| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2025/00266/И |
| Дугаар | 191/ШШ2025/03704 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03704
2025 04 30 191/ШШ2025/03704
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Ж.Э-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, Б.Д-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.******* би өөрийн танил дүү болох Б.*******г 20 сая төгрөг сарын хугацаатай зээлдүүлж туслаач гэсэн хусэлтийн дагуу түүнд итгэн 2023.01.31-ний өдөр өөрийн хаан банкны 5075035145 тоот данснаас 10 сая төгрөг, мөн өдрөө 5130075867 тоот данснаас 10 сая төгрөг нийт 20 сая төгрөгийг түүний өгсөн хаан банкны 5024475563 тоот дансруу шилжүүлж зээлдүүлсэн. Улмаар 1 сарын хугацаа өнгөрч 2023 оны 03 01-ны өдөр түүнийг мөнгөө төлөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүртэл намайг хохироож байгаа билээ.
Иймд Б.*******гээс 20.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.*******ы, 20,000,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 20,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 20,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийн тал хувь болох 128,975 төгрөгийг хариуцагч Б.Долгосүрэнгээс, тал хувь болох 128,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс үлдэх 128,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.*******ы 20,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 20,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 128,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс үлдэх 128,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ