2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04977

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04977

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, Ц ******* /рд:/-ийн ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, Б.Д-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,429,686.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Батсүх овогтой ******* нь 2023 оны 06 сарын 10-ны өдөр ******* ******* *******-ын LO2023/06/10/126 тоот *******ийн гэрээ байгуулж, 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн *******ийг автомашин худалдан авах зориулалтаар ******* авсан болно. Тус *******ийн баталгаа болгож LO2023/06/10/126 тоот Барьцааны гэрээ-ээр 38-30 УЕО улсын дугаартай, улаан өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн автомашиныг барьцаалсан.

Зээлдэгч Б.******* нь LO2023/06/10/126 тоот *******ийн гэрээний хавсралт №1-ийг зөрчин 2024 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш *******ийн эргэн төлөлтөө хийгээгүй, *******ээ төлөх хангалттай хугацаа олгож, *******ээ төлөх бодит боломж олгосон боловч тэрээр *******, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй байсаар байна.

Иймд *******ийн гэрээний 5.3-д заасны дагуу ******* ******* ******* ******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2025 оны 04-р сарьга 23-ньт өдрийн байдлаар *******ийн төлбөрт дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:

-Зээлийн үлдэгдэл: 15,699,369.09 төгрөг,

-Зээлийн хүү: 2,668,181.97 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү: 62,135.17 төгрөг,

Нийт: 18,429,686.23 төгрөгийг төлөх төлбөртэй байна.

Хугацаа хэтэрсзн хоног: 114 хоног /2024.12.30-2025.04.23/ ны хооронд үүссэн зөрчлийн хоног/

Нэхэмжлэхийн шаардлага:

Б.*******гаас *******ийн үлдэгдэл 15,699,369.09 төгрөг, *******ийн хүү 2,668,181.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,135.17 төгрөг, нийт 18,429,686.23 / төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Цотц ******* ******* *******-д олгуулж шийдвэрлэж өгнө үү.

LO2023/06/10/126 тоот Барьцааны гэрээ-ээр 38-30 УЕО улсын дугаартай, ZVW301249929 арлын дугаартай, улаан өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн автомашиныг хууль тогтоомжийн дагуу худалдан LO2023/06/10/126 тоот *******ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн захирал Д., хариуцагч Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Иргэн Батсүх овогтой ******* нь 2023 оны 06 сарын 10-ны өдөр ******* ******* *******-ын LO2023/06/10/126 тоот *******ийн гэрээ байгуулж, 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийн *******ийг автомашин худалдан авах зориулалтаар ******* авсан болно. Тус *******ийн баталгаа болгож LO2023/06/10/126 тоот Барьцааны гэрээ-ээр 38-30 УЕО улсын дугаартай, ZVW301249929 арлын дугаартай, улаан өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн автомашиныг барьцаалсан.

Зээлдэгч Б.******* нь LO2023/06/10/126 тоот *******ийн гэрээний хавсралт №1-ийг зөрчин 2024 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш *******ийн эргэн төлөлтөө хийгээгүй, *******ээ төлөх хангалттай хугацаа олгож, *******ээ төлөх бодит боломж олгосон боловч тэрээр *******, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2025 оны 05-р сарын 08-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 18,429,686.23 /арван найман сая дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн.

1.Харилцан тохиролцсон байдал

1.1.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн дүн болох 18,429,686.23 төгрөгийг 2025 оны 09-р сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.Төлбөрийг дараах графикт хугацааны дагуу хэсэгчлэн төлнө. Үүнд:

2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 4,500,000 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 31-ний дотор 4,500,000 төгрөг,

2025 08 дугаар сарын 31-ний дотор 4,500,000 төгрөг

2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 4,929,686.23 төгрөг

1.2.Дээрх графикийн дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд LO2023/06/10/126 тоот Барьцааны гэрээ-ээрх 38-30 УЕО улсын дугаартай, ZVW301249929 арлын дугаартай, улаан өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн автомашиныг хууль тогтоомжййн дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов.

2.Бусад тохиролцоо

2.1.Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов.

2.2.Хариуцагч тал тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлнэ.

2.3.Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 18,429,686.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн, зээлийн гэрээний үүрэгт 18,429,686.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 18,429,686.23 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 4,929,686.23 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах, хэрвээ заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Улаан өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн, ZVW301249929 арлын дугаартай, 3830УЕО улсын дугаартай суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 18,429,686.23 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,299 төгрөгийн тал хувь болох 160,149.5 төгрөгийг хариуцагч Б.*******с, тал хувь болох 160,149.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,299 төгрөгөөс үлдэх 160,149.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 18,429,686.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 18,429,686.23 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 4,929,686.23 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,

тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох лсын дугаартай суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 160,149.5 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 160,149.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,299 төгрөгөөс үлдэх 160,149.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 


 

 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ