2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 191/ШШ2025/02314

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч:  давхар хаягт байрлах, И ******* ******* /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, Р.О,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б.Б нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 117,576,623.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч Р.*******, Б. нар нь ******* ******* *******-тай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр В11023072501 тоот зээлийн гэрээ, I1102307250101 тоот Ипотекийн гэрээ байгуулан 94,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зээлийн зориулалтаар авсан.

В11023072501 тоот зээлийн барьцаанд Нийслэлийн  хаягт байршилтай 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч Р.*******, Б. нар нь В11023072501 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулахгүй, зээлийн гэрээний 9.2.1-д заасан ноцтой зөрчсөн тул В11023072501 тоот зээлийн гэрээний 9.2-д заасны дагуу В11023072501 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 89,638,989.17 төгрөг, зээлийн хүү 27,106,125.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,008.71 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 117,576,623.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Р.*******, Б. нараас В11023072501 тоот зээлийн гэрээний үүрэгт 117,576,623.83 төгрөгийг гаргуулан ******* ******* *******-д олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүжин, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь ******* ******* /рд:*******/, /рд:/ нартай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан В11023072501 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, зээлийн гэрээний 9.2 дах заалтыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тасалбар болгон :Үндсэн зээл 89,638,989.17 төгрөг, Хүү 27,106,125.95 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 813,008.71 төгрөг, Нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 117,576,623.83 төгрөгийг хариуцагч Р.*******, Б. нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад ******* ******* ******* нь хариуцагч Р.*******, Б. нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар дагуу зээлийн үлдэгдэл 117,576,623.83 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд :

2025.04.10-ны өдөр 7,000,000 төгрөг

2025.05.10-ны өдөр 7,000,000 төгрөг

2025.06.10-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025.07.10-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025.08.10-ны өдөр 20,000,000 төгрөг,

2025.09.10-ны өдөр 20,000,000 төгрөг,

2025.10.10-ны өдөр 43,576,623,83 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

2. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заагдсан хугацааны дотор төлбөрийг нэхэмжлэгчийн Хаан банкны ******* ******* ******* нэртэй 5111515850 дугаартай дансанд төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд хуваарийн даруу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч тал В11023072501 тоот зээлийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Б хаягт байршилтай 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай  дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болно.

3. Нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг шүүгчийн захирамжийн дагуу шийдвэрлэнэ.

4. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Р.*******, Б. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 117,576,623.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 117,576,623.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.*******, Б. нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 117,576,623.83 төгрөгийг 2025.04.10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 43,576,623,83 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,

тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн хаягт байршилтай 40 мкв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, зохигчийн эвлэрсэн 117,576,623.83 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 816,033 төгрөгийн тал хувь болох 408,016.5 төгрөгийг хариуцагч Р.*******, Б. нараас, тал хувь болох 408,016.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* *******" *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 816,033 төгрөгөөс үлдэх 408,016.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 117,576,623.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.*******, Б. нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 117,576,623.83 төгрөгийг 2025.04.10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025.10.10-ны өдөр 43,576,623,83 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,

тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн хаягт байршилтай 40 мкв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Р.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 408,016.5 төгрөг, улсын орлогоос 408,016.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 816,033 төгрөгөөс үлдэх 408,016.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Р.*******, Б. нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 





ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ