2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02458

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 191/ШШ2025/02458

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: байрлах, Н -ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Ц.А-д холбогдох,

 

169,905,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД:*******/ нь тус ******* ******* буюу гишүүдийнхээ хөлөлмөрлөх болон нийгэм эдийн засгийн эрх, түүнтэй холбогдох хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад идвэхитэй нөлөө үзүүлэх зорилготойгоор байгуулагдаж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх үүссэн болно.

Тус ******* ******* ******* нь 200 гаруй гишүүнтэй, нийт гишүүдийн татвар хураамжаар санхүүжин үйл ажиллагаа явуулдаг. ҮЭ-ийн *******ны гишүүдийн цалин хөлсний хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд тухайн гишүүний цалин хөлс буюу түүнтэй адилтгах орлогын 1 хувиар тооцон, сар бүр татвар хураадаг.

******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр тус *******ны даргаар Ц.г томилсноор Ц. даргаар ажиллаж эхэлсэн болно

Манай ******* ******* ******* Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтаны ҮЭ-үүдийн холбооноос баталсан Салбарын ҮЭ-үүдийн холбооны дүрэм, журам-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Дээрх МТХГТАҮЭ-үүдийн холбооны дүрэмд заасны дагуу дарга Ц. нь ажиллаж байх хугацааны тайланг гишүүдэдээ жил бүр, тухай бүр танилцуулан, хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн.

Дарга Ц. нь 2017-2022 он хүртлэх хугацааны тус ******* ******* *******ны үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтын тайланг гишүүдэд тайлагнаж мэдээлээгүй туп гишүүдийн зүгээс үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах, мэдээлэх талаар удаа дараа шаардлага тавьж ирсэн.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нийт гишүүдийн хурал хуралдсан. Энэ хуралдаанаар 1/ ******* ******* *******ны санхүүгийн тайланг 2021-2022 оны байдлаар танилцуулан хэлэлцсэн, 2/ удирдлагыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, шинэ дарга, удирдах зөвлөлийг томилсон.

Уг хурал дээр дарга Ц. нь ******* ******* *******ны үйл ажиллагаа санхүүгийн тайланг 2021-2022 оныг хамарсан байдлаар гишүүдэд танилцуулан мэдээлэл хийсэн. Ингэхдээ ******* ******* *******ны дансны үлдэгдлийг 2022 оны 09 дүгээр 28-ны өдрийн байдлаар 33,392,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж танилцуулсан боловч бодит үлдэгдэл 19,171,268 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тус байгууллагын ҮЭ *******ны 200 гаруй ажилчдаас жилд дунджаар 60 сая гаруй төгрөгийн татварын хуримтлал цуглардаг ба цар тахлын жилүүдэд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, гишүүддээ үйлчилгээ үзүүлээгүй атал санхүүгийн зарцуулалт, зардал их хэмжээтэй байсан нь гишүүдийг эргэлзээг төрүүлсэн.

Иймд ҮЭ *******ны гишүүдийн зүгээс 2019.01.01-2022.12.31-ний өдрийг хүртэл 4 жилийг хамарсан байдлаар санхүүгийн байдлын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, эдгээр санхүүгийн тайлантай холбоотой нэмэлт тодруулга болон нягтлан бодох бүртгэлийн бодлогод аудитыг хийлгэсэн болно.

Б энд С аудит ХХК-ийн 2024.02.08-ны өдөр хараат бус хөндлөнгийн аудитын хязгаарлалттай дүгнэлт, тайлан гаргасан. Уг тайланд ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******-ны Худалдаа хөгжлийн банкны 451004422 тоот харилцах дансаар 2019-2022 онуудад нийт 262,743,694 төгрөгийн орлого, 256,832,784 төгрөгийн зардлын гүйлгээ хийгдсэн боловч дүүргийн татвар, санхүүгийн хэлтэст улирал, жилийн эцсийн тайлан мэдээг гаргаж баталгаажуулаагүй мөн үйл ажиллагаа явуулаагүйгээр илэрхийлжээ. Байгууллагын харилцах данснаас гарсан зардлын 75.9 хувийг хувь хүний дансаар дамжуулан зарцуулсан анхан шатны дэмжин нотлох баримтаар хангалттай бөгөөд зохистой хэмжээнд нотлогдохгүй байгаа зэрэг зөрчлүүд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1 Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчимыг баримтална. 5.1.2 Тасралтгүй байх 5.1.4 үнэн зөв байх, 9.1 Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй 13.1 баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг гаргах үндэслэл болно, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 тавар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, хүргүүлнэ, 29.1.1 анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэтгэлд үндэслэж үйлдэх зэрэ гзаалтуудтай нийцэхгүй. Санхүүгийн тайлангийн тохиолдсон байх, иж бүрэн байх, тасалбар бодолт, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна.

Аудитын тайлангийн 1-т Байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 451004422 харилцах дансаар:

1. 2019 онд 52,276,925 төгрөгийн гишүүдийн татварын орлого орж, 57,470,700 төгрөгийн зардал гарснаас:

-Ц.гийн Хаан банкны 5071245012 тоот данс болон ХХБ-ны 451022340 тоот данс руу 48,950,000 төгрөг,

2. 2020 онд 60,569,374 төгрөгийн гишүүдийн татварын орлого орж, 60,852,980 төгрөгийн зардал гарснаас:

-Ц.гийн Хаан банкны 5071245012 тоот данс болон ХХБ-ны 451022340 тоот дансруу 51,130,000 төгрөг,

3. 221 онд 64,681,010 төгрөгийн гишүүдийн татварын орлого орж, 63,333,520 төгрөгийн зардал гарснаас:

Ц.гийн Хаан банкны 5071245012 тоот данс болон ХХБ-ны 451022340 тоот данс руу 44,710,000 төгрөг,

4.2022 онд 85,216,582 төгрөгийн гишүүдийн татварын орлого орж, 75,175,584 төгрөгийн зардал гарснаас:

Ц.гийн Хаан банкны 5071245012 тоот данс болон ХХБ-ны 451022340 тоот данс руу 25,115,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Дээрх хувь хүний дансаар дамжсан гүйлгээнүүд нь анхан шатны дэмжин нотлох баримтаар хангалттай бөгөөд зохистой хэмжээнд нотлогдохгүй холбогдох журналуудыг хөтөлж орлого зарлагыг бүртгээгүй, үлдэгдлийг баталгаажуулж баримтжуулаагүй зэрэг зөрчлүүд байна гэж дүгнэсэн.

Энэхүү хараат бус аудитын тайлангаас үзэхэд Ц. нь байгууллагын мөнгөн хөрөнгө болох 169,905,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5071245012 тоот данс ХХБ-ны 451022340 тоот данс руу удаа дараагийн гүйлгээгээр хувьдаа авч завшиж, ******* ******* *******нд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-т холбооны гишүүн байгууллагуудын өмч хөрөнгө нь гишүүдийн татвар, дэмжигч байгууллага, хувь хүнээс оруулсан хандив, тусламж болон аж ахуйн үйл ажииллагааны үр дүнд олсон орлого, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, бусад орлогоос сүрдэнэ. 15.3-т ******* ******* өмч хөрөнгө халдашгүй байна. 15.4-т холбоо болон гишүүн ҮЭ-үүд хөрөнгө зарцуулалтын талаар гишүүддээ тогтмол мэдээлнэ. 15.13-т Үйлдвэрчний ******* хөрөнгийг ашиглаж, үрэгдүүлсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгуулахаар шүүх, хууль хяналтын бусад байгууллагад нэхэмжилнэ гэж заасныг зөрчсөн.

 

Өөрөөр хэлбэл дарга Ц. нь дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар авч зарцуулах эрхгүй, хуулиар болон ҮЭХ дүрмээр хориглосон үйлдэл юм.

Ц.гийн ҮЭ-ийн *******ны гишүүдийн эрх ашгийг хамгаалах үүргээ умартан, цалин хөлснөөсөө ҮЭХ-ны татварт төлсөн мөнгийг үр ашиггүй зарцуулан, хувьдаа авсан дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг болон Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтан, сонгуультны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.4, 3.1.10, 3.1.13 заалтуудыг зөрчиж байна гэж тус *******ны гишүүд үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Ц.гаас учруулсан хохиролд 169,905,000 төгрөг гаргуулж ******* ******* ******* ******* ******* ******* эвгэлийн *******нд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Цэрэнбат овогтой миний бие нь 2017-2022 оны эхний хагас жил хүртэл ******* ******* ******* ******* үйлвэрчны ******* *******ны даргаар ажиллаж байсан. Б Энд С аудит ХХК-ийн хараат бус хөндлөнгийн аудитын хязгаарлалтай дүгнэлтийн дагуу /огноо байхгүй/ 196,905,000 нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, миний зүгээс санал нийлэхгүй байна. Учир нь энэ шалтгаан нь зөвхөн миний дансруу гүйлгээ хийгдсэн орлогын татсан байна.

Миний бие дээрх мөнгийг хувьдаа бүхэлд нь завшиж хохирол учруулаагүй ба гагцхүү өөрийн дансруу эхний гүйлгээг хийгээд дараа нь өөрийн данснаас шаардлагатай гүйлгээг хийгээд дараа өөрийн данснаас шаардлагатай гүйлгээ хийж бйасан миний алдаа болсон байна.

Үйлдвэрчны ******* ******* нь зөвхөн миний дансруу хийгдсэн орлогын баримтыг гаргуулсан байсан. Миний бие нь 2019-2022 оны хооронд хийгдсэн орлого зарлагын гүйлгээ гаргуулан авсан ба /өөрийн данс/ дээрх хугацаан дахь санхүүгийн тайланд шинжээч томилон дүгнэлт тайлан гаргуулж өгнө үү.

Миний данснаас гарсан зарлагаар аудит, шинжээч томилон дүгнэлт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******-ны дарга Р., хариуцагч Ц. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД: *******/ нь хариуцагч Цэрэнбат овогтой /РД:/-д холбогдуулан 169,905,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн авч, талууд харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байгаа болно. Үүнд:

1.******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь 169,905,000 төгрөг нэхэмжилснээс 69,905,000 төгрөгөөс татгалзаж, 100,000,000 төгрөг нэхэмжилснийг Ц. бүрэн зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулах, цаашид энэ асуудлаар аливаа талууд эвлэрэн хэлэлцсэн болно.

2.Ц. нь 100,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулсан байна.

3.Төлбөр төлөх дансны дугаар: Худалдаа хөгжлийн банкан дахь 451004422 тоот данс болно.

4.Талууд энэ гэрээг сайн дурын үндсэн дээр хэлэлцэн тохиролцон бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийг уншиж ойлгосон болно.

Иймд шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ц.д холбогдуулан 169,905,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь 169,905,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 69,905,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 100,000,000 төгрөг болгосныг хариуцагч Ц. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 100,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 100,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийн тал хувь болох 328,975 төгрөгийг хариуцагч Ц.гаас, тал хувь болох 328,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,475 төгрөгөөс үлдэх 678,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь 169,905,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 69,905,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 100,000,000 төгрөг болгосныг хариуцагч Ц. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 100,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамжид 328,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 328,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,475 төгрөгөөс үлдэх 678,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/02432 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү захирамж хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурьдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ