБ нь зээлийн гэрээ байгуулахдаа М....................т итгэмжлэл олгосноо нотлохоор хэргийн 7 дугаар талд итгэмжлэл хавсаргаж өгсөн байх ба уг итгэмжлэлд ................... ББСБ-ын захирал Ч.................... гарын үсэг зураагүй, уг итгэмжлэл нь хууль зөрчиж хийгдсэнийг олж мэдлээ. Тодруулбал итгэмжлэлд тухайн байгууллагын эрх баригч нь гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгийг дарсан байхыг шаардах ба уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч байгууллагын захирал Ч....................ын гарын үсэг биш харин түүний охин гэгдэх ...................гийн гарын үсэг байна. ................... нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын замын урд Төрийн банкны ................... хороололд салбарын захирал хийж байсан тул өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, ээжийнхээ нэрээр байгуулсан, ээж нь Архангай аймагт байнга оршин суудаг гэдэг ба тус итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ч....................ын гарын үсэг биш байх тул М....................т олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Иймээс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ч.................... /РД: АЮ52020563/-оос М....................т олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Уг итгэмжлэл нь хэргийн 7-р талд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хавсралтаар нэхэмжлэгч гаргаж өгсөн болно. Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ................... ББСБ-ыг төлөөлж М.................... болон ................... ХХК-ийг төлөөлж захирал Н.................... нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээний ................... ХХК-тай байгуулсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь 1999 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оноос өмнө ................... ББСБ-аас зээл авч байсан нь үнэн. Авсан зээлээ компанийн үйл ажиллагаандаа зарцуулж, эргэн төлөлтийн хугацаандаа гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж ирсэн. Үүнийг миний найз байсан Н...................., У.................... нар нь мэдэх бөгөөд тэрээр ................... ББСБ-аас өөрөө зээл авах гэсэн боловч барьцаанд заавал үл хөдлөх хөрөнгө нэмж тавь гэж байна гэж хэлсэн. Үүний дагуу ................... ББСБ дээр очиж Н...................., У.................... нар зээл авах хүсэлтэй байгааг хэлээд улмаар манай компанийг зээлийн түүх сайтай болохоор зээлийг манай нэрээр гэрээ хийж болно гэж зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 08 дугаар 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, ................... ББСБ-ын доод давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч Д.Оюунбилэг гэдэг хүн дээр орж гэрчлүүлээд, Орхон аймаг руу гарч, улмаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өглөө улсын бүртгэлд өмнөх гэрээний үүрэг биелсэн тухай ................... ББСБ-ын албан бичгийг өгч барьцаа хөрөнгөө чөлөөлөөд дараагийн гэрээг бүртгүүлсэн. Ингээд буцаад Улаанбаатар хот орж зээлээр олгох мөнгийг авахаар очиж, уг мөнгийг У.................... хүлээн аваад надаар мөнгө хүлээн авсан гэх баримтанд гарын үсэг зуруулж компанийн тамгыг даруулсан. Түүнээс манай компанийн хувьд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээл авах хүсэл зориг, хэрэгцээ, шаардлага байгаагүй, өөрийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй байсан. Мөн манай компани өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй өөрийн санхүүгийн эх үүсвэртэй байсныг ................... ББСБ болон Н...................., У.................... нар сайн мэддэг. Зээлээр олгосон мөнгийг миний бие хүлээн аваагүй, харин тус мөнгийг ................... ББСБ-ын ажилтан М.................... нь У...................., түүний эхнэр Мядагбадам нарын хамт ...Төрийн банкнаас зээлэх мөнгийг авна... гэж явсан. Энэ үед зээл авахыг хүссэн жинхэнэ зээлдэгч болох хариуцагч У....................ын хадамж ээж Н....................гийн хамт миний бие ................... ББСБ-ын үүдэнд хүлээж байсан. Ийнхүү зээлээр олгогдох мөнгийг М.................... авч ирээд У....................од хүлээлгэн өгөөд надаар бэлэн мөнгө авсан гэх баримтанд гарын үсэг зуруулсан. Миний бие ................... ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд болон иргэн Н....................гийн хувьд ч тус зээлээр олгосон мөнгийг хүлээн аваагүй болно. Хэдийгээр зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээг байгуулах хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага надад болон манай компанид байгаагүй, харин Н...................., түүний хүргэн У.................... нарт зээл авах хэрэгцээ шаардлага байсан боловч тэдний барьцаа хангалтгүй байсан тул манай компани зээл авч байгаа мэтээр зээлийн гэрээ байгуулж, улмаар жинхэнэ зээлдэгч болох Н....................гийн хүргэн У.................... зээлийн гэрээнд гарын үсэг зурж, өөрийн эзэмшлийн ................... маркийн ................... ОРО улсын дугаартай суудлын автомашинаа барьцаалсан. Уг зээлийг манай компанийг авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлага байхгүйг, мөн Н.................... болон түүний хүргэн У.................... нар уг зээлийг авах хүсэлтэй байгааг ................... ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... мэдэж байсан төдийгүй, М.................... нь өөрийн үүрэн холбооны 9906-1798 дугаартай гар утаснаасаа Н....................д 2017 оны 06 дугаар сарын 28-ны лхагва гаригт Сайн байцгаана уу ................... ББСБ-ын ажилтан байна, ................... эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ? хугацаа нь дуусахад 1 сар үдлээ, ирж уулзахгүй утсаа авахгүй мессэжинд хариу өгөхгүй ингэж байж болохгүй шүү дээ. Хэзээ ирж уулзах вэ? Машин тэрэг зараад төлөх юм ярьж байсан машин нь зарагдахаар байна уу. Зарах арга хэмжээ авч байгаа юу? аль 2 сард уулзсан машин тэрэг зарагдах хангалттай хугацаа өнгөрсөн байна гэж илгээж байсан байдаг. М....................ийг миний утсанд ийм мессэж явуулангуут би ................... рүү залгаж зээлийн талаар ..................., ................... нар нь дутуу төлөлт хийгээд байгааг мэдэж ..................., ................... нартай Улаанбаатар хот руу явж очиж уулзаж тэр хоёрыг дагуулж ...................ын байранд ...................тэй очиж уулзаж ..................., ................... нар нь автомашинаа өгч зээлээ дуусгах, эсвэл эвлэрлийн гэрээгээр шүүхээр орж төлье гэж ..................., ................... нар гуйж ................... зээлийг аваагүй учир битгий тэр холоос дуудаарай, бид 2 төлж дуусгана гэж ярихад ................... манай захирал ................... хорооллын Төрийн банкны захирал ................... гэж хүн байгаа, утас нь ..................., та нар очиж уулз гэсэн учир ..................., ................... бид нар ...................тай очиж уулзаж ..................., ................... нар нь тохиролцоонд хүрсэн. Тийм учир ..................., ................... нар зээлээ төлж дууссан гэж бодож байна. Энэ нь ................... ХХК-д зээл өгөөгүй, зөвхөн нэрийг нь ашигласан болохоо нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулсан, одоо шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.................... нь мэдэж байгаа атлаа шүүхэд худал тайлбар гаргасаар байна. Надад зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй байхад зээл авсан мэтээр баримт үйлдэж хууль зөрчсөн хэлцэл хийж, мөн манай компанийг зээл авсан мэтээр ...................той хийсэн гэрээгээ халхавчилж, дүр үзүүлж гэрээ хийсэн. Мөн М.................... нь өөрөө уг гэрээг байгуулах эрхийг хуульд заасны дагуу аваагүй байхдаа болон зохих эрх баригчийнх нь зөвшөөрөлгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж уг хэлцлийг хийсэн. Гэрээ хийсний дараа уг зээлийн мөнгийг авсан У...................., Н.................... нар эргүүлэн төлж байсан, ийнхүү төлөхдөө миний нэр, компанийн нэр, утасны дугаар бичиж байсан боловч уг төлөлтийг миний бие, манай компани огт төлж байгаагүй, ................... ББСБ төлөхийг манайхаас шаардаж байгаагүй, тэр ч бүү хэл ...................ын ажилтан ................... эгчийн нэрээр авсан зээлээ төл... гэж н...................., У.................... нараас шаардаж байсан, мөн тэдний барьцаалсан машиныг худалдан борлуулах санал гаргаж, энэ талаар тэд тохиролцож байсан ба ................... нь 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр оролцохдоо одоогийн ...................ын өмгөөлөгч Жамъянг асуухад ................... ББСБ-аас 2016 оны 08-р сарын 01-ний өдөр хүү ...................ын автомашиныг барьцаалж 40 сая төгрөг авсан, төлсөн баримт байгаа гэж ярьж байсан нь уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг улам л баталдаг. ................... ББСБ болон ................... ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Гурав. ................... ББСБ болон ................... ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хучин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь зээл авах хүсэл зориг, хэрэгцээ, шаардлага байгаагүй бөгөөд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүчин төгөлдөр бус итгэмжлэл, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн байгуулсан барьцааны гэрээ юм. Уг барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах бус харин зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан Н...................., түүний хүргэн У.................... нарын хэрэгцээнд үндэслэсэн, мөн ................... ББСБ-ыг төлөөлөх эрхгүй этгээд уг гэрээг хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 тус тус зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ................... банк бус санхүүгийн байгууллагаас 2015 онд 30.000.000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийг авах гэж 2016 оны 08 сарын 01-ний өдөр очсон. Тэгэхэд ..................., Г.................... нар тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүссэн байсан. Тэгээд надад хандаад бид хоёр энэ банк бус санхүүгийн байгууллагаас 40.000.000 төгрөгийн зээл авах хэрэгтэй байна, барьцаанд нь үл хөдлөх хөрөнгөө тавиад өгөөч, бид нар давхар машинаа тавья гэж байсан. Тэгээд би тухайн үед хөрөнгөө барьцаанд нь тавьж өгсөн, мөнгийг аваагүй. Тухайн өдөр манай барьцаа хөрөнгийг суллаж өгсөн баримт байгаа. Тухайн өдөр надаар хүсэлт бичүүлж аваад гэрээг хийсэн. ................... тухайн мөнгийг ..................., түүний эхнэр Мядагбадам нарт өгсөн. Би гадаа зогсож байсан, тортой мөнгө авсан байсан. ................... хаалга шагайж намайг дуудаад та энэ дээр гарын үсгээ зурчих гээд хоосон баримт өгч зуруулсан. Тухайн өдрийн зээлийн гэрээ надад байхгүй, ................... үүнээс хойш зээлээ төлөөд явж байгаа гэж байсан. Барьцааны болон зээлийн гэрээг надад өгөөгүй. Гэтэл 2017 он гарсны дараа ................... над руу залгаад энэ хүмүүс зээлээ төлөхгүй байна, та энэ хүмүүст хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би ..................., ................... хоёртой холбоо барьж уулзаад, бид нар ................... банк бус санхүүгийн байгууллага дээр очсон. Уулзаад ярилцахад бид нар ачааны машинаа шатаачихсан, хэцүү байдалд орчихсон, зээлээ төлж чадахгүй байна гэсэн. Тэгсэн ................... та нар чадахаараа төлөөрэй гэсэн. ..................., ................... хоёр тухайн үед ...................тэй уулзаад бид нарт эвлэрлийн гэрээ хийгээд, графикаар төлөхөөр болгоод өгөөч, ................... энэ зээлийг аваагүй юм чинь дахин нааш, цааш явуулаад яах вэ?, эгч нь машинаа зараад энэ зээлийг төлнө, барьцаанд тавьсан машин байгаа гэж хэлсэн. Тэгэхэд ................... та манай захиралтай очиж уулзаарай, Төрийн банкны захирал хийдэг ................... гэдэг хүн байгаа гэж хэлсэн. ..................., ..................., бид гурав гараад ...................тай очиж уулзсан. ................... гэдэг хүн машиныг бид нар зарах боломж байхгүй. Та нар өөрсдөө машинаа зараад зээлээ төлчих гэж хэлсэн. Тэгээд ..................., ................... хоёр зээлээ төлнө гээд үлдсэн. Би наашаа ................... рүү ирсэн. Хэдэн сарын дараа ................... над руу нөгөө хүмүүс чинь зээлээ төлөхгүй байна, машин зарах чинь юу болсон бэ?, нөгөө хүмүүс рүү чинь мессеж бичээд хариу өгөхгүй байна, та энэ хүмүүстэйгээ холбоо бариачээ гэж хэлсэн. Тэгээд би хөөцөлдөөд олдохгүй болохоор нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн. Тэгсэн ................... тухайн үед Япон руу гарчихсан, ................... мэдүүлэг өгсөн. ................... мэдүүлэг өгөхдөө би ................... ББСБ ХХК-д хүүхдийнхээ машиныг тавьж зээл авсан нь үнэн, гэхдээ ...................г дэлгүүр болон эд хөрөнгөө барьцаанд тавьсан гэдэгт итгэхгүй байна, би хараагүй гэж хэлсэн. ................... ББСБ ХХК-ийн ажилтан намайг зээлээ боломжоороо төл гэж хэлсэн. Тиймээс би зээлээ боломжоороо төлж байгаа. ................... намайг дарамталж худлаа яриад байна гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хэрэг шалгагдаад нэлээн удаан явсан. ................... удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чинчулуун гэдэг мөрдөн байцаагч ...................гээс мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахад ................... ББСБ ХХК-ийн эдийн засагчтай уулзсан, эдийн засагч нь намайг чадахаараа төлж байгаарай, манайх ашгийн байгууллага, шүүхэд хандах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл ................... гэдэг хүн намайг дарамтлаад байна. Би хүүхдийнхээ 60.000.000 төгрөгийн үнэтэй герман микро автобусыг барьцаанд тавьсан, машиныг зараад төлнө гэж тохирсон, энэ нь ...................д хамаагүй гэж хэлсэн байдаг. Тухайн үед ................... зээлийн мөнгөнөөс төлж байсан байдаг. Энэ талаарх баримтаа эрүүгийн хэрэгт хавсаргасан байсан. Би ...................ийг тухайн хүмүүстэй холбоо бариарай гэж хэлсэн боловч нэг ч удаа очоогүй. Цагдаагийн газраас ..................., ................... нар нь зээл авсан байна, зээлийн хүүгээ төлж байна, тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэсэн. Би шүүхэд эд хөрөнгө битүүмжлэх хүсэлт гаргасан. Тухайн машиныг хаана байгааг мэдэхгүй байна. Энэ хүмүүс зээлийн барьцаанд машинаа өгчихсөн, ................... худлаа яриад ашиг хонжоо харж байна гэж боддог. Би нэг ч төгрөг аваагүй, нэг ч төгрөг өгөөгүй. Ямартай ч мөнгийг ...................од өгсөн, хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Утган дээр нь ................... компани гэж бичээрэй гээд ................... энэ хүмүүст зааж өгсөн байдаг. Гүйлгээний утга дээр нь ................... гэж бичиж байсан. Мөнгө төлсөн хүмүүс нь өөрсдийн утасны дугаараа бичиж байсан. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрөө хохирч байна. Надад мөнгө өгсөн, намайг зээл авах гэж байсан мэтээр ярьж байна. Надад зээл авах ямар ч хүсэл сонирхол байгаагүй. Би зөвхөн өмнөх зээлийн барьцаагаа суллах гэж ................... ББСБ ХХК-д очсон. Би 40.000.000 төгрөгийн зээл хүсэж хүсэлт бичээгүй, ................... өөрөө бичээд надад өгсөн. Өмнө нь ................... ................... ББСБ ХХК-иас байраа барьцаалж зээл авч байсан гэсэн. ................... зээл авч өөрөө мөнгийг гардаж авсан, би барьцаа хөрөнгөө тавьсан. ................... мөнгийг гардаж авсан гэдгийг ................... удаа дараа шүүх, цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлж байна. ................... ................... ББСБ ХХК-д барьцаа хөрөнгийг аваачиж тавихыг хараагүй гэж эдгээр хүмүүс хэлдэг. ..................., ................... гэх хүмүүс намайг гүтгэж байгаа ч зарим талдаа бодит зүйлийг ярьж байна гэж ойлгож байна. Энэ компани мөнгө угааж байна гэж ойлгож байна. Энэ компаниас нэг ч удаа бичиг ирж байгаагүй. Шуудангаар ................... ББСБ ХХК гэсэн бичиг ирсэн. Шуудангийн хүн намайг хүлээж авсан гээд гарын үсэг зурах ёстой гэсэн учраас би зурсан. Энэ зээлийг төлөх боломж байсан, хүү нь зээлийг төлөх талаар ................... ББСБ ХХК дээр очиж уулзсан гэсэн. ................... мэдүүлэг өгөхдөө ................... үүнд хамаагүй, харин надаас мөнгө авах гэж ингээд байна гэдэг. ................... энэ зээлийг авсан гэсэн бичлэг нь хэрэгт СD-ээр авагдсан байгаа. ................... Сайн байцгаана уу?, ................... ББСБ ХХК-ийн ажилтан байна, ................... эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ?, хугацаа нь дуусахад нэг сар үлдлээ, ирж уулзахгүй, утсаа авахгүй, мессежид хариу өгөхгүй байж болохгүй, хэзээ ирж уулзах вэ?, машин, тэргээ зараад төлөх юм ярьж байсан, яасан бэ?, машин чинь зарагдахаар байна уу?, зарах арга хэмжээ авч байгаа юу?, та 2 сард ирж уулзсан, уулзах хугацаа өнгөрчхөөд байна гэсэн мессежийг ..................., ................... гэх хүмүүс рүү явуулсан байдаг. Тиймээс энэ хүмүүсийг ................... таньдаг, ийм байдлаар харьцаж байсан, 99061798 гэсэн утас эдний утас мөн, энэ дугаарыг нэхэмжлэл гаргахдаа бичсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 25 минутад бичсэн байна. Би үнэхээр хохирч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлээ товчхон хэлье гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. ................... гэдэг хүн ................... ББСБ ХХК-иас зээл хүсэж зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээг байгуулсан гэдэг нь тогтоогдож байгаа. Гэхдээ энэ хүн ганцаараа байгуулаагүй, ................... гэдэг хүн хамтран зээлдэгчээр орсон. ...................ын эзэмшлийн автомашин барьцааны хөрөнгөөр орсон байгаатай маргадаггүй юм. ...................ыг хамт оруулсан гэдэг дээр нөгөө тал маргахгүй байгаа гэдгийг хэлье. Энэ зээлийг ................... авч хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Нөгөө талаас ................... хэрэглэсэн, ................... хэрэглэсэн гэдэг дээр маргахгүй байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд зээл олгохоосоо өмнө тухайн хүнд зээл авах хэрэгцээ шаардлага байна уу?, төлбөрийн чадвартай юу?, татвар төлөгч мөн үү? гэдгийг судалж үздэг юм. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар хуульчлагдсан банк бус санхүүгийн байгууллагын үүргийн тухай асуудал юм. Маргаж байгаа асуудал нь ................... нь зээл авсан гэдэг дээр маргадаггүй, харин би өөрөө авч хэрэглээгүй гэдэг юм. ................... зээл авсан хэрэгцээ шаардлага тогтоогдож байгаа юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээл, мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасныг банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаанд хамааруулж ойлгох юм. Нэгдүгээрт мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр шилжүүлнэ гэж байгаа юм. Хуульд заасан үндэслэл нь тусгайлсан хууль болох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Хоёрдугаарт энэ зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлийн гэрээний зориулалтын дагуу хэрэглээд буцаагаад төлөх асуудал нь ................... ХХК авч хэрэглэсэн бол төлөх үүрэг нь байна. Бэлэн мөнгийг авсан гээд гарын үсэг зурах нь нэг асуудал юм. Харин бэлэн мөнгийг хүлээж авсан эсэх нь нэг асуудал юм. ................... гэдэг хүн энэ мөнгийг авсан гэж ойлгохгүй юм. Харин энэ мөнгийг ................... авсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Энэ талаар Г.................... гэрч болон ...................ын зээлийн эргэн төлөлт хийж байгаа нөхцөл байдал хэлж байна. Анхнаасаа ...................ыг энэ зээлийн хамтран зээлдэгчээр оруулсан нөхцөл байдлаар тогтоогдож байна. Банк бус санхүүгийн байгууллагын зохицуулалт нь зээлийн гэрээг сунгаагүй байсан ч хүү тооцогддог асуудал байгаа юм. Гэхдээ зээл олгохдоо нарийн бодитой судлаарай гэж хуульчилсан байдаг юм. Банк бус санхүүгийн байгууллага нь мөнгө хүүлж ашиг олох зорилготой. Энэ зорилгод чиглэсэн үндсэн үйл ажиллагаагаа явуулахын тулд хууль мөрдөх ёстой юм. Мөрдөх ёстой хууль нь Банк, эрх бүхий этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаж байна. Энэ хуульд зээлийн хүсэлтийг зээлдэгч бүрээр авна гэсэн байдаг. Зээлдэгч бүрээр гэж хэлж байгаагийн утга нь тухайн үед ................... компани зээл хүсэж өргөдөл гаргасан байна, ингэхдээ өөр хүний эд хөрөнгийг барьцаалъя гэж хүсэлт гаргасан байхад нэхэмжлэгч тал зөвшөөрсөн нь сонин байгаа юм. Хоёрдугаарт ...................од зээл авах ямар хүсэл шаардлага байсан юм бэ?, ................... яагаад хамтран зээлдэгчээр орж ирсэн юм, ямар хэрэгцээ шаардлагын улмаас ................... зээл авах гэж байгааг нь асууж тэмдэглэж аваагүй байж яагаад зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байна вэ?. Эргэлтийн хөрөнгийг санхүүгийн утгын хувьд авч үзэхэд аваад дансанд хадгалж байгаа мөнгийг эргэлтийн хөрөнгөд зориулсан гэж үзнэ, зээл аваад бизнесийнхээ үйл ажиллагаанд зориулж байгааг мөн эргэлтийн хөрөнгөд зориулсан гэж үзнэ. Ус, цахилгааны мөнгийг төлж байгааг тогтмол зардлын эргэлтийн хөрөнгө гэж үздэг. Зээл олгож байгаа үндэслэл нь үүнээс хазайж эхэлж байгаа юм. Эргэлтийн хөрөнгийн зээл байдаг юм. Зээл аваад хэрхэн зарцуулах гэж байгаагаа тайлбарласан нь зээлдэгч тус бүрээр байхгүй байна. Зээлийг юунд зарцуулах гэж байгааг тодруулахын тулд нөгөө өргөдлийг нь харах ёстой юм. ...................ын нэртэй зээл хүссэн хүсэлт байдаггүй хэр нь түүнд зээл олгосон тухай гэрээ баримт нь байна. Зээл авах хүсэл зориг нь хэрхэн илэрхийлэгдсэн юм бэ? гэдгийг анхаарах ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд маш тодорхой байдаг. Хувийн хэрэг нээх ёстой гэсэн байдаг, гэвч энэ зээлд хувийн хэрэг нээгээгүй. Түүний өргөдөл, анкет, зээлийн гэрээнүүд ирдэг юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Үүнтэй төсөөтэй асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал байдаг юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Үүнээс харахад иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгож байгаа зээлийг хэзээ олгогдсонд тооцох юм бэ? гэхээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн байгаа. Зээлийн данс нээсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байгаа ч энэ зээлийн дансны хуулга нь хэрэгт ирдэггүй, ийм данс нээгдээгүй юм байна лээ. Энэ зээлийн дансыг нээнэ гэж бодоод гэрээн дээр бичсэн юм шиг байна лээ. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж байгаа нь нэгдүгээрт бэлэн бусаар тооцоо хийх асуудал яригдана, хоёрдугаарт тухайн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр тухайн зээл олгогдсонд тооцох юм. Гэвч энэ нь нотлогдохгүй байхад иргэд хоорондын мөнгө өгч авалцсан баримтаар зээл олгосонд тооцохгүй юм. Дээд шүүхийн тогтоол дээр бичээд байгаа бэлэн мөнгө олгосон баримтын талаар шийдвэрлэсэн хэд, хэдэн удаагийн тогтоол байна. Дээд шүүх ямар хэрэг дээр бэлэн мөнгө өгсөн баримтыг үгүйсгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ? гэдэг нь сонин байгаа юм. Онол арга зүйн хувьд хэрэг болгон дээр өөр, өөр байж болохгүй. Яагаад гэвэл Монголд нэг хууль байгаа, энэ хуульд зааснаар шийдвэрлэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас мөнгө өгсөн баримтыг нэхэмжлэгч талаас өгснөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэх үндэслэл хуульд зааснаар байхгүй юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний тухайд банк бус санхүүгийн байгууллага зээл олгочхоод олгосон зээлээ буцаагаад шалгах ёстой байдаг юм. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдийн олгож буй зээлийн үйл ажиллагаа дээр тусгайлан хяналт шалгалт явуулаарай гээд хяналтын зардлыг санхүүгийн зохицуулах хороо өөр дээрээ төвлөрүүлж, сан байгуулж тухайн зээлдэгчийн зээлийг хянах үүргийг өгчихсөн байдаг юм. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээ байгаа юм. Энэ эрх хэмжээ нь хэзээ үүрэг болж хэрэгжих вэ? гэхээр тухайн зээл нь зориулалтын дагуу хэрэгжээгүй байх юм бол тухайн зээлийн гэрээг цуцалж зээлээ буцаан шаардах эрхтэй. Тиймээс 2017 оны эхээр зээлийн үүргийг биелүүлээгүй үед буюу ................... гуай очиж уулзаж байх үед зээлээ буцаан дуудаад хүүгээ зогсоож шүүхэд хандах ёстой байсан юм. 40.000.000 төгрөгийн зээлийг 129.000.000 төгрөг болтол өсгөх хэмжээний нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал өөрөө хүргэсэн. Энэ байгууллага өөрөө мэдсэн хэр нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй Тиймээс ийм их хэмжээний үндсэн зээлийг аваагүй ба ийм их хэмжээний хүү төлөх асуудал яригдахгүй юм. Хоёрдугаарт Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчид гэсэн асуудал байдаг. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тухайн зээлийг авах хүсэл сонирхол байгаа эсэхээр шууд холбогддог асуудал байдаг. Тухайн хүнд зээлийг авах бодит хэрэгцээ шаардлага байсан эсэхээс хамаараад тухайн гэрээний хүсэл зорилго хэрхэн бий болсон юм. Гэрээ хүчин төгөлдөр бус байх шаардлага дээр 242.1, 242.3-т заасныг шууд үндэслэдэг. Г...................., ................... нар нь олдохгүй байгаа юм. ................... Япон яваад ирсэн гэдэг. ................... гэдэг хүнийг яагаад заавал ганцааранг нь оруулж, ................... гэдэг хүнийг болчихъё гэсэн хүсэл зориг юунд байна вэ? гэхээр тухайн хүний барьцаа хөрөнгийн чанар нэлээн буурсан юм шиг байна лээ. ...................гийн анх барьцаалсан үл хөдлөхийн чанар буураагүй юм шиг байна лээ. ................... гэдэг хүн Монголд орж ирчхээд байхад түүнийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж, хариуцагчаар оролцуулахгүй байгаагийн зорилго нь банк бус санхүүгийн байгууллага нь барьцаа хөрөнгөтэй хүнийг олж аваад тухайн зээлийг зориулалтаар нь зарцуулсан эсэх нь хамаагүй, өөрсдийг нь хуурсан эсэх нь хамаагүй үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн бодол байдаг юм байна. Энэ бодлыг хэрэгжүүлж болохгүй, яагаад гэвэл хуульчид бид нар шударга ёсны төлөө явдаг болохоос биш мөнгөтэй газар очиж үйлчлэх зорилгыг агуулдаггүй юм. 40.000.000 төгрөгийн зээл аваад 20.000.000 төгрөгийг ..................., 20.000.000 төгрөгийг ................... хэрэглэсэн нь тогтоогдож байвал зээл хүүгийн асуудал яриад явах нь шударга ёсонд нийцнэ. Тиймээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт миний үйлчлүүлэгч энэ зээлийг анхнаасаа авч хэрэглээгүй гэж маргаж байгаа боловч үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтад үүрэг биелэхгүй нь нэгдүгээрт тодорхой болчихсон, өөрөөр хэлбэл 2016 оны 08 дугаар сард авсан зээл нь он дуустал төлөгдөөд явж байгаад 2017 оны 01 сараас төлөгдөхөө больсон байдаг. Энэ үеэс шууд гэрээг цуцалж зээл буцаан татаагүйгээс болж энэ хэрэг удаан явж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу энэ эрхээ алдсан байх гэж үзэж байна. Шүүх үүнийг анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байна. Зээлийн гэрээний хэд, хэдэн нотлох баримтыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Зээлийн гэрээг банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж гүйцэтгэх захирал нь байгуулах ёстой гэж ойлгосон. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь ................... гэдэг хүнийг төлөөлж ................... гарын үсэг зурсан байгаа юм. Зээлийн болон барьцааны гэрээний хуудас болгон дээр зурсан байгаа гарын үсэг нь ...................ынх биш ...................ийн гарын үсэг байгаа юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд компанийг төлөөлөх эрхтэй хүн нь гүйцэтгэх захирал нь байдаг юм байна лээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр мөн үү? гэдэг асуудлын хувьд энэ асуудал яригдах ёстой юм. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр мөн эсэхийг дүгнэж байж нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудал яригдана. Зээлийг ................... ХХК аваагүй болох нь хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан байгаа зээлийн гэрээ, барьцааны гэрээ/хх-ийн 27/, ...................ийн хариуцагч ..................., түүний ээж ................... нарт явуулж байсан мессеж/хх-ийн 61/, хариуцагчийн төлөөлөгч болох ...................гийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................ийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Анхнаасаа судалж үзсэн бол энэ зээл олгогдох боломжгүй байсан юм. Банк бус санхүүгийн байгууллагын хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, зээлийг үндсэн зээлдэгч гэж шаардаад байгаа ................... ХХК-д олгоогүй зэрэг нөхцөл байдлуудаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэлээн хэдэн заалт дээр үндэслэж гарсан байгаа. Шинжээчээр гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор явуулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг мөн гэж гарсан байна. ................... гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь энэ хэрэгт шаардлагагүй юм байна гэсэн үндэслэл нь үгүйсгэгдсэн. Яагаад гэвэл ................... гэдэг хүний гарын үсэг мөн байна гэдэг. Харин зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зурагдсан байгаа гарын үсэг нь ................... гэх банк бус санхүүгийн байгууллагын захирлын гарын үсэг гэдгийг нотолсон нэг нотлох баримт байхгүй. Миний өмнө нь дурдсан нөхцөл байдлууд нь банк бус санхүүгийн байгууллага Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж зээл олгосныг нотолж байна. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөрт холбогдох буюу ................... ХХК-д холбогдох зээлийн гэрээ болон барьцааны хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан байдаг юм. ...................той холбоотой тухайн хүний хүсэл зориг юу байгааг хараагүй юм. Нэгдүгээрт зээлийн гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байна. Нэгдүгээрт хууль зөрчиж хийсэн гэрээ байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл нь ...................од зээл авах хэрэгцээ шаардлага байсан. ................... ХХК-д зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Энэ талаар хариуцагч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш ярьж байгаа юм. Барьцаа хөрөнгийн хувьд зээлдэгч болчхоод байгаа нөхцөл байдлыг банк бус санхүүгийн байгууллага өөрөө бий болгосон гэж үзэж байна. ................... итгэмжлэгдсэн төлөөлөгч 30.000.000 төгрөгийн зээл авчихаад 40.000.000 төгрөгийн зээл авах шаардлагатай боллоо гэхээр нь барьцаа хөрөнгөө нэм гэж хэлсэн чинь ................... гэдэг хүнийг авч ирсэн гэдэг. Банк бус санхүүгийн байгууллага нь барьцаа хөрөнгө нэмж шаардлагатай боллоо гэхээр нь нэг зээлдэгч хайдаг юм байна. ...................ийн тайлбар нь ...................гийн хэлж байгаа тайлбарыг нотолж байгаа юм. Г....................тэй байгуулах гэрээг ...................гийн ................... компанийг оруулж ирж хийснээр энэ нь амархан шийдэгдэх боломж үүсэж байна. Г....................тэй байгуулах хэлцлээ өөр хэлцлээр халхавчилж буюу ...................тай хийж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл байна гэж харж байна. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж байдаг. Үүнийг яагаад хамааралтай гэж үзэж байна вэ? гэхээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан заасан шаардлагуудыг биелүүлэхгүй байгаа юм. Зээл олгох хэрэгцээ шаардлага байна уу? гэдгийг судалж үзэж байгаад зээл олгох боломжгүй гэдгээ илэрхийлээд татгалзах боломжтой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг огт шалгаагүй, 2015 онд авсан зээл шигээ байгаа гэж үзээд ямар ч хувийн хэрэг бүрдүүлээгүй зээл олгосон. Хувийн хэрэгт нь 2015 онд авсан зээл, зээл олгохыг хүссэн анкет л байдаг. Тиймээс хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Манай хууль Германы Иргэний хуульд үндэслэж гаргасан байдаг. Германы Иргэний хуульд урьдчилсан нөхцөлийг заавал ярьдаг. Урьдчилсан нөхцөл нь хүсэл зоригийн илэрхийллээс гадна тусгайлан заавал хийхээр бүрдүүлэх материалуудыг заасан байдаг. Бүрдүүлэх материалуудыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн гэрээ ирээгүй юм. Тиймээс 2016 оны 08 сарын 01-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчингүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56.1.10-д заасан үндэслэл байна. Зээлийн гэрээ хийж байх үедээ зээлдэгч барьцаа хөрөнгийн чадвартай үгүйг судлах ёстой. Барьцаатай байгаа зээлээ хаахаар ................... очсон. Тэгэхэд ямар эх үүсвэрээр энэ зээлийг хаах гэж байгаа юм бэ? гэдгийг судлах ёстой байсан. Гэвч энэ талаар судлаагүй. Барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаад байгаа хөрөнгө нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр энэ гэрээг хийж байх үед барьцааны үүрэгтэй байсан. Барьцааны үүрэгтэй байсан хөрөнгийг барьцаалаад гэрээ хийсэн юм. Тиймээс үүнийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлээр энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Нэгдүгээрт барьцааны эд хөрөнгө нь барьцаанд байсан учраас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний ...................д холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Хоёрдугаарт энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл учраас үүн дээр үндэслэж хийгдсэн барьцааны эрх нь салшгүй хэсэг байдаг. Энэ гэрээ хүчингүй болсноор тухайн барьцааны гэрээ хүчингүй болох ёстой. Иргэний хуулийн ерөнхий ангийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тиймээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ................... ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 /нэг зуун хорин есөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгож,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан хариуцагч ................... ХХК-ийн нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай Ч....................оос М....................т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ................... ББСБ ХХК болон ................... ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ, 032/16 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................... багийн ................... цагаан ...................д байршилтай Павильоны зориулалттай 58 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-................... дугаартай үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................... баг Галерей доор байршилтай худалдааны зориулалттай 58 м2 талбайтай, нэгж талбарын ................... дугаартай газар, ................... ОРО улсын дугаартай, Benz маркийн Sprinter 211 CDI модельтой, WDB9067131S116897 бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 сарын 08-нд Монгол улсад орж ирсэн микробус суудлын автомашиныг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ................... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.191.547 төгрөг, хариуцагч ................... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ................... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.191.547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ................... ХХК, У.Менх-Од нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ................... ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаартай шийдвэрийг 2021.12.23-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Уг харилцааг зохицуулсан хуулийг шүүх хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 1227 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. 1.1 Иргэний хуулийн тусгай ангийн гэрээний тодорхой төрлүүдийн нэг болох банк, зээлийн эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нь Иргэний хуулийн ерөнхий ангид заасан ерөнхий зохицуулалтыг тайлбарлах замаар гэрээ хуульд заасны дагуу байгуулагдсан эсэх, тусгайлан зохицуулсан хуульд нийцсэн гэрээ байгуулсан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэж, улмаар нэхэмжлэлд хууль зүйн дүгнэлт хийх замаар хэргийг хянан шийдвэрлэх байтал анхан шатны шүүхээс талуудын хоорондох мэтгэлцээнд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал ................... ХХК-ийн хувьд зээл авах хэрэгцээ, шаардлага байгаагүй, хүсэл зориг байгаагүй гэж маргаж байсан ба Иргэний хуулийн тусгай ангийн 451 дүгээр зүйлийн 451.3-т зааснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар тусгайлан зохицуулсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийн 20 дугаар зүйлээс эхлэн 30 дугаар зүйл хүртэлх хуулийг тайлбарлан хэрэглэж хууль зүйн дүгнэлт хийх байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 39-41 дүгээр зүйлд зохицуулсан хүсэл зоригийн илэрхийлэл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-30 дугаар зүйлд заасан банк, эрх бүхий этгээдээс зээл олгох үйл ажиллагааны хуулийн зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн татгалзаж буй үндэслэл нь уг зээлийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, У...................., ................... нар зээлийн бүх мөнгийг авч хэрэглэсэн, тиймээс ч уг зээлд хамтран зээлдэгчээр оролцсон, зээлээр олгосон мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, уг олгосон мөнгийг гардаж аваагүй, баримтанд л гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байхад ................... ХХК Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйл, 23 дугаар зүйлд тус тус заасныг хэрхэн ойлгож хэрэглэх, уг хуульд заасан нөхцөлийг нэхэмжлэгч хэрхэн хангасан, хэрхэн биелүүлсэн талаарх хууль зүйн дүгнэлт огт байхгүй байна. Уг хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн хэрэг, зээлдэгчийн өргөдөл гэснийг нэхэмжлэгч нь зээлдэгч тус бүрээр бүрдүүлсэн эсэх, зарим зээлдэгчээс аваагүй нь ямар шалтгаангүй, цаашилбал Иргэний хуулийн 39 дүгээр заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлдэгч нь хэн болох, ямар хэрэгцээ шаардлагаар зээл авах хүсэлтэй байгаа, зээлийг аваад хэрхэн зарцуулж байгаа зэрэг байдлаар нэхэмжлэгч нь хяналт тавих, зээлийг зориулалтын бусаар ашигласан бол зээлийг гэрээг цуцалж, олгосон зээлээ эргүүлэн эргүүлэн татах зэрэг үүргийг хуулиар Банк болон эрх бүхий хуулийн этгээдээс хүлээлгэсэн. Гэтэл уг хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.................... хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгосны үндсэн дээр зээл олгосон М.................... нь уг зээлийг анхнаасаа ................... ХХК аваагүй болохыг мэдэж байсан нь түүний У...................., ................... нарт өөрийн гар утсаараа илгээсэн захиагаар нотлогддог бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан /банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/ шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байгааг анхаараагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь У....................ыг ямар шалтгааны улмаас хамтран зээлдэгч гэж зээлдэгчээр оролцуулах болсноо огт тайлбарладаггүй ба харин хариуцагчийн төлөөлөгч нь ...уг зээлийг У...................., түүний хадам ээж болох н.................... нар нь уг зээлээр олгосон мөнгийг бүхэлд нь авч хэрэглэсэн гэж маргадаг ба нэхэмжлэгч нь хариуцагчийн уг тайлбарыг үгүйсгээгүй, зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар ашигласан ч шалгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй. Угтаа бол анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу....гэсэн хэсэгт огт дүгнэлт хийгээгүй байна. У....................од зээл авах ямар хэрэгцээ шаардлага, хүсэл зориг байсныг нэхэмжлэгч огт тогтоогоогүй, шалгаагүй, уг зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг хэн нь ямар хэмжээгээр авах гээд байгаа, юунд зарцуулах гээд байгааг нэхэмжлэгч зээл олгохдоо тогтоож, улмаар зээл олгосны дараа уг зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалган тогтоох, зээлийг анхнаасаа зориулалтын дагуу ашиглахгүй болох нь тодорхой байвал зээл олгохгүй байх хүртэл эрхийг нэхэмжлэгчид Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4, 23 дугаар зүйл, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл зэрэгт заасныг нэхэмжлэгч хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх талуудын мэтгэлцэж байсан тайлбар, дүгнэлтэнд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд 116.2, 116.3-т нийцээгүй гэж үзнэ. 1.2 Иргэний хуульд заасан шаардах эрх үүсэх үндэслэл нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, улмаар тус хэргийг хянан шийдвэрлэж байж шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардах эрх үүссэн гэж дүгнэхдээ ...2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн кассын бэлэн мөнгөний зарлагын баримт-аар тогтоогдож байна...гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн зохицуулалт нь зээлээр олгож буй мөнгөн хөрөнгийг бэлэн болон бэлэн бусаар олгохтой холбоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс ...банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д...заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь уг хуулийн төлбөр тооцооны тухай эрх зүйн харилцааг зохицуулсан гуравдугаар бүлгийн 12-19 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг уг хуулийн дөрөвдүгээр бүлэгт зохицуулсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагааг зохицуулсан хуулийг хэрэглэхгүйгээр төлбөр тооцоог зохицуулсан заалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Харин нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн мөнгөө шаардах эрх нь хэлцэл хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үүсэж байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Анхан шатны шүүх зээл данс нээж зээл олгох тухай Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан зохицуулалтыг бэлэн бус төлбөр тооцоотой андууран дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир зээлээр олгож буй мөнгийг бэлэн болон бэлэн бусаар олгосон аль нь ч бай зээлийн данс нээж, зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох нь үүнтэй санхүүгийн хяналтын арга хэлбэрийг хуульчилсан тусгай зохицуулалт болохыг анхаараагүй байна. 1.3 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг шүүх тайлбарлан хэрэглэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ хүчин төгөлдөр эсэх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар байгуулагдсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхийн тулд хуульд заасан тусгай шаардлага /Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар тогтоосон/ хангасан эсэх талаарх байдлыг дүгнэсний үндсэн дээр үүрэг хэрхэн үссэн, хэн хэний хооронд ямар үүрэг үүссэнийг дүгнэсний дараа хамтран үүрэг гүйцэтгэх хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үүргийг талаарх дүгнэлтийг товчхон байдлаар дүгнээд У.................... ................... ХХК-ийн хооронд, У....................-................... ХХК-ийн хооронд, ................... ХХК, У.................... болон ................... ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр үүрэг үүссэн эсэх талаарх дүгнэлтийг хийгээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ. Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бодит байдлаар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй тухайд: 2.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, зээлийн гэрээ, барьцааны гэрээг итгэмжлэлийн үндсэн дээр зээлдүүлэгчийг төлөөлж байгуулсан гэх М....................ийн гар утсаараа илгээсэн зурвас, түүний агуулгад дурдагдаж буй ...................... эгчийн нэрээр авсан зээлээ төлөх....гэх тухай захиаг явуулсан болохоор хүлээн зөвшөөрч буй байдалд шүүх хэрхэн хууль зүйн дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй байна. Тодруулбал хууль зөрчиж зээл олгосон байдалд анхан шатны шүүх огт дүгнэлт хийхгүйгээр гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй юм. энэ нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн нотолж байгааг, эсхүл хариуцагчийн татгалзлалыг хэрхэн нотолж байгаа талаар шүүх дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчсөн төдийгүй 116 дугаар зүйлийн 116.3,118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ. 2.2 Шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан ................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ................... ХХК-д холбогдох иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н....................гийн мэдүүлгийг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн, дүгнэсэн нь мөн л тодорхойгүй, ойлгомжгүй байна. Уг гэрчийн мэдүүлэг нь зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан тухай тайлбарладаг маргадаг хариуцагчийн тайлбарыг нотолсоор байгааг шүүх хэрхэн няцааж, үгүйсгэж байгааг шийдвэрт заагаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118.4-т заасантай тус тус нийцээгүй байна. 2.3 Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан ................... ХХК-ийн захирал Н....................гийн 40 000 000 төгрөгийг хүлээн авсан талаарх кассын бэлэн мөнгөний зарлагын баримтыг зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж байна. Тодруулбал уг бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримт нь гэрээ байгуулсныг бус харин зээлээр олгож буй мөнгийг бэлэн авсан гэсэн баримт болохоос гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх, хуульд зааснаар зээлийн данс нээсэн гэж үзэх үйл баримт биш юм. Учир нь хариуцагчийн төлөөлөгч нь уг баримтанд гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь үнэн гэж хэлдэг боловч, уг мөнгийг манай компани аваагүй, харин хамтран зээлдэгч У.................... түүний эхнэр Мядагбадам, ээж н.................... нар авсан гэж маргадаг. Энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийг У...................., н.................... нар төлж байсан талаарх баримтуудаар нотлогддог. Гэтэл энэ талаарх хариуцагчийн тайлбарыг нотолж буй баримтуудыг анхан шатны шүүх хэрхэн үнэлж, дүгнэсэн нь мөн л тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцэхгүй байна. Уг үйл баримтаас дүгнэвэл хариуцагч ................... ХХК болон ................... ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байгаа нь тогтоогдсон байдал, ................... ХХК нь ................... ББСБ ХХК-иас 40.000.000 төгрөг хүлээн авсан гэсэн баримтанд зурснаараа уг мөнгийг хүлээн авсан гэж үзэхээр үйл баримт тус тус тогтоогдож байна. Энэ тохиолдолд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн /................... ХХК-ийн/ нэрээр болон, У...................., н.................... нарын буцаан төлсөн 9.450.020 төгрөгийг хасаж үлдэгдэл 30.549.980 төгрөгийг ................... ХХК-иас гаргуулан ................... ББСБ ХХК-д олгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаартай шийдвэрт нэгдэх заалтанд ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар 30.549.980 төгрөгийг ................... ХХК-иас гаргуулан ................... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 2 дахь заалтанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч "...................” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... миний бие хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг хийж байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаартай шийдвэр нь хуулийн дагуу хавтас хэрэгт цугларсан бичиг нотлох баримтанд үндэслэн ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан. Хариуцагч ямар үндэслэлээр гомдоод байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч "...................". ББСБ ХХК-тай 2016 оны 08-р сарын 01-ний өдөр хариуцагч "................... ХХК нь зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу зээл авсан боловч зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн гүйцэтгэлээ хангахгүй болсны улмаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т заасны дагуу арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч "...................” ХХК-ийн захирал Н.................... нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэргийн оролцогч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 38 дугаар зүйлийн 38.4-т заасан заалтуудыг байнга зөрчиж, хууль, шүүхийн байгууллагын хүмүүсийг төөрөгдүүлж залилан мэхлэх үйлдэлдээ гаршин хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хийж бусдыг хохироосоор өнөөдрийг хүрснийг дурдах нь зүйтэй байх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... би Шүүх хуралд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбарыг хийх болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.................... шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

...................’ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,‘‘...................’ХХК, У.................... нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч “...................” ХХК-нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарьн 8-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдолыг гаргаж байна.“...................” ХХК-ны гүйцэтгэх захирал Н.................... миний бие нь 2016 оны 8-р сарын 1-ны өдөр “...................” ББСБ ХХК дээр зээлээ төлж дууссан учир өөрийн барьцаа хөрөнгөө авахаар очсон тухайн үед надад болон манай компанид зээл авах хүсэл сонирхол шаардлага байгаагүй. Өөрийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй байсан. ..................., ................... нар нь 40.000.000 /Дөчин сая/ төгрөг авах болсон тул барьцаа хөрөнгө хүрэхгүй учир хамтран зээлдэгчээр оролцож өгнө үү гэсэн гуйлтын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад оролцсон. “................... финнас ББСБ ХХК-ны эдийн засагч ................... нь тухайн үйл явдлыг зөвшөөрч харилцан тохиролцож, 40.000.000/Дөчин сая/ төгрөгийг ...................од хүлээлгэн өгч намайг дуудаж, бэлэн мөнгөний баримтан дээр гарын үсэг зуруулсан. Миний бие энэ зээлийн мөнгийг өөрөө гардаж аваагүй ээ компани болон миний нэр дээр данс нээгээгүй зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, зээлийн гэрээнд зээл олгох хэлбэрийг тохиролцоогүй, компанийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл зээлийг юунд зарцуулах, хэрхэн эргэн төлөх зэрэг тооцоог шаардаагүй болно. Өөрөө зээлийн хүсэлтийг бичиж надаар гарын үсэг зуруулж, тамга даруулсан болно. Тухайн зээлийг манай компани аваагүй учир нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй “...................”ББСБ ХХК-ны ажилтан ................... мэдэж байсан учир зээл төлөхийг огт шаардаж байгаагүй. Харин бэлэн мөнгийг авсан У...................., ................... нар эргүүлэн зээлийг төлж байгаад боломжгүй болсноо “...................’ ББСБ-ын захирал ................... ажилтан ................... нартай удаа дараа биеэр уулзаж дампуурсан байдлаа тайлбарлаж зээлийг цуцлахыг хүсдэг байсан. Зээлийг төлөхдөө миний нэр, компанийн нэр, утасны дугаарыг бичихийг ................... зааж өгсөн байсан. Тэр 2 зээлийг төлөхдөө өөрсдийн гарын үсэг болон утасны дугаараа бичсэн байдаг нь баримтаар хавтаст хэрэгт байгаа. 2016 оны 12-р сард зээлийг авсан ..................., ................... нар нь бараатай машинаа 61-ын гарам дээр шатсан гэж уйлж 2017 оны 2-р сард ...................эд ирээд намайг дагуулж “...................” ББСБ ХХК-ны ажилтан Мөнххишигтэй уулзаж, одоо зээлээ төлөх ямар ч боломжгүй болсон, зээлийн гэрээг цуцалж, шүүхээр орж эвлэрлийн гэрээ байгуулъя тэр хооронд барьцаанд тавьсан ОО-42-ОРО дугаартай машинаа зарж зээлээ төлнө гэж гуйж ................... энэ зээлийг аваагүй юм чинь дахин нааш цааш тэр холоос явуулаад яахав бид төлнө гэж амласан. ................... манай захирал Төрийн банкны Өргөө салбарын захирал хийдэг ................... гэдэг хүн байгаа /утас:.................../ ийм утсаар ярьж очиж уулз гэж зөвлөсний дагуу ..................., ................... бид нар очиж уулзсан боловч, машинаа өөрсдөө зараад зээлээ төл гэж байсан. ...................тэй ..................., ..................., миний бие нь удаа дараа уулзаж ярилцаж зээлийн гэрээг цуцалж, шүүхээр эвлэрлийн гэрээ хийж зээлээ төлж дуусгахыг гуйхад ................... байнга тэмдэглэл хөтөлж бид нараар гарын үсэг зуруулдаг байсан боловч шүүхэд тухайн тэмдэглэлүүдийг огт гаргаж өгөөгүй шүүх хурал дээр ................... удаа дараа зээлдэгч нартай ярьж биечлэн уулзаж зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан гэж хэлдэг боловч нотлох баримтыг өгөхгүй бодит үнэнийг нуун дарагдуулж байна. ................... ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................т 2017 оны 2-р сараас эхэлж зээлийг төлөх боломжгүй болсныг У...................., ................... нар нь миний хамт очиж хэлж байхад санаатайгаар зээлийн гэрээг цуцлахгүй хүүг тооцсоор байсан ба сунжруулсаар 2017оны10-р сарын 02-ны өдөр шүүхэд хандсан. Түүнээс хойш удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж цаг хугацааг сунжруулж, хэргийг шийдвэрлүүлэхгүй байх хооронд дэлхий нийтээр ковид-19 цар тахал дэлгэрч Монгол оронд тархаж хөл хорио тогтоосон. Ийм нөхцөл байдлуудаас болж хугацаа алдсан. Цогцол финанс ББСБ-ын ажилтан ................... нь хугацаа хэтэрсэн зээл гэж Монгол банканд бүртгүүлсэн учир өнөөдрийг хүртэл санхүүгийн ямар нэгэн дэмжлэг авч чадахгүй хохирч байна. Үүнээс дүгнэхэд манай компани болон надад сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн онц ноцтой гэм хорын хохирол учруулж байна. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шүүх огт үнэлээгүй нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 61-р хуудсанд 2017оны б-р сарын 28-ны өдрийн 15 даг 20 миутанд ................... нь өөрийн эзэмшлийн 99061798 дугаартай утсанаас Сайн байцгаана уу? ................... ББСБ ХХК-ны ажилтан байна аа ................... эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ? Хугацаа нь дуусахад нэг сар үлдлээ. Ирж уулзахгүй угсаа авахгүй, мсж хариу өгөхгүй ингэж байж болохгүй шүү дээ хэзээ ирж уулзах вэ? Машин тэргээ зараад төлөх юм ярьж байсан, машин зарагдахаар байна уу? Зарах арга хэмжээ авч байгаа юу? Аль 2 сард уулзсан машин тэрэг зарагдах хангалттай хугацаа өнгөрсөн байна гэсэн нотлох баримт У...................., ................... нарын зээл олгосноос хойш төлсөн 9.450.000 төгрөг төлсөн зээлийн баримт дээр өөрсдийн гарын үсэг, утасны дугаараа бичсэн баримтыг судлаагүй. Шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан сиди  дээр өөр хэрэг болох /2020 оны 2-р сарын 13-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн “...................” ББСБ-н нэхэмжлэлтэй/ “...................”ХХК-д холбогдох иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г....................гийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Г.................... нь маш олон удаа очиж гарын үсэг зурж байсан. “...................” ББСБ-аас 40.000.000 сая төгрөгийг 4% хүүтэй миний хүү ................... 60.000.000 саяын үнэтэй машинаа зээлийн барьцаанд тавьж зээл авсан гэж хэлсэн байдаг. 2018 оны 3-р сард нэхэмжлэгчийн өмгөөлөгч У....................ын ОРО -................... герман микро автобусыг эрэн сурвалжлахаар хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж захирамж гаргасан учир шүүгчийн захирамжийн дагуу 2018 оны 6-р сард УБ хотын Замын цагдаа саатуулан журамлаж, ОРО ................... дугаартай авто машиныг замын цагдаагийн газар одоо болтол хадгалагдаж байхад У...................., ................... нар нь ямар ч гомдол гаргаагүй ................... ББСБ -н зээлийн барьцаанд өгөхөө зөвшөөрсөн байлаг. Шүүхийн шийдвэрийн даргын албан тоотууд нотлох баримтаар хавтас хэрэгт байгаа. ................... нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө ................... ББСБ-аас хүү У....................ын ОРО ................... дугаартай 60.000.000 төгрөгийн үнэтэй 8-н хүний суудалтай Герман микро автобусыг зээлийн барьцаанд тавьж 40.000.000 сая төгрөг авсан. Зээлийг графикийн дагуу хугацаандаа төлж байсан /9.450.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт өгч/ ба ачааны машин маань бараатайгаа 61-н гарам дээр шатсан учир зээлээ төлөх боломжгүй болж 2017 оны 2-р сард ...................г дагуулж “................... ББСБ-ын ажилтан ................... болон захирал ................... нартай уулзаж зээлийн гэрээг цуцалж өгөхийг хүссэн боловч манайх ашгийн байгууллага, та боломжоороо төлж бай гэж ................... хэлсэн. Гэтэл ................... намайг дарамталж, зээл төлөхийг шаарддаг. ...................г дэлгүүрээ барьцаанд тавьсныг би мэдэхгүй байна. Хууль шүүхээр яваад хэдэн төгрөг төл гэнэ би төлнө. Барьцаанд тавьсан хүүгийнхээ машиныг өгсөн гэсэн байдаг. ................... ББСБ-ын ажилтан ................... нь, У...................., ................... нарыг хэрэгт оролцуулахаас татгалзаж, тэд нарыг танихгүй гэдэг боловч өмгөөлөгч Жамъяантай хамт ...................тэй удаа дараа уулзсан байдаг ч Шүүх хуралд У...................., ................... нарыг Шүүх хуралд оролцуулахгүй, зугтаахад нөлөөлсөн. Нотлох баримтыг худлаа бүрдүүлж, худлаа мэдүүлэг өгөх, намайг байнга дарамталж, элдвээр хэлж, цагдаад өгнө гэж сүрдүүлэг.Зээлийг олгохдоо манай компанийн үйл ажиллагааг судлаагүй, зээлийг эргэн төлөхийг шаардаагүй учир компанийн хаана ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй худлаа ярьдаг. Зээл болон барьцааны гэрээн дээр Захирал гэх ...................ын гарын үсгийг ................... хуурамчаар дурайлган зурсан байдаг. Мөн удаа дараа биеэр очиж уулзаж байхад тэмдэглэл хөтөлдөг байсан боловч Шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Бүүр сүүлд Шүүхэд хандах болонгуут  дүр эсгэж, нотлох баримт бүрдүүлэхийн тулд, шуудангаар албан бичиг явуулсан.У...................., ................... нарын зээл төлсөн 9.450.000 төгрөгийг намайг төлсөн мэтээр илт худлаа ярьдаг. Ийм олон нотлох баримт байхад Шүүх хэргийг хянаж үзэхгүйгээр дан ганц нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тийм учир хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг үнэн зөвөөр дүгнэж “..................." компанид холбогдох 129.499.314 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, манай сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

           Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК нь хариуцагч ................... ХХК болон У.................... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүүд 13.803.313 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 944.000 төгрөг нийт   54.747.313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь У....................ыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч ................... ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ................... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.................... нэхэмжлэлийн ................... ББСБ ХХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай Ч....................оос М....................т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ................... ББСБ ХХК болон ................... ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ, 032/16 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хариуцагч ................... ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгож,  хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч ................... ББСБ ХХК нь хариуцагч  ................... ХХК, иргэн У.................... нартай 032/16 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 40.000.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн,  хариуцагч У.................... зээлийн гэрээний төлбөрт нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч ................... ББСБ ХХК хариуцагч  ................... ХХК, иргэн У.................... нарын хооронд байгуулагдсан 032/16 дугаар зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч ................... ХХК-ийн захирал Н.................... нь 40 сая төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа боловч 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн кассын бэлэн мөнгөний зарлагын баримтанд хариуцагч ................... ХХК-ийн захирал Н.................... гарын үсэг зурж, компанийнхаа тамгыг дарж  үндсэн зээл 40.000.000 төгрөгийг хүлээн авчээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч ................... ХХК болон хамтран зээлдэгч У.................... нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч У.................... нь гадаад улс руу явсан, нэхэмжлэлийг гардуулах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь У....................ыг хариуцагчаар татахаас татгалзсан хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6.-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй...”,  242 дугаар зүйлийн 242.11.-д “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна...” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452.2., 453 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч ................... ХХК-иас 129.499.314 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд  хариуцагч У.................... нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон,  зээлийн төлбөрөөс зохих хэмжээгээр төлсөн, нэхэмжлэгч тал анхнаасаа уг зээлийг хариуцагч У.................... авсныг мэдэж байсан, түүний эзэмшлийн 30.000.000 төгрөгийн үнэ бүхий  ................... ОРО улсын дугаартай ................... 211 CDI маркийн микробус машиныг барьцаалсан, уг машин шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн  болох нь тогтоогдсон,   нэхэмжлэгч тал хариуцагч  У....................ыг хариуцагчаар татахаас татгалзсан нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй  тул  ................... ХХК  болон хамтран зээлдэгч хариуцагч У.................... нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэнцүү хэмжээгээр  буюу 50 хувиар хариуцуулах боломжтой юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг  зээлийн гэрээний   хугацаанд нийт  төлөгдөх  18.640.000 төгрөгнөөс хариуцагч талын төлсөн 9.450.020 төгрөгийг хасч 9.189.980 төгрөг, зээлийн  нэмэгдүүлсэн хүүг 20 хувь буюу  3.728.000 төгрөг гэж тооцож,  хариуцагч  нар зээлийн гэрээний үүрэгт нийт 52.917.980 төгрөг төлөхөөс ................... ХХК-иас  26.458.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103.040.324 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хэдийгээр хариуцагч ................... ХХК-ийн захирал Н.................... нь “...У....................ын барьцаалсан ................... ОРО дугаартай ................... 211 CDI модельтой, ................... бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2015 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монголд улсад орж ирсэн микробус суудлын автомашинаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, бүрэн хангах боломжтой байхад дан ганц надаас уг мөнгийг нэхэмжилж байгаа хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж хариу тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5.-д “...Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө...” гэж заасны дагуу хариуцагч У....................  зээлийн  төлбөрийг төлсөн, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн гэж үзэхгүй,  харин барьцааны зүйл болох дээрх  машиныг худалдан борлуулсан үнээс  зээлийн төлбөрөөс хасч, үлдэгдэл төлбөрийн талаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж,  үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд  нийцжээ.  

Хариуцагч ................... ХХК нь нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 965 дугаар шинжээчийн дүгнэлтээр уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ч....................ын гарын үсэгтэй тохирно гэсэн дүгнэлт гарч  сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдсоноор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй юм. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  1.331.947 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01227 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453.1-д заасныг баримтлан хариуцагч ................... ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 /нэг зуун хорин есөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгосугай ...” гэснийг “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч ................... ХХК-иас 26.458.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103.040.324 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ................... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.191.547 төгрөг, хариуцагч ................... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ................... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.191.547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... ХХК-д олгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч ................... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.191.547 төгрөг, хариуцагч ................... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ................... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 290.245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... ХХК-д олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.331.947 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР