2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/08425

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 07 191/ШШ2025/08425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, Ч ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нарын эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ц. нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

"******* ******* нь Нийгмийн ******* өр, авлага үүсгэн сураггүй алга болсон бөгөөд тус *******т бүртгэлтэй хаяг болох УБ, ******* дүүрэг 2-р хороо, 1 тоот хаягаар харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь ******* ******* иргэний хэргийн анхан шатны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 182/Ш32024/12088 дугаартай захирамжаар нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3- т "Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө" гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу холбогдох баримт бичгийг хавсарган хүргүүлэв гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, итгэмжлэл, Нийгмийн ******* ерөнхий газрын даргын 2025.03.24-ний өдрийн №Б/28 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, ******* ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.08-ны өдрийн 182/ШЗ2024/12088 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* ******* ******* ******* газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, "******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Д.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, "******* *******-ийн ******* ******* шимтгэл төлөлтийн 2018 оны 4 дүгээр сарын тайлан, 2016 оны 01 дүгээр сарын тайлан, "******* *******-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 01 дүгээр сарын ******* ******* шимтгэл ногдуулалт, "******* *******-ийн 2015-2016 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай 2018.09.14-ний өдрийн мэдэгдлийн хуулбар, Алдангийн тооцоо, /хх 1-22/,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистерийн дугаартай ******* *******-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох регистерийн дугаартай овогт нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 29-31/ зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистерийн дугаартай ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох регистерийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, ******* ******* шимтгэл, алдангийг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа ******* нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 11/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан "******* *******-ийн ******* ******* шимтгэл төлөлтийн 2018 оны 4 дүгээр сарын тайлан, 2016 оны 01 дүгээр сарын тайлан, "******* *******-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 01 дүгээр сарын ******* ******* шимтгэл ногдуулалт, "******* *******-ийн 2015-2016 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай 2018.09.14-ний өдрийн мэдэгдлийн хуулбар, Алдангийн тооцоо, ******* ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.08-ны өдрийн 182/ШЗ2024/12088 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтаар "******* ******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 9-10, 14-22/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистерийн дугаартай ******* ******* түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох регистерийн дугаартай овогт нар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон ******* ******* 2 дугаар хороо, 1 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.08-ны өдрийн 182/ШЗ2024/12088 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 2 хэсэг, Ар зайсан гудамж, 95-р байр, 603 тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн ажилтны тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 9-10, 29-35/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистерийн дугаартай ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох регистерийн дугаартай овогт нарын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул ******* Цагдаагийн *******т даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* ******* ******* ******* ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистерийн дугаартай ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох регистерийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистерийн дугаартай ******* ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох регистерийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул ******* Цагдаагийн *******т даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4, 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ